‘Keri-Hilson’ түлхүүр үгтэй мэдээнүүд

August 30th, 2009

R.Kelly Ft. Keri hilson- Number one (Video clip)

R.-Kelly_01
Энэ дуу гараад сарын хугацаа өнгөрж байгаа бөгөөд дуртай хүмүүс ч зөндөө байгаа байх. Тиймээс та бүхэнд видео клипийг нь чанар сайтайгаар хүргэж байна. Дууны хувьд ёстой л цэвэр RnB  хэмнэл үнэртсэн дуу болсон. Keri hilson ч гэсэн маш гоё дуулсан.  R.kelly-н 9дэх цомгийн эхний сингли нь болж гарж байгаа энэ дуу танд ч гэсэн таалагдах байх.

June 17th, 2009

Keri Hilson – Stronger


Та бүхэндээ энэ удаад Keri Hilson-н дуулснаар Stronger хэмээх дууг хүргэж байна. Энэхүү дуу нь тун давгүй дуу болсон байна гэж миний хувьд дүгнэж байна. Энэхүү дууг Chris Brown хамтран дуулсан гэж хэлж болох юм тэгхдээ энэ нь баттай бус байгаа билээ за ингээд та бүхэн татаж аван сэтгэгдлээ үлдээгээрэй…

March 25th, 2009

Keri Hilson – нэмэлт 2 дуу

Keri HilsonKeri Hilson

Keri Hilson

Кэригийн шинэ цомог болох “In a perfect world” -оос нь хоёр шинэ бонус трак болон орсон дуунуудыг нь хүргэж байна. Өчигдөрөөс эхлэн албан ёсоор Америкт худалдаанд гарч эхэлсэн цомог билээ.

November 20th, 2008

Keri Hilson [ft. Lil Wayne] – Turnin’ Me On

Keri Hilson - Turn Me On

Keri Hilson - Turn Me On

Кэри Хилсоны цоо шинэ сингл гарлаа. Лил Уэйн тэй хамтран дуулсан бөгөөд хөгжим нь тун сайн болсон юм шиг санагдав. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй, сүүлийн үед хийгдэж буй хөгжимнүүд нэг иймэрхүү болоод байх шиг?

October 1st, 2008

Keri Hilson – 2 шинэ дуу

Energy хэмээх дуундаа хийлгэсэн синглийнхээ дараа дуучин Кэри Хилсон ийнхүү хоёр цоо шинэ сингл гаргахаар шийджээ. Өөрийн дэбют цомог In A Perfect World-оо удахгүй гаргах гэж байгаа тэрбээр Return The Favor ба Turnin’ Me On нартаа сингл хийхээр болжээ. Татаж авч сонсоод хэр их амжилт олж болох тухай сэтгэгдэлээ бичээрэй.

September 3rd, 2008

Keri Hilson хамт. Tank – Do It

Keri Hilson

Кэри Хилсоны дуунууд бага багаар нэтээр тархсаар л. Энэ удаа Do It нэртэй дуу нь цацагдаж эхлэв. Хилсоны цомгийг хүлээж байгаа хүмүүс хэд хэд байгаа боловч цомгийн гарах хугацаа багаар хойшлов. Тимбогийн сонгосон Кэригийн хоёр дахь синглийг хамтдаа сонсоцгооё.

July 15th, 2008

Keri Hilson – Energy [клипний нээлт]

June 9th, 2008

Кэри Хилсоны эрин үе эхэлж байна

Кэри Хилсон хэмээх авъяаслаг продюсер, дуучин бүсгүйн шинэ цомог тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Өөрийнхөө ямар ямар дуу зохиож, юу хийж бүтээсэн, юу хийх гэж байгаагаа товч тайлагнасан видеог хүргэж байна.

Жич: Usher – Love In This Club ийн клипний гол дүрд тоглосон энэ бүсгүйд манай нэгэн найз ухаан алдан дурлаад байгаа..

March 2nd, 2008

Timbaland хамт. Keri Hilson – Get It Girl

Keri Hilson

Тимбаландыг тун удахгүй Verizon Wireless ийн хэрэглэгчидэд зориулан тусгай цомог гаргана хэмээн шуугих боллоо. Цуу яриагаар бол энэхүү цомогт нь Gwen Stefani, Linkin Park, Paramore, ба Christina Aguilera нарын дуунууд орох аж. Эхний сингл нь Кэри Хилсон хэмээх авъяаслаг, дуулдаг, дуу зохиодог бүсгүйн ‘Get It Girl’ хэмээх дуунд хийгдэж байна. Тимбо стилийн бас нэгэн дуу шинээр нэмэгдэж байна.

October 2nd, 2007

Keri Hilson – Henny and Apple Juice (хамт. Snoop Dogg & Ludacris)

Keri Hilson

Кэри Хилсон хэмээх авъаяслаг дуу зохиодог, бас ч чамгүй дуулчихдаг гэдгийг нь бид “The Way I Are” дуунаас нь сонссон. Түүний бие даан гаргаж буй цомог нь “The Perfect World” нэртэй бөгөөд тус цомогт нь орсон нэгэн шинэ дуу цухуйж эхэллээ. “Henny And Apple Juice” нэртэй дуугаа тэрбээр алдарт Ludacris ба Snoop Dog нартай хамтран дуулжээ.. Сэтгэгдэл?