‘Britney Spears’ түлхүүр үгтэй мэдээнүүд

November 17th, 2008

Britney Spears -ийн 3 шинэ дуу

Бритни Спирcийн хамгийн сүүлд гарах ёстой цомог болох Circus-ийн дуунууд нэтээр өнөөдрөөс эхлэн тараад эхэлчихэж. Уг нь бол 12 сарын 2 нд түүний төрсөн өдрөөс эхлэн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх ёстой билээ. Шинэ цомгийн дуунуудаас зарим нэгэн сонирхолтой санагдаж магадгүй гэсэн дуунуудыг нь хүргэхээр шийдэв. татаж авч сонсоод шинэ Бритни ямар болсон байна гэдгийг хуваалцаарай.
 

November 9th, 2008

Britney Spears – Kill The Lights

Америкийн алдарт дуучин поп гүнж Бритнигийн шинэ цомог түүний төрсөн өдрөөр буюу 12 сарын 2 нд Circus нэртэйгээр худалдаанд гарах гэж байгаа билээ. Энэхүү цомгийнх нь хамгийн эхний сингл нь Womanizer дуунд нь хийгдэн гарсаныг бид мэднэ. Тэгвэл түүний шинэ цомгийн бас нэгэн дуу тархаж эхэллээ. Энэ бол Данжагийн продюсерээр нь ажилласан дуу юм. Данжа биднийг хэзээ ч уйдааж байгаагүй, энэ удаад ч мөн адил. Таны сэтгэгдэл?

October 11th, 2008

Britney Spears – Womanizer [шинэ клип]

September 27th, 2008

Britney Spears – Womanizer

Britney Spears - Womanizer

Britney Spears - Womanizer

Хүн бүрийн хүлээж байсан сингл ийнхүү өнөөдөр өглөө 6 цагт Америк даяар KissFM & Z100 ээр цацагдаж нээлтээ хийлээ. Энэ бол Бритнигийн 6 дахь цомог болох “Circus” ийн анхны сингл болон гарч байгаа юм. Шинэ цомог нь 12 сарын 2 нд худалдаанд гарах юм. Тэрбээр саяхан VMA дээр 3 шагналын эзэн болж өөрийн бүтэлгүй амьдралаа зогсоон шинэ хуудсыг эхлүүлсэн гэдгээ баталгаажуулж чадсан. Энэхүү дууныхаа клипний зураг авалтыг The Outsyders аар хийлгэж байгаа ба тун удахгүй чаартуудыг тэргүүлэх нэгэн дуутай боллоо. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй. Таньд энэ дууг бусад сайтуудаас урьтан анх удаа хүргэж байна.

September 8th, 2008

Britney Spears – VMA-г нээж байна

May 26th, 2008

Britney Spears – Radar

Britney Spears - Radar

Бритни Спирс өөрийн шинэ цомгийн дөрөв дахь синглээ ‘Radar’ дуундаа хийлгэн радиогоор 6 сарын 24 ноос эхлэн явуулах төлөвлөгөөтэй байна. Ямар ч байсан тэр хүртэлх хугацаанд клипний зураг авалтыг нь хийж дуусгах юм байна. Ямартай ч нилээн аюулгүй сонголт хийсэн гэж хэлж болох хэдий ч бүх зүйлийг цаг хугацаа харуулах байх.

March 13th, 2008

Britney Spears – Break The Ice [клипний нээлт]

Данжагийн аяыг нь зохиосон бас нэгэн дуу болох Break The Ice-ийн клип гарлаа, яагаад хүүхэлдэйгээр хийсэн юм бол?

November 5th, 2007

Britney Spears – Break The Ice

Britney Spears - Blackout [iTunes Bonus Tracks]

Бритни Спирс өөрийн карьерээ үргэлжлүүлэх шинэ цомгоо Blackout нэртэйгээр хэдэн долоо хоногийн өмнө худалдаанд гаргасан билээ. Эхний сингл нь ‘Gimme More’ дуунд нь хийгдсэн бөгөөд энэхүү дуу нь ч гэсэн маш амжилттай явж чадсан билээ. Тэгвэл түүний дараагийн сингл нь ‘Break The Ice’ дуунд нь хийгдэж байгаа бөгөөд миний бодлоор энэхүү дуу нь уг цомогт орсон хамгийн гоё дуу нь болсон юм шиг санагдсан. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй.

October 29th, 2007

Britney Spears – Blackout [нэмэлт дуунууд]

Britney Spears - Blackout [iTunes Bonus Tracks]

Бритни-гийн шинэ цомог нь маргааш буюу 10 сарын 30-нд албан ёсоор худалдаанд гарч эхэлнэ. Бид энэхүү цомгийг бүтнээр нь өмнө нь хүргэчихсэн болохоор энэ удаа нэмэлт дуунуудыг нь хүргэж байна. Орон бүрт худалдаанд гарч буй хувилбарууд нь өөр өөр нэмэлт дуунуудтай юм байна. Ингээд Бритнигийн шинэ цомгийн 3 нэмэлт дууг хүргэе.

October 24th, 2007

Britney Spears – Blackout

Britney Spears - ‘Blackout’ [Retail]

Бритни эргэж ирж чадах уу гэдэг нь энэхүү цомгийн амжилтаас шууд шалтгаалах билээ. Түүний ‘Blackout’ цомог нь 10 сарын 29-нд Англид харин 10 сарын 30-нд АНУ-д худалдаанд гарах билээ. Шинээр төрсөн Бритниг хамтдаа сонсоцгооё..

1. Gimme More
2. Piece Of Me
3. Radar
4. Break The Ice
5. Heaven On Earth
6. Get Naked (I Got A Plan)
7. Freakshow
8. Toy Soldier
9. Hot As Ice
10. Ooh Ooh Baby
11. Perfect Lover
12. Why Should I Be Sad