Хөлбөмбөгийг амтлагчид

mongolia-blue-wolves

2012 оны 5 дугаар сарын 19-ний тэр өдрийг санахад одоо ч их сайхан байдаг юм. Би харьцангуй сүүлд хөлбөмбөг сонирхож эхэлсэн. Хөлбөмбөг сонирхож эхэлсэн цагаасаа Английн багуудыг дэмжиж, тэр дундаа Челси клубыг, Английн шигшээ багийг дэмждэг болсон. Өнгөрсөн улиралд Челси клубын хувьд түүхэндээ анх удаа Аваргуудын Лиги хэмээх Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй цомыг Германы Баерн клубыг өөрийнх нь нутаг дээр нь 62500 үзэгчдийн өмнө нь нэмэлт цагт, торгуулийн цохилтоор хожин фэнүүддээ асар их кайф, баяр хөөрийг бэлэглэж байв.

Continue reading “Хөлбөмбөгийг амтлагчид”

Хөлбөмбөгөөр амьсгалсан уикэнд

Манайд ирсэн жуулчид төдийгүй сүүлийн үед ихээр хөгжиж буй дотоодын аялагч нар эх орныхоо сайхан байгалийг үргэлжлүүлэн гайхсаар. Сая уикэндээр Асуулт Кам 08 тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Баасан гаригт жил өшиглөөгүй байсан бөмбөгөө 97 сургуулийн талбайд өшиглөж нэг үзээд тэмцээндээ орсон. Хандгайтын хүүхдийн зуслангийн талбайд явагдсан уг тэмцээнд Асуултад ордог найзуудыгаа болон ганц хоёр хагас мэргэжлийн хүмүүс авч орсон. Гэхдээ хөлбөмбөг бол ганц хүний тоглолтоос үр дүн нь шалтгаалдаг спорт биш л дээ. Хэдий би нөөц тоглогчоор оролцсон ч сүүлдээ асар ядарч байсан. Ялангуяа хоёр дахь өдрийн сүүлийн тоглолтууд үнэхээр бензин дууссан байв. Нийт 5 тоглолт хийснээс 2 ялж (эхний өдөр 2 тоглож, 2 хожсон), 1 тэнцэж, 2 хожигдон зооноосоо гарч чадалгүй тэмцээнийг өндөрлөв. Эхний өдөр нартай, халуун өдөр байсан бол дараагийн өдөр бүрхэг, бороотой, нартай, яг л хөлбөмбөгийг ТВ ээр харж байхад талбайд нь харагддаг цаг агаартай байлаа. Манай багийн зарим нэг тоглогчид бороотойд тоглож үзэх юмсан гэж боддог байсан нь ч биеллээ олж манай багийн хамгийн хэцүү учраатай тоглож байх үед хүчтэй бороо орж шалбааган дунд тоглов. Хөлбөмбөгт үнэхээр авъяасгүй гэдгээ л сайн ойлгосон. Ирсэн бөмбөгийг авах гэсээр байтал зөрж өшиглөх нь олонтаа :[ Continue reading “Хөлбөмбөгөөр амьсгалсан уикэнд”

Европын иргэн болох нь ээ

Өнөөдрөөс эхлээд 6 сарын 30-ныг дуустал манай монголын хэсэг залуус Европын иргэд болох нээ. Учир нь өнөөдөр шөнө Европын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн эхэлж байгаа билээ. 16 орны шилдэг хөлбөмбөгчид 21 хоногийн туршид цомын төлөө өрсөлдөнө. 4 жилд нэг удаа зохиогддог энэхүү тэмцээн нь үзэгч, нэр хүндээрээ ДАШТ-ын дараа ордог билээ. Дотэмэн ХХК-аас спорт сонирхогч, тэр дундаа хөлбөмбөг сонирхогч залуустаа туршилтын журмаар нэгэн бооцооны сайт ажилуулж эхэлсэнийг дуулгая: Таа.МН

Одоогоор мөнгөгүйгээр бооцоо тавих боломжтой ба цаашид улам өргөжин хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Мөн Спортын Цонх, ДотМН хамтран тун удахгүй нэгэн спортын сайтыг хүргэх болноо. Испани, Оросууд урагшаа.

Эх хэлээ бүрэн эзэмшицгээе

Би өөрөө ч уг нь оюутан хүн л дээ. Сүүлийн үед ангийн нөхдийн хийж байгаа слайд шоу болон олон олноороо гарч буй чөлөөт вэбсайтуудын контентуудыг ажиглаад, энэ талаар бичихээс өөр аргагүйд хүрэв. Хэлний уг ба үзүүрийн “Г” үсэгний ард урт “ий” эгшиг бичих үү, “Ы” эгшиг тавих уу гэдэг дээр сүүлийн үед хүмүүс маань учраа олох оо больчихсон юм шиг. Хэрэв алийг нь бичихээ мэдэхгүй байвал ядаж үгээ хэлж үзэж байгаад бичиж сурмаар. Зөвхөн эргэн тойронд минь байгаа эдгээр хүмүүс ч биш олон нийтэд зөв бичгийн соёлыг түгээж байх ёстой сонинууд хүртэл хар ярианы хэллэгийг тэр чигээр бичих, мөн энэхүү Г үсэгний ард зөв урт эгшиг бичих асуудлыг хараад бухимдахгүй байхын аргагүй ч юм шиг.
Continue reading “Эх хэлээ бүрэн эзэмшицгээе”