2 дууны iPod клип
Огноо: April 15, 2007 | Бичсэн: Hantulga


Сэтгэгдэл ямар байна?

Ойрд энэ дуугаар амьсгалж байнаа, клип нь ч тун хөөрхөн болсон байсан..

Энэ дуучины тухай ярилтгүй байлгүй дээ, бүгд хангалттай мэдэж байгаа болохоор клипээ татаад аваарай, сэтгэгдэлээ мартав аа ![]()
H&M хувцасны компанийг мэдэхгүй хүн байхгүй байх. Дуучин Кайли Миноүг энэхүү хувцасны компанитай хамтран ажилладаг бөгөөд саяхан Хятадын Шанхай хотноо Шведийн хувцасны компанийн тус хотод нээгдэж буй анхны салбар дэлгүүрийн нээлтэнд оролцонгоо өөрийн үзүүлбэрээ толилуулахаар очсон байна. Come Into My World дуугаа эхэлж дуулаад дараа нь Spinning Around -ийг дуулан хамгийн сүүлд алдарт хит болох Can’t Get You Out Of My Head-ээр өндөрлөв. Ямартай ч энэхүү үзүүлбэрийг үзсэн хүмүүс H&M -ийн хувцаснаас авахаар сэтгэгдэлтэй гарсан нь дамжиггүй, Кайли -г ойрд хараагүйг ч хэлэх үү, тун сайн дуулж байсан бөгөөд сүүлийн 4 жилд ямар ч цомог гаргаагүй болохоор шинэ цомгийг нь гарна гээд найдаж суухаас даа.. Видео таньд таалагдсан уу?

Зүүн: Поп дуучин Мэнди Мүр Elle Magazine-д тун гоё гарчээ
Баруун: R&b дуучин Амери-гийн зураг Dub Magazine-д

Зүүн: Поп дуучин Жастин Тимберлэйк-ийн зураг GQ Magazine-д
Баруун: Алдарт Жей Лоү-гийн зураг Para Todos Magazine-д
Таньд аль нь хамгийн их таалагдаж байна?

Нео-гийн шинэ цомог нь гарах арай л болоогүй байгаа ч гэсэн цухуйж эхэлсэнийг нь гайхах, баярлах зэрэгцэн хүлээж авав. Нео-гийн анхны цомог нь In My Own Words нэртэйгээр 2006 оны эхэнд худалдаанд гарч байсан бөгөөд 301,000 хувь зарагдан шууд л Биллбордын эхний байранд шилжив. Яг тэр үедээ 2 дахь сингл “So Sick” –ээ Stargate –ээр продюссерлүүлэн гарган Биллбордын синглийн эхний байрыг дахин эзлэв. Дуулахын зэрэгцээгээр дуу зохион дэлхийн хит дуунуудыг үйлдвэрлэдэг гэдгийг та бүхэн мэдэх байх. иана-гийн “Unfaithful“, Марио-гийн “Let Me Love You“, Паула ДиАнда-гийн “Walk Away (Remember Me)” мөн Биёнсэ-гийн “Irreplaceable” зэрэг дуунуудыг зохиосон. Мөн Whitney Houston, Celine Dion, Britney Spears ба Enrique Iglesias нарт шинэ дуунууд зохиож өгсөн хэмээн тэрбээр мэдэгдэв. Цаашид Usher, Chris Brown, Jennifer Hudson, ба Michael Jackson нарын шинэ цомогт зориулан дуу зохиож өгч байгаа хэмээн авъяаслаг дуучин ярив. Энэ оны хамгийн шилдэг цомог ч болж магадгүй энэхүү цомгийг та 5 сарын 1нд гарахад нь заавал худалдаж аваарай, харин өнөөдрийн хувьд линк нь ажиллагаагүй болохоос өмнө татан авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй..
Цааш нь унших »

Сиэра-гийн сүүлд гаргасан “The Evolution” цомгийн Европын хувилбарт нь энэхүү дуу багтан орсон бөгөөд Will.I.Am продюссерлэн хамтран дуулжээ, байдаг нэг л Сиэра-гийн дуу. Гэхдээ сонсоход хөнгөн л юм..
Цааш нь унших »

Энрикэ хэмээх дуучин залуу чимээгүй байсаар 3 жилийн хугацаа өнгөрчээ. 2004 онд хамгийн сүүлд өөрийн цомгоо гаргаж байв. 3 жилийн дараа эргэн ирэхдээ тэрбээр “Insomniac” нэртэй цомогтойгоо фэнүүдтэйгээ зун уулзахаар иржээ. Ингээд тус цомгийн эхний сингл “Do You Know (Ping Pong Song)” дууг хүргэж байна. Поп стилийн дуу бөгөөд дууны дахилтын үг нь ойлгоход хялбар, чихэнд наалдацтай санагдав. Ширээний теннис тоглодог хэсгийг оруулсан тул дууны нэрийг Ping Pong Song гэж өгчээ. Сэтгэгдэл?
Цааш нь унших »

Бид бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Кэлли -гийн албан ёсны анхны сингл болох “Never Again” нь олон нийтэд хүрлээ. Энэхүү дуу нь түүний зунаас худалдаанд гарах “My December” цомогт багтан орох аж. Маш их эрч хүчийг өөрийн дуунууддаа шингээж сонсогч олны зүрх сэтгэлд хүрч чаддаг авъяаслаг дуучны шинэ дууны талаар таны сэтгэгдэл?
Цааш нь унших »

Сүүлийн үед манай залуус Hi5.com хэмээх коммюнити вэбээр нилээд их зочлох болсон. Уг нь бол Америкт байдаг залуусын ихэнх нь MySpace.com дээр хаягтай байдаг. Ямартай ч найз болохыг хүссэн, сонирхсон хүмүүст миний хаяг нээлттэй гэдгийг дахин сануулъя: hantulga.hi5.com

Нэгэн шинэ фото блог сайт нээгдэв. Хаяг нь Сүүдэр.ком. Найзууд маань болох Maxdream, Colonel нар уг сайтын админ бөгөөд эрхлэгчид. Фото блог сайт сүүлийн үед нилээд эрэлттэй болоод байгаа ч юм шиг. Агшин.мн нь тэдгээрийн анхдагч нь болов уу, уг сайтуудаар зочилон үзэхээ мартуузай!