‘Jennifer-Lopez’ түлхүүр үгтэй мэдээнүүд

January 21st, 2008

Jennifer Lopez – Brave

Jennifer Lopez

Жей Лөү-ийн шинэ цомгийн эхний хоёр сингл нь “Do It Well” ба “Hold It Don’t Drop It” нар байсан. Тэгвэл энэ удаа гурав дахь сингл нь энэхүү дуунд хийгдэн гарах гэж байна. Өмнөх хоёр дуунаасаа арай илүү амжилтыг олох болов уу гэж бодож байна. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй.

December 4th, 2007

Jennifer Lopez – Hold It Don’t Drop It (клип)

Hold It Don’t Drop It (ipod) – эндээс татаж авах

October 10th, 2007

Jennifer Lopez – Frozen Moments [нэмэлт дуу]

Jennifer Lopez - Frozen Moments [Bonus Track]

Жей Лоү-ийн шинэ цомог өчигдөрөөс эхлэн худалдаанд гарч эхэлсэн. Нэр нь “Brave”. Нэмэлт нэгэн дууг нь хүргээгүй орхисон учраас энэ удаа хүргэхээр шийдлээ. Таалагдсан бол сэтгэгдэлээ бичээрэй..

October 5th, 2007

Jennifer Lopez – Brave

Jennifer Lopez - Brave

Домогт дуучин, жүжигчин, бүжигчин Жей Лоү ийнхүү удаан хүлээлгэсэн англи хэл дээрх бие даасан цомгоо гаргаж байна. Түүний сүүлд гаргасан Испани хэл дээрх цомгийн англи хувилбар биш шүү гэдгийг дахин сануулъя. Нилээн цоглог цомог болсон байсан. 10 сарын 9-нд худалдаанд гарахад нь худалдаж авахаа бүү мартаарай.

Дууны нэрс:
1. Stay Together
2. Forever
3. Hold It, Don’t Drop It
4. Do It Well
5. Gotta Be There
6. Never Gonna Give Up
7. Mile In These Shoes
8. The Way It Is
9. Be Mine
10. I Need Love
11. Wrong When You’re Gone
12. Brave
13. Do It Well Feat. Ludacris (Remix)(Bonus Track)

September 6th, 2007

Jennifer Lopez – Do It Well (клипний нээлт)

September 5th, 2007

Jennifer Lopez – Brave (нүүр зураг)

Jennifer Lopez - Brave (Album Cover)

Jennifer Lopez – Brave нэртэй цомгийн нүүр зураг бөгөөд энэхүү цомог нь 11 сард гарах ёстой билээ..

August 8th, 2007

Jennifer Lopez – Do It Well

J.Lo

Дуучин Жей Лоү маань өөрийн шинэ цомогоо 10 сарын 9-нд “Brave” нэртэйгээр гаргахад бэлэн болоод байна. Нэгэн зэрэг 2 сингл гаргах бөгөөд Hold It Don’t Drop It, ба энэхүү Do It Well нар юм. Энэ долоо хоногт уг хоёр дуундаа клипнийхээ зураг авалтыг хийлгэх бөгөөд Жей Лоүг англиар дуулж байгааг сонсох сайхан байнаа..

July 30th, 2007

Jennifer Lopez – Hold It, Don’t Drop It

Jennifer Lopez

Дуучин Жей Лоү өөрийн сүүлд тоглосон “El Cantante” киноны идэвхжүүлэлт сурталчилгааг хийгээд тун завгүй байна. Энэ оны сүүлээр түүний англи хэл дээрх бие даасан цомог нь гарах бөгөөд тэрхүү цомгоос нь дээж болгож энэхүү дуу гарч байгааг нь хүргэж байна. Испани хэл дээр цомог гаргаад, хоёр ч кинонд тоглоод одоо удахгүй англи цомгоо гаргах гээд тун завгүй гүйж байна даа энэ бүсгүй..

March 29th, 2007

Жей Лоү АНУ-д

jenni1tn5pv8.jpg jenni2qv7ij4.jpg jenni3ne2.jpg

Como Ama Una Mujer” нэртэй Испани хэл дээрхи цомогоо 3 сарын 27нд худалдаанд гарган түүнийгээ сурталчилах ажилаар Европоор аялсан Жей Лоү ийнхүү Америкт буулаа. Буунгуутаа л ажилдаа орж TRL студи дээр зочилон нэвтрүүлэгт оролцон өөрийн дуугаа сонирхуулсан байна. Баруун гар талд байгаа зурган дээр өөрийн нөхөр дуучин Марк Энтони-гийн хамт Нью-Йоркт болсон өөрийн шинэ цомгийн паарины үеэр авахуулсан байна.

March 26th, 2007

Жениферийн Испани хэл дээрх үзүүлбэр

Женифер Лоүпэзийн дебют Испани хэл дээрх сингл болох “Que Hiciste” -гийн цорын ганц амьдаар дуулсан үзүүлбэрийг хүргэж байна. Echo Awards -ийн үеэр Германид дуулж сонирхуулсах бөгөөд өөрийнхөө биеийг нэг их тод харуулаагүй ч гэсэн тун сайн дуулж байв. Үүнийхээ дараагаар тэрбээр Европоор бяцхан аялан тоглолт хийгээд тун удалгүй АНУ-ын зүг жолоо зална.