‘kylie-minogue’ түлхүүр үгтэй мэдээнүүд
Kylie Minogue – All I See

Кайли Миноүг өөрийн Америк ба Канадад худалдаанд гаргах цомгийн хувилбарынхаа эхний синглээр “All I See” дуугаа сонгосон. Энэхүү дууны шинэ хувилбарт рэппэр MIMS тэй хамтарсан нь илүү гоё болгожээ. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй..
Kylie Minogue – All I See

Кайли өөрийн сүүлд гаргасан цомог ‘X’ ээ тун удахгүй Америкт худалдаанд гаргах гэж байна. Уг цомгийн Канадад гарах хувилбарын эхний сингл нь ‘All I See’ хэмээх R&B/поп дууг та бүхэнд хүргэж байна. Харин Америкт гарах сингл нь ‘Wow’ дуунд нь хийгдэх аж. Америкт гарах синглээ энэ дуундаа хийгээсэй..
Кайли Миноүгийн шинэ 2 дуу

Австралийн алдарт дуучин Кайли Миноүгийн шинэ цомог оны өмнө гарсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Түүний хоёр дахь сингл нь өөр өөр улсуудад өөр өөр дуунд хийгдэн гарах гэж байна. “Wow” хэмээх дуу нь Их Британид зориулагдан гарч байгаа ба “In my arms” дуу нь Европ болон Канадад зориулагдан гарах гэж байна.
Kylie Minogue – X

Поп дива Кайли Миноүг дэлхийн поп урлагт эргэн ирсэнээ зарлаж өөрийн 10 дахь цомгоо “X” нэртэйгээр гаргаж байна. Хамгийн сүүлд тэрбээр 2003 онд “Body Language” ээ гаргаж байсан бөгөөд 2005 оны 3 сард хөхний хорт хавдар тусан урлагаасаа түр хөндийрөөд байсан ч тийм амархан бууж өгөхөөр бүсгүй биш гэдгээ дахин нэг удаа нотолж байна. Цомгийнх нь дуунууд нь үнэхээр тасарчихсан байна лээ. 11 сарын 26 нд цомог нь Европ даяар ба АНУ, Канадад худалдаанд гарч эхэлнэ. Татаж аваад сэтгэгдэлээ бичээрэй.
1. 2 Hearts
2. Like A Drug
3. In My Arms
4. Speakerphone
5. Sensitized
6. Heart Beat Rock
7. The One
8. No More Rain
9. All I See
10. Stars
11. Wow
12. Nu-di-ty
13. Cosmic
Kylie Minogue – 2 Hearts

Кайли сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдараа эмчлүүлэх гээд нилээдгүй хугацааг ардаа орхилоо. Гэхдээ тэрбээр урлагтаа эргэн ирж байна. Өөрийн шинэ цомгоо “X” нэртэйгээр 11 сарын 26 нд Англид харин 2008 оны эхээр АНУ-д гаргах юм байна. Шинэ цомгийн хамгийн эхний сингл нь энэхүү “2 Hearts” дуу байх аж. Кайлигийн фэнүүд энэ мэдээг сонсоод баярлаж байгаа нь гарцаагүй.
Kylie Minogue – Kylie X

2007 оны 9 сарын 27-нд гарах дуучин Кайли Миноүг-ийн цоо шинэ цомгийг хүргэж байна. Энэхүү цомог нь бүжгийн урсгалын хослолуудыг багтаасан цомог болсон гэхэд болно. Pop Dance, Eurodance, Club Dance, Pop Rock урсгалуудыг түлхүү оруулан хийсэн энэхүү цомог нь Кайли-д амжилт авчирна гэдэгт итгэлтэй байна.
Кайли Шанхай-д
H&M хувцасны компанийг мэдэхгүй хүн байхгүй байх. Дуучин Кайли Миноүг энэхүү хувцасны компанитай хамтран ажилладаг бөгөөд саяхан Хятадын Шанхай хотноо Шведийн хувцасны компанийн тус хотод нээгдэж буй анхны салбар дэлгүүрийн нээлтэнд оролцонгоо өөрийн үзүүлбэрээ толилуулахаар очсон байна. Come Into My World дуугаа эхэлж дуулаад дараа нь Spinning Around -ийг дуулан хамгийн сүүлд алдарт хит болох Can’t Get You Out Of My Head-ээр өндөрлөв. Ямартай ч энэхүү үзүүлбэрийг үзсэн хүмүүс H&M -ийн хувцаснаас авахаар сэтгэгдэлтэй гарсан нь дамжиггүй, Кайли -г ойрд хараагүйг ч хэлэх үү, тун сайн дуулж байсан бөгөөд сүүлийн 4 жилд ямар ч цомог гаргаагүй болохоор шинэ цомгийг нь гарна гээд найдаж суухаас даа.. Видео таньд таалагдсан уу?






Kylie Minogue – All I See [клип]