‘Madonna’ түлхүүр үгтэй мэдээнүүд
Madonna – Miles Away

Madonna
Мадоннагийн сүүлд гаргасан Hard Candy цомгийн гурав дахь сингл нь Тимбогийн продюсерээр нь ажилласан Miles Away дуунд хийгдэх гэж байна. Сингл болоогүй дуунуудаас нь үлдсэн байсан хамгийн зөв сонголт нь энэ байсан болов уу гэж миний хувьд бодож байна. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичэхээ мартав аа.
Madonna – Hard Candy

Домогт Мадоннагийн 4 сарын 29 нд гарах Hard Candy цомог нэтээр тархаж эхэллээ. Дуучин бүсгүйн 11 дахь студийн энэхүү бие даасан цомгийн анхны сингл нь “4 Minutes” байсан билээ. Мадоннагийн шинэ цомог нь илүү Dance/Pop урсгалыг орчин үеийн Urban/Hip-hop урсгалтай холбож өгсөн байна. Timbaland, Danja, ба Pharrell Williams нар тус цомгон дээр нь продюсерээр нь ажилласан байна. Ямартай ч Тимбогоос залхаад байсан миний хувьд илүү гоёмсог аязуудыг илүү оруулж өгсөн байна лээ. Яаравчлан татаж авахгүй бол линк нь алга болох байх шүү.
Madonna – Give it to me

Домогт дуучин Мадоннагийн дэлхийг аврах 4 минут нэртэй дуу нь түүний удахгүй худалдаанд гарах Hard Candy цомгийнх нь эхний сингл байсан. Харин дараагийн сингл нь Give it to me дуунд нь хийгдэхээр болжээ. Энэхүү дууны продюсерээр Фаррел ажилласан байна. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ үлдээгээрэй..
Madonna – Hard Candy [цомгийн нүүр]
![Madonna - Hard Candy [Album Cover]](http://www.hantulga.com/wp-content/uploads/2008/03/madonna-1.png)
Алдарт Мадоннагийн удахгүй гарах шинэ цомгийн нүүр зураг иймэрхүү болох юм байна.
Madonna хамт. Justin Timberlake and Timbaland – 4 Minutes

Дуучин Мадоннагийн энэ онд гаргах Hard Candy цомгийн эхний сингл нь “4 Minutes” дуунд нь хийгдэнэ хэмээн яригдаад удаж байгаа. Энэхүү дууг Justin Timberlake ба Timbaland нар хамтран зохиожээ. Энэ дуу тун удахгүй дэлхий даяар хит болохоос нь өмнө татаж авч сонсоод найзууддаа гайхуулах л үлдлээ..
Madonna – The Beat Goes On

Дуучин Мадонна өөрийн 4 дахь цомгийг 11 сарын сүүлээр гаргахаа мэдэгдэв. Мөн түүний шинэ дуу нь 9 сарын 9-нд болох 2007 MTV Video Music Awards-ийн үеэр дуулах ба зарим нэгэн хүний яриагаар бол Жастин түүнтэй хоршино гэсэн шүү. Ямартай ч түүний шинэ дуу нь цухуйж эхэлсэн ба Pharell үүнийг нь продюссерлэсэн юм байна. Өмнөх хийж байсан дуунуудаа бодвол нилээн өөр бөгөөд шинэлэг болсон тул яаравчлан татаж авч сонсоорой!!






Madonna – Revolver (хамт Lil Wayne)
Поп дуучин Мадоннагийн гурав дахь хамгийн шилдэг дуунуудыг багтаасан цуглуулга цомог нь тун удахгүй буюу 9 сарын 29 нд “Celebration” нэртэйгээр худалдаанд гарах гэж байна. Давхар дисктэй энэхүү цомог нь нийт 36 дуутай бөгөөд “Revolver” нэртэй шинэ багтаж орсоныг та бүхэндээ хүргэж байна.