‘kelly-clarkson’ түлхүүр үгтэй мэдээнүүд

February 23rd, 2009

Kelly Clarkson – All I Ever Wanted (цомгийн нүүр)

Kelly Clarkson - All I Ever Wanted (цомгийн нүүр)

Kelly Clarkson - All I Ever Wanted (цомгийн нүүр)

Кэлли Кларксон хэмээх авъяаслаг дуучин бүсгүйгээс хойш American Idol тэмцээнээс түүний нэр хүндийг давж гарахуйц уран бүтээлч одоогоор тодорч амжаагүй л байна. Өнөөдрөөс яг 3 долоо хоногийн дараа гарах түүний шинэ цомог нь нэтээр тархаад эхэлчихэж. Яг одоо сонсоод сууж байна. Эрч хүч, шинэ уур амьсгал сонсогдож байна. Түүний шинэ цомгийн эхний сингл болох My life would suck without you дуу нь Биллбордын 1р байранд орсоноор түүнийг эргэн ирж байгааг албан ёсоор зарласан. 3 сарын 10 нд шинэ цомог нь худалдаанд гарна, хэрэв хүсвэл шинэ цомгийг нь оруулж болно шүү.

October 6th, 2007

Kelly Clarkson – Don’t Waste Your Time [клип]

Кэлли-гийн шинэ клип нээлтээ хийж цацагдаж эхэлсэн байна..

July 26th, 2007

Kelly Clarkson – Fading

Kelly Clarkson

Нилээн олон хүмүүс Кэлли-гийн энэхүү дууг асууж сураглаж байсан. Түүний хамгийн сүүлд гаргасан “My December” цомгийн Японд зарагдах хувилбарт нь энэхүү дуу орсон бөгөөд нилээн хүчтэй, хурдан хэмнэлийн дуу болж чаджээ. Яагаад цомогтоо оруулаагүй нь гайхалтай.

June 22nd, 2007

Kelly Clarkson – My December (нэмэлт дуунууд)

Kelly Clarkson

Нилээн удаан хугацаанд яригдасны эцэст Кэлли-гийн “My December” цомог нь 6 сарын 26 нд худалдаанд гарахаар боллоо. Өмнө нь бид түүний цомгийг бүтнээр нь хүргэж байсан бол энэ удаад тус цомгийн нэмэлт 2 дууг хүргэж байна. Татаж аваад сэтгэгдэлээ бичээрэй..

June 18th, 2007

Kelly Clarkson – My December

Kelly Clarkson

Алдарт Кэлли Кларксоны шинэ цомгийг хүргэж байна. Уг нь энэ сардаа багтааж худалдаанд гарах ёстой байсан хэдий ч 9 сар хүртэл хойшилж магадгүй сураг дуулдсан. Дуу бичлэгийн студийнхээ захиралтай муудацаад авсан сураг ч дуулдана лээ. АНУ-ыг тойрон хийх байсан аялан тоглолтоо хүртэл зогсоосон тэрбээр сүүлийн үед нилээн бүтэл муутай байгаа. Гаргасан дуунууд ч гэсэн нэг л тиймэрхүү болоод байгаа мэт.. ямартай ч шинэ цомгийг нь татаж аваад сэтгэгдэлээ бичээрэй..

May 2nd, 2007

Кэли Кларксоны шинэ клип

Бид өмнө нь Кэли-гийн шинэ дуу болох “Never Again” -ийг хүргээд зогсохгүй энэхүү дуундаа клип хийлгэж байгааг мэдэгдэж байсан бол тэрхүү клип нь дэлхий даяар цацагдаж эхлээд байна.. Ингээд та бүхэнд хүргэе, сэтгэгдэлээ бичээрэй..

Харин та iPod-нд зориулсан хувилбарыг авахыг хүсвэл энд дарна уу..

April 19th, 2007

Кэлли Кларксон клипээ хийлгэж байна

Kelly Clarkson

Кэлли-гийн хоолойг сонсох ч урамтай шүү. Түүний шинэ синглийн дуу болох “Never Again” -ийг би өмнөх бичлэгтээ хүргэж байсан. Цоглог, хэмнэл сайтай энэхүү дуундаа клип хийлгэж байгаа бөгөөд нилээн рок маягтай хувцасласан харагдана лээ. Нисэх онгоцны буудалд үйл явдал нь өрнөж байгаа бололтой, хүлээж сууя.

April 14th, 2007

Кэли Кларксон – Never Again

Kelly Clarkson - Never Again

Бид бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Кэлли -гийн албан ёсны анхны сингл болох “Never Again” нь олон нийтэд хүрлээ. Энэхүү дуу нь түүний зунаас худалдаанд гарах “My December” цомогт багтан орох аж. Маш их эрч хүчийг өөрийн дуунууддаа шингээж сонсогч олны зүрх сэтгэлд хүрч чаддаг авъяаслаг дуучны шинэ дууны талаар таны сэтгэгдэл?

April 10th, 2007

Kelly Clarkson – Never Again

Kelly Clarkson - Never Again

Миний сонсох дуртай дуучин бүсгүйн нэг Кэли Кларксон өөрийн шинэ цомгоо “My December” нэртэйгээр удалгүй худалдаанд гаргах ёстой. Шинэ цомгоос нь “Never Gone” нэртэй дуу нь цухуйж эхэлсэн. Гэхдээ цомгийн хувилбараараа бус ремикс хийсэн хувилбар нь байгаа аж. Гэхдээ л тун гоё ремикс бөгөөд Кэли-гийн хоолойг шүтэн биширцгээе..