Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэлийн ээлжит “Grand evening of piano” тоглолт ДБЭТ-т болох гэж байна. СУИС-ийн концертмейстер багш тэрбээр гоцлон тоглодог цөөхөн төгөлдөр хуурчдын нэг юм. Эх орондоо болон гадаад улсад болсон төгөлдөр хуурчдын хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож байсан билээ.
Эдүгээ тэр БНХАУ-ын төгөлдөр хуурч Ли Гуа Чаотой хамтарч тоглох юм. Хөгжимчин бүсгүйчүүдийн хэн хэн нь уран бүтээлийн оргил өөд тэмүүлж яваа, мятаршгүй зүтгэлтнүүд. Тэд Испани улсад төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд оролцохоор бэлтгэж байхдаа танилцаж нөхөрлөсөн уран бүтээлийн андууд бөгөөд аль аль нь төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь нар. Одоогийн энэ тоглолтын удирдагч багш нь ч Саяа. Continue reading “Grand Evening of Piano 3 тоглолт болно”