Огноо:
September 30, 2008
| Бичсэн: Hantulga
Хамгийн анх Вэб 2.0 ийн санаа дэлхий даяар гарч эхэлсэнээс хойш нилээн олон бизнес шинэ боломж, саад тотгоруудтай учирах нь тодорхой болсон. Интернэтийн цоо шинэ эх газар нь хэрэглэгчид дээр суурилсан мэдээллийн эх үүсвэрийг илүү чухалчилсан бөлгөө. Өөрөөр хэлбэл бизнес ертөнцөд, ажил хийх арга барилыг, уламжлалт ажил хийдэг байсан хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн ч гэж хэлж болох байх.
Байгууллагууд Вэб 2.0 т хэрхэн хандсан бэ. Бизнесийн байгууллагууд нэг бол Вэб 2.0 ийн хэрэгсэлүүдийг ашиглан өөрсдийгөө гаргаж ирэх, эсвэл тэднийг аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй хэмээн үзэж ашигладаггүй. Аль аль тохиолдол нь байж болох л доо. Зөв талаар нь ашиглаж амжилтанд хүрч чадвал өөр хэрэг, гэхдээ цалин өгч ажилуулж байгаа хүнээ өдөржин мессенжердээд, social network сайт дээр хэрэгтэй хэрэггүй зүйл хийж байхыг нь хараад суух нь Уламжлал ба Технологийн өрсөлдөөнийг улам ширүүсгэх байх. Мэдээллийн Технологийн салбарт ажилладаг гэдэг утгаараа MCS Electronics-ийн IT Zone дэлгүүрийнхэн вэб 2.0 ийг нилээн эрчимтэй дэмжиж ашиглаж байгааг нь тэдний Facebook хаягнаас нь харахад магтууштай санагдав. Манай нэгэн хамтрагч маань секс.мн хэмээх сайтынхаа сурталчилгааг хамгийн сайн арга бол Hi5 дээр тасархай хүүхний зурагнуудыг оруулж хуурамч профайл үүсгээд залуусыг хошгируулах байсан нь ч үр дүнгээ өгч байв. Монголын тухай Гүүгл дээр хайхад гаргаж ирэхийн тулд бүхэл сайтаа сурталчилахын оронд MySpace дээр профайл үүсгээд түүнийгээ сурталчилж ч бас болно шүү дээ.
Цааш нь унших »
Төрөл: IT
| Сэтгэгдэл: 0 | 154 үзсэн
Огноо:
September 30, 2008
| Бичсэн: Hantulga
Dow өнөөдөр 612 гаар уналаа. Гол учир нь төрийн ордонд санхүүгийн хямралаас авхар төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаас хөрөнгө оруулагчид өөрсдийн эсэргүүцлээ ийнхүү хувьцааны үнийг унаган илэрхийлж байна. Хэрэв үүн шиг өдөр дахин нэг үргэлжилбэл зах зээл 10,000 аар унах магадалалтай. Энэхүү уналтыг Уол Стрийт тайлбарлахдаа:
“Энэ бол хувьцааны бөөний уналт байлаа, Стрийт зүгээр л эрх баригч нарыг энэхүү төлөвлөгөөг нь батлахгүй бол хувьцааны үнэ бөөн бөөнөөрөө унах болноо гэдгийг шууд бусаар дамжуулж буй дохиол боллоо,” хэмээн Роберт Павлик, Өүктрий Хөрөнгийн Менежментийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал хэлэв.
Цааш нь унших »
Төрөл: Бизнес
| Сэтгэгдэл: 0 | 101 үзсэн
Огноо:
September 28, 2008
| Бичсэн: Hantulga
Манай байгууллага ХААН Банкинд данстай л даа. Интернэтээр дансаа шалгах гээд саяхан оров оо.
http://ekhanbank.com гэж бичээд ортол огт ордоггүй. Утасдаж асуух хэрэг гарлаа. Урьд нь www бичээд үз гэлээ, бичлээ, орчихлоо. Систем админууд нь иймэрхүү энгийн зүйлсээ засчихаж болдоггүй л юм байх даа?
Хэрэглэгчийн нэр, нууц үгээ бичлээ урьдаас “Эрхийн хугацаа дууссан байна” гээд бичиг гараад болдоггүй. Дахиад л утасдах хэрэг гарлаа.. “Та 1 жилд 1000 төгрөгийн хураамж төлж байж интернэтээр дансаа шалгах эрхтэй болно” гэлээ. Сонсоод гайхах ч шиг, цочирдох ч шиг болов. Цааш нь унших »
Төрөл: Бизнес
| Сэтгэгдэл: 23 | 516 үзсэн
Огноо:
September 27, 2008
| Бичсэн: Hantulga

Britney Spears - Womanizer
Хүн бүрийн хүлээж байсан сингл ийнхүү өнөөдөр өглөө 6 цагт Америк даяар KissFM & Z100 ээр цацагдаж нээлтээ хийлээ. Энэ бол Бритнигийн 6 дахь цомог болох “Circus” ийн анхны сингл болон гарч байгаа юм. Шинэ цомог нь 12 сарын 2 нд худалдаанд гарах юм. Тэрбээр саяхан VMA дээр 3 шагналын эзэн болж өөрийн бүтэлгүй амьдралаа зогсоон шинэ хуудсыг эхлүүлсэн гэдгээ баталгаажуулж чадсан. Энэхүү дууныхаа клипний зураг авалтыг The Outsyders аар хийлгэж байгаа ба тун удахгүй чаартуудыг тэргүүлэх нэгэн дуутай боллоо. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй. Таньд энэ дууг бусад сайтуудаас урьтан анх удаа хүргэж байна.
Цааш нь унших »
Төрөл: Шинэ англи дуу
| Сэтгэгдэл: 9 | 799 үзсэн
Огноо:
September 26, 2008
| Бичсэн: Hantulga
Уол Март хэмээх дэлхийн хамгийн том супермаркет бэлэн байж байхад манайхан яагаад тэднээс суралцахгүй байна? Хэдийгээр Уол Март нь everyday low price гэдэг слогантай боловч бар кодыг нэвтрүүлж хамгийн түргэн хугацаанд кассир нь хэрэглэгчидэд үйлчилж хүмүүсийн талархалыг хүлээж байсан. Гэтэл сүүлийн хэд хоног Номингийн салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхээс бүр халширдаг боллоо. Ганц пепси ундаа аваад түүнийгээ бичүүлэх гэж сагс дүүрэн бараа авах гээд очерлож байгаа 2-3 хүний ард орж 10 аад минут хүлээх жишээтэй. Уг нь гадны дэлгүүрүүдэд эхний касс нь 1 ээс 10 ширхэг зүйл худалдаж авах гэж байгаа хүнд л үйлчилдэг журамтай байдаг. Түүнийг яагаад нэвтрүүлж болохгүй байна?
Төрөл: Бизнес
| Сэтгэгдэл: 16 | 375 үзсэн
Огноо:
September 25, 2008
| Бичсэн: Hantulga

Robin Thicke - Something Else
Дөнгөж түрүү жил Робин Тик хэмээх дуучины “The Evolution of Robin Thicke” цомог нь олон нийтэд төдийлөн хүрч чадахгүй байсан нь түүний амжилтын карьерийн төгсгөл ирлээ гэж олон хүн таамаглаж байв. Гэтэл хэдэн сарын дараа л “Lost Without U” дуу нь гараад Опрагийн шоунд нэг оролцоод авсан чинь түүний амжилт эргээд эзэндээ очиж билээ. “Lost Without U” дуу нь биллбордын 14д хүртэл дэвшиж байсан ба одоогийн энэхүү гаргаж буй цомгийнх нь “Magic” дуу нь одоо биллбордын R&B чаартад #6 т явж байна. Түүний намуухан, уянгалаг хоолойтой R&B дуунууд үнэхээр ямар ч хүний сонирхолыг татах учраас линкнүүд нь халуун байгаа дээр нь яаравчлан татаж авч сонсоод таалагдвал 9 сарын 30 наас худалдаанд гарахаар нь аваарай.
1. You’re My Baby
2. Sidestep
3. Magic
4. Ms. Harmony
5. Dreamworld
6. Loverman
7. Hard On My Love
8. The Sweetest Love
9. Something Else
10. Shadow of Doubt
11. Cry No More
12. Tie My Hands (featuring Lil Wayne)
Цааш нь унших »
Төрөл: Англи цомог
| Сэтгэгдэл: 3 | 330 үзсэн
Огноо:
September 24, 2008
| Бичсэн: Hantulga

Өөрийн вэбсайтаа 2001 оноос хойш ажилуулсаны үр дүнд нилээн олон хүн сайтыг маань мэдэж, зочилдог болсон. Түүний нэг жишээ нь саяхан хэвлэгдэн гарсан Цаг Төр сэтгүүлийн 54 дугаарт “Монголын Шилдэг Сайтууд” хэмээх жагсаалтанд манай сайтыг 4р байранд оруулан нэрлэжээ. Хэдийгээр энэхүү сайтыг ганц хүн ажилуулж хөгжүүлдэг боловч News.mn, Gogo.mn, Olloo.mn сайтуудтай харьцуулсанд нь туйлын баяртай байгаа. Хамгийн гол нь сайтаар минь зочилж байдаг хэрэглэгчиддээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Зурган дээр дараад томруулан уншаарай..
Жич: Золбадралдаа энэхүү сэтгүүлийг олж мэдээ дуулгасанд нь талархая.
Төрөл: Сайтын дотоод ажил
| Сэтгэгдэл: 9 | 253 үзсэн
Огноо:
September 23, 2008
| Бичсэн: Hantulga

Крис Корнелийн шинээр гарах гэж буй Scream нэртэй цомгийг нь Тимбо продюсерлэсэн бөгөөд Watch Out нэртэй дуунд нь эхний сингл хийгдэнэ хэмээн яриа тархсаар байна. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй..
Цааш нь унших »
Төрөл: Шинэ англи дуу
| Сэтгэгдэл: 0 | 226 үзсэн
Огноо:
September 23, 2008
| Бичсэн: Hantulga

Энэ дуу гарах гэж нилээн л удлаа. Удсаны эцэст Люп Фиаско өөрийн Paris, Tokyo дууны ремиксийг Pharrell, Q-Tip ба Sarah Green нартай хамтран дуулсанаар гаргалаа. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй.
Цааш нь унших »
Төрөл: Шинэ англи дуу
| Сэтгэгдэл: 0 | 319 үзсэн