Гоёлын даашинз үзэв

Бичсэн: Hantulga Ангилал: Монгол кино үнэлэлт | 13,186 үзсэн

urgoo-cinema
Энэ хаврын хамгийн анхны бөгөөд хамгийн удаан орсон анхны бороотой Ням гараг байлаа. Өчигдөр нээгдсэн Өргөө кинотеатрыг очиж сонирхонгоо монголын хамгийн сүүлийн кинонуудын нэг болох “Гоёлын даашинз”-ийг үзлээ. Гадны алдартай найруулагчид бол Оскарын тэдэн удаагийн шагналт гэдэг шиг манайдаа л нэр хүндтэйд тооцогдох киноны найруулагчийн өмнөх ажилласан бүтээлүүд нь “Аз жаргал the Bad Boy”, “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ” гэсэн нэрнүүд хөвөрнө. Юм хийгээд үзчихсэн хүн үнэхээр туршлагажахын хэрээр бүтээлүүд нь ч улам сайжирч байгааг энэ киноноос олж үзлээ.

Copyright © Hantulga.com | Tune Ur Life