‘Backstreet-Boys’ түлхүүр үгтэй мэдээнүүд

January 17th, 2008

Backstreet Boys – Everything But Mine

Backstreet boys

Америкийн хөвгүүдийн алдарт хамтлаг саяхан эргэн ирсэнээ зарлаж аавууд болцгоож улмаар шинэ цомгоо гаргасан билээ. Тэдний шинэ цомгийн 3 дахь сингл нь “Everything But Mine” дуунд нь хийгдэн гарах гэж байгааг та бүхэндээ хүргэж байна. Тэдний бүрэлдэхүүнд Кэвин байхгүй болсон гэдгийг та лав аль хэдийнээ дуулаа байлгүй..

October 24th, 2007

Backstreet Boys – Unbreakable

Backstreet Boys - Unbreakable

Уг хамтлагийн 6 дахь цомог бэлэн болсон ч энэ удаа Кэвин ичардсон уг хамтлагийн бүрэлдэхүүнд байхгүй байгаа. Энэхүү цомог хэрэв таньд таалагдвал 10 сарын 27-нд худалдаанд гарахад нь ойрхон дэлгүүрээс аваарай.. Сэтгэгдэлээ мартав аа.

1. Intro
2. Everything But Mine
3. Inconsolable
4. Something That I Already Know
5. Helpless When She Smiles
6. Any Other Way
7. One In A Million
8. Panic
9. You Can Let Go
10. Trouble Is
11. Treat Me Right
12. Love Will Keep You Up All Night
13. Unmistakable
14. Unsuspecting Sunday Afternoon

September 21st, 2007

Backstreet Boys – Unbreakable

Backstreet Boys - Unbreakable

10 сарын 30-нд тэдний шниэ цомог гарах юм. Нүүр зураг нь ямар болсон байна?

September 14th, 2007

Backstreet Boys – Incosolable

Бэкстрит Бойз ийнхүү эргэн ирсэн гэдгээ зарлаж шинэ дууныхаа клипийг албан ёсоор дэлхий даяар цацаж байна. Гэхдээ энэ удаад 4 үүлээ л дээ. Энэхүү дууг бид та бүхэнд өмнө нь хүргэж байсан гэдгийг санаж байгаа байх аа..

August 7th, 2007

Backstreet Boys – Inconsolable

Backstreet Boys

10 сарын 20-нд Бэкстрит Боис хамтлаг өөрсдийн 6 дахь студид бичүүлсэн цомгоо гаргах гэж байгаа мэдээг дуулгая. Энэхүү дуу нь шинэ цомгийн хамгийн анхны сингл бөгөөд тун удахгүй дэлхий даяар цацагдаж эхлэх дуу юм. Emanuel Kiriakou (Nick Lachey “What’s Left Of Me”, Katherine McPhee “Ordinary World”), хэмээх продюссер уг дууг зохиож найруулсан ба рок маягийн баллад дуу болсон байна. Уг хамтлагийн залуус маань ч гэсэн иймэрхүү дуунуудыг нилээн сайн дуулдаг болоод байгаа. Тун дажгүй дуу болсон мэт санагдсан ба цаашид юу хийхийг нь хүлээгээд сууж байя даа..

May 10th, 2007

Backstreet Boys – Helpless When She Smiles

Backstreet Boys

Бэкстрит Бойз-ийн бас нэгэн шинэ дуу нь цухуйлаа. Миний хувьд өмнөх “Happily Never After” дуунаас энэ нь хавьгүй илүү мэт санагдсан. ок/поп хэмнэл бүхий мэдрэмж, сонсголонтой дахилт зэрэг таньд таалагдана гэж найдъя.

Backstreet Boys – Happily Never After

Backstreet Boys

2005 онд хамгийн сүүлд Бэкстрит Боиз хамтлаг цомог гаргаснаас хойш тэд дахин эргэн ирж байгаа гэсэн цуу яриа энд тэнд гарсаар байна. Энэхүү шинэ дууг KIISFM.com -ээс гаргасан бөгөөд энэхүү дуу нь сингл болох үгүйг одоогоор зарлаагүй байгаа аж. Дунд зэргийн хэмнэлтэй энэхүү дуу таньд таалагдана гэдэгт найдаж байна.