Grand Evening of Piano 3 тоглолт болно

Б.Оюунгэрэл уран бүтээлийн андтайгаа хамтарна

Төгөлдөр хуурч Б.Оюунгэ­рэлийн ээлжит “Grand evening of piano” тоглолт ДБЭТ-т болох гэж байна. СУИС-ийн концертмейстер багш тэрбээр гоцлон тоглодог цөөхөн төгөл­дөр хуурчдын нэг юм. Эх орондоо болон гадаад улсад болсон төгөлдөр хуурчдын хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож байсан билээ.

Эдүгээ тэр БНХАУ-ын төгөлдөр хуурч Ли Гуа Чаотой хамтарч тоглох юм. Хөгжимчин бүсгүйчүүдийн хэн хэн нь уран бүтээлийн оргил өөд тэмүүлж яваа, мятаршгүй зүтгэлтнүүд. Тэд Испани улсад төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд оролцохоор бэлтгэж байхдаа танилцаж нөхөрлөсөн уран бү­тээлийн андууд бөгөөд аль аль нь төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь нар. Одоогийн энэ тог­лолтын удир­дагч багш нь ч Саяа. Continue reading “Grand Evening of Piano 3 тоглолт болно”

Мөсөн хонгил дахь Who is BX?

Манай уран бүтээлчдийн дунд өөрийн гэсэн өнгө төрх, имиж, хоолойны цар хүрээгээрээ залуусыг байлдан дагуулж чаддаг дуучин бол яах аргагүй BX мөн билээ. Түүний Who is BX? нэртэй бие даасан тоглолт болох гэж байгааг сонсоод олон хоногийн өмнөөс үзэхээр төлөвлөсөн байлаа. Тасалбарын үнэ нь 10.000Т байсан бөгөөд 2 дугаар сарын 2-ны өдрийн тоглолтыг буюу түүний төрсөн өдрийн тоглолтыг өчигдөр сонирхлоо. Continue reading “Мөсөн хонгил дахь Who is BX?”

Төсөөлөл, тэвчээрээ шалгуулсан нь

Төгөлдөр хуурч
Хаан хуурын үдэш нэртэй Б.Оюунгэрэлийн бие даасан хоёр дахь тоглолтыг үзэж сонирхов. Зохион байгуулалтанд нь оролцсоны хувьд энэ жилийн тоглолт өмнөх онд болсон тоглолтоос арай илүү онцлогтой үдэш болж өнгөрсөн. Сонгодог хөгжмийг сэхээтнүүд үздэг гэдэг ойлголт манай улсад нийтлэг буй. Хэдийгээр сэхээтнүүд нь сонгодог хөгжмийн тоглолтуудыг үздэг ч гэсэн тэдний гаргадаг хамгийн том бөгөөд энгийн дутагдал нь гар утсаа унтраадаггүй. Өчигдөрийн тоглолтын хувьд дуурийн театрт суурилуулсан шинэ төхөөрөмжийн ачаар gsm системээр ажилладаг утаснуудын сүлжээ танхим дотор бариагүй нь бага ч болов төсөөлөлөө бодитойгоор, сайхнаар харах боломжыг олгов. Ер нь тэрхүү төхөөрөмжийг цирк, драм, кино театр, палас гэх мэтийн бүхий л үзвэрийн газруудад байрлуулбал тохиромжтой юм шиг санагдсан.
Continue reading “Төсөөлөл, тэвчээрээ шалгуулсан нь”