Posts tagged trip

Сингапураар аялав

Сургуулийн нэгдүгээр улирлын амралтаар Сингапураар аялах боломж олдож 11 хоногийн хугацаанд Сингапур, Малайзаар аялав. Сингапурт байх хугацаандаа Зайрмагны музей, Сентоза арал, Adventure cove усан парк, Марина Бэй зочид буудлын усан бассейн, Шинжлэх ухааны музей, Gardens by the bay, Merlion, Little India зэрэг газруудаар очиж үзэв.

Харин Малайзад гурав хоноглохдоо Куала Лумпур дахь Petronas Twin Tower, Batu cave, KL Tower болон Жохор хотын Legoland Theme Park-аар тус тус зочлов. Куала Лумпурын төвд байрлах Pavilion хэмээх том дэлгүүрээр л нилээн сайн орсон доо. Хоолны газар сайтай, үйлчилгээний төв ихтэй, лоунж хүртэл дээд давхарт нь байдаг юм байна лээ.

Аялалын зарим нэг зургаас оруулав:

Australian Open 2023-ийг үзэв

Газрын теннисний дэлхийн дөрвөн том Их Дуулга тэмцээний нэг “Австралийн Нээлттэй 2023” тэмцээнийг үзэж сонирхов. Хүүхдүүдтэйгээ хамт явж хүүхдүүдэд зориулсан Ballpark хэсэгт нь нэг өдөржин өнжиж маргааш өдөр нь харин дөрөвдүгээр тойргийн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн Rod Laver Arena-д болсон тоглолтыг үзэв.

Read More

Airlie Beach-д амрав

Сүүлийн 4 жилийн зуны амралтаараа Күинслэнд мужид амарч байсан бол 2021 оны Крисмасын аялалаа төлөвлөж байгаад дахиад л Австралийн Күинслэнд мужид очиж амрахаар шийдэв. Энэ удаа Канберра хотоос 2100 км зайд орших Эйрли Бич (Airlie Beach) гэдэг газарт 8 хонохоор төлөвлөв. Очих замдаа эхний өдөртөө 1200 км явж Miles-д хоноод дараагийн өдөр нь 800 км явж хүрэх газартаа хүрсэн. Санаа, сэтгэл нийлсэн 5 гэр бүлээрээ нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр аялав.

Read More

Хавайн аралд амрав (2017)

Гэр бүлийн найзуудтайгаа, дүүтэйгээ 2017 оны эхээр Америкийн Хавайн аралд амрав. Оахү арлын Вайкики хотод 5 хоносон. Дараахь зүйлсийг хийхийг өөрийн туршлага дээр үндэслэн санал болгоё:

  • Hanauma Bay – сэлж чаддаггүй над шиг хүн хүртэл сноркл хийж болж байсан. Амьд аквариум дотор л сэлнэ гэсэн үг. Тасархай мэдрэмж!
  • Polynesian Cultural Center – соёл, түүхтэй танилцах боломжтой сонирхолтой хөтөлбөр.
  • Kualoa Ranch – Jurassic Park киноны зураг авалтыг хийсэн байгалийн үзэсгэлэнт газар. Ам ангайм гайхамшигт тогтоцтой байгаль.
  • Waikiki beach – хотын төвтэй хамгийн ойр жуулчдын их очдог бийч.
  • Dole pineapple plantation – хан боргоцой жимсний тариалангийн талбайтай танилцах аялал.
  • Cheesecake Factory ресторанд хооллохыг санал болгоё.
Read More

Тасмани аралд очив (2015)

Эрт дээр үед Австралийн эх газартай нэгдмэл нэг газар нутагтай байж байгаад салсан Тасманийн арал дээр 2015 оны 6-р сард очиж Хобарт болон Дэвэнпорт хотуудаар 3 хонож машинтай аялав. Tasmanian devil гэдэг амьтныг ямар ч байсан амьдаар нь харсан. Их жижигхэн амьтан байдаг юм билээ.

Read More

Нью Зеландад очиж үзэв (2014)

Австралитай хамгийн ойр оршдог хөрш улс Нью Зеландад эхнэрийн хамт 2014 оны 10-р сард Queenstown, Wellington, Auckland хотуудад очиж үзэв. Hobbit, Lord of the Rings киногоор дэлхийн жуулчдын анхаарлын төвд орсон улс. Одоо хүртэл жуулчдыг татах маркетингээ тус кинонуудаар хийдэг. Жишээ нь Air New Zealand компанийн онгоцоор нисэх гэж байхад аюулгүй ажиллагааны тухай танилцуулга видео нь хобит киноны зохиомжтой байх жишээтэй.

Хойд ба өмнөд хоёр арал дамнан орших 4.8 сая (2018) хүн амтай энэхүү улсын үзэсгэлэнт байгалийг хараад хараад ханашгүй.

Read More