Шинэ оны шинэ толгой зураг 2010

Бичсэн: Hantulga Ангилал: Сайтын дотоод ажил | 1,220 үзсэн

2009 оны хувьд нилээд олон онцлох үйл явдал тохиолоо. Сайтын маань толгой зураг ч солигдоогүй нилээд уджээ. Шинэ оноо ямартай ч шинэ толгой зурагтайгаар угтахаар шийдээд Энхтайваны авсан Болороогийн зургийг ашиглан Ононгоор шинэ жилийн уур амьсгал бүхий толгой зурагтай боллоо.

  • Шинэ зураг таньд хэр санагдаж байна?

Урин зуны улирал 09

Бичсэн: Hantulga Ангилал: Сайтын дотоод ажил | 938 үзсэн

Дэлхийн ихэнх улс оронд зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр, гэтэл манайд Наадамын маргааш намар гэгчээр бага зэрэг сэрүүсэх хандлага ажиглагдаж байгаа тул та бүхнийг дулаацуулах үүднээс толгой зургаа нилээн удаан солиогүй байсны эцэст солилоо. График дизайныг Онон хийсэн бөгөөд Оюукагийн зургийг өөрийх нь зөвшөөрөлтэй авч ашигласан болно.

Та хоёртоо баярлалаа, харин таны сэтгэгдэл?

2009 оны анхны шинэ толгой зураг

2009 оны анхны шинэ толгой зураг

  • 2009 он гараад нилээд удсаны эцэст ийнхүү шинэ тэмплэйт суулгаж, шинэ толгой зурагтай болж байна. Энэхүү бүх дизайны шийдлийг гаргаж өгч байдаг дизайнер Онондоо талархалаа.
  • Мөн энэхүү модель бүсгүйн өмссөн хувцасыг загвар зохион бүтээгч Ундраа маань урласан юм. Ундраадаа баярлалаа. Түүний хувцаснаас сонирхож байвал надтай холбоо бариарай.
  • Гэрэл зургийг мэдээж ХэрээЖи студийн Д.Энхтайван авсан болно. Тайванаадаа баярлалаа.
  • Загвар өмсөгч бүсгүйдээ мөн баярлалаа,
  • 2009 оны эхний толгой зураг ямар байна?

Шинэ он 09 ийн толгой зураг

Бичсэн: Hantulga Ангилал: Сайтын дотоод ажил | 1,315 үзсэн

2008 он тун удахгүй дуусах гэж байна. Шинэ гарахад үлдсэн хугацааг тоологчийг сайтдаа байрлуулчихлаа, мөн шинэ толгой зурагтай боллоо. Сүүлийн 2 сар нэг зурагтайгаа байсан учраас зарим нэг хүмүүс уйдсан байх. 2008 оны хамгийн сүүлийн толгой зураг буюу шинэ оны зурагт маань Өлзийгийн зураг орж байна. Гэрэл зургийг Д.Энхтайван авсан бөгөөд график дизайныг мэдээж Онон хийсэн болно. Та гуравтаа дахин баярлалаа гэж хэлмээр байна, манай сайтын зочин таньд ямар санагдаж байна?

Цаг хугацаа ч хурдан юм аа. Нэг л мэдэхэд сайт маань шинэ тэмплэйт дээр ажиллаж эхэлсэнээс хойш 7 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сайтын маань толгой зургууд 6 удаа солигдсон бөгөөд эдгээрийг бүгдийг нь Онон урлаж, Энхтайван гэрэл зурагчнаар нь ажилласан билээ. Сар тутам толгой зургаа тусгайлан сольдог Монгол сайт одоогоор би лав мэдэхгүй л байна, эдгээрээс аль нь таньд таалагдаж байна? Нэмэрлэх санаа, оноо, шүүмж?

5 сарын толгой зурагт Булганы зураг ба Амгаагийн зурсан графитти тавигдаж байсан билээ

Жинхэнэ электро бүсгүй бол Чимгээ. 6р сарын туршид манай сайтыг чимсэн толгой зураг. Зарим нэг хүмүүс Болдын СД тэй андуураад байх шиг байсан.

24 цагийн хөгжмийн сувгийн хөтлөгч Дэнсмаагийн зураг 7р сарын туршид сайтыг минь өнгө оруулав

Намрын дунд сар гарлаа

Бичсэн: Hantulga Ангилал: Сайтын дотоод ажил | 839 үзсэн

Намрын дунд сар гарлаа. 10 сард ажил хичээлээр дүүрэн эхэлж байна. Энэ сарын шинэ толгой зургийг Онон урласан ба гэрэл зургийг Д.Энхтайван, фотомодель, хөгжим сонсогчоор Ану нар оролцов. Та гуравтаа дахин талархалаа илэрхийлье.

  • Манай шинэ толгой зураг таньд ямар санагдаж байна?

Намар ирлээ

Бичсэн: Hantulga Ангилал: Сайтын дотоод ажил | 937 үзсэн

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ жил оюутан насны сүүлийн жил миний хувьд болж байна. Шинэ сарын толгой зургийг Д.Энхтайван, дизайныг Онон урлаж моделиор Мөнгүүлэй нар ажиллав. Та 3 таа баярлалаа. Мөн Мөнхөөдөө тусгайлан баярлалаа.

  • Шинэ сарын толгой зураг ямар байна?

8 сард зун дуусахгүй

Бичсэн: Hantulga Ангилал: Сайтын дотоод ажил | 824 үзсэн

Энэ зун үнэхээр гайхалтай зуншлага болж байгаа талаар би өмнө нь маш олон удаа бичсэн. Саяхан яргуй ургасан байсныг хараад энэ зун тийм ч хурдан дуусахгүй нь гэсэн итгэл өөрийн эрхгүй төрсөн. Тийм ч учраас зун дуусаж байхад иймэрхүү зуны өнгө аяс оруулаад гэж зарим нэг нь гайхаж магадгүй. Энэ сарын толгой зургийг уламжлал ёсоор гэрэл зургийг Монгол Шилтгээний Beach дээр Д.Энхтайван, дизайныг Онон урласан ба моделиудад нь яг одоо ТВ 25 аар гарч буй Супермодель 08 тэмцээний 2 оролцогч охин тоглов. Та 4 төө баярлалаа.

  • Таны зуны амралт хэр өнгөрч байна?
  • Шинэ толгой зургийн талаархи сэтгэгдэл?

6 сарын шинэ толгой зураг

Бичсэн: Hantulga Ангилал: Сайтын дотоод ажил | 1,128 үзсэн

6 сар гарлаа, хэдийгээр УБ хотод маань зуны уур амьсгал хараахан орж эхлээгүй байгаа ч гэсэн манай сайтанд зуны дуу хөгжмийн уур амьсгал орж эхэллээ. Энэ удаагийн толгой зургийг дарсан Д.Энхтайван, фотомодель Отгончимэг, график дизайныг Онон нар урлав. Эдгээр гуравтаа дахин нэг талархал дэвшүүлье. Ирэх 7, 8 сарын моделиуд одоогоор тодорчихсон зураг авалтууд нь тун удахгүй эхлэх гэж байна :]

Энэ толгой зургийн талаархи таны сэтгэгдэл?

Сайтын хуучин толгой зурагнууд

Бичсэн: Hantulga Ангилал: Сайтын дотоод ажил | 1,431 үзсэн

Энэхүү сайт маань хамгийн анх 2001 оны тэртээгээс ажиллаж байсан түүхтэй. Янз бүрийн өнгө төрх, агуулгатайгаар хэрэглэгчидэд хүрч байсан бөлгөө. Хамгийн анх миний хувийн homepage маягаар ажилладаг байсан цаг саяхан байсан мэт. Хамгийн их хүмүүсийн дунд нэртэй болсон хувилбар нь яах аргагүй варез байх үеийн буюу 2003 оны дундаас 2005 оны дунд хүртэлх хугацааг хамардаг. Үүгээрээ ч монголын интернэт ертөнцөд варез гэгч зүйлийг хамгийн анх удаа оруулж ирсэн гэдгээрээ бахархаад байх нь ч хаашаа юм (варез бол хууль бус). Харин 2006 оноос сайтынхаа блог хэсгийг эрчимтэй хөгжүүлж байгаад 2007 оны 3 сараас wordpress cms ашиглан өнөөдрийг хүртэл та бүхэндээ өөрийн блог ба гадны шинэ дуунуудыг цаг алдалгүй хүргэхээр зорьсоор ирсэн билээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн энэхүү сайтын маань дүр төрх толгой өөрийн тусгайлан зураг авалт хийсэн энэхүү зургуудаар бусад сайтуудаас ялгарч өгдөг. Тиймээс өнгөрсөн хугацаанд манай сайтын толгой болж байсан зурагнуудаа түүх гэдэг утгаар нь хэрэглэгчиддээ дахин нэг сануулах зорилгоор хүргэж байна. Аль нь таалагдаж байсан ба таалагдсаныгаа сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй:

ashit amarsanaa 2007 march header

  • 2007 оны 3 сараас 6 сар хүртэл сайтыг маань чимсэн хамгийн анхны толгой зураг маань Ашит хэмээр бяцхан моделийн тусламжтайгаар бүтэж байв.
  • Copyright © Hantulga.com | Tune Ur Life