This is a Premium Blog

Ciara - Echo

0

Огноо: October 13, 2008 | Бичсэн: Hantulga

Дуучин Сиерагийн шинэ дуу гарч байна. Данжа дахиад л аяыг нь хийв.. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй.

Цааш нь унших »

Орон нутгийн сонгуульд идэвхгүй оролцож байна

4

Огноо: October 12, 2008 | Бичсэн: Hantulga

Өнгөрсөн долоо хоногт тун завгүй л өнгөрлөө. Хийсэн хамгийн гол том ажил бол Гоёо 2008 намар, өвлийн загварын шоу байлаа. Аливаа том зүйлийг хийхийн өмнө шантрах, зарим нэг бэрхшээлүүдийг давж чадахгүй мэт сэтгэгдэл төрөх нь элбэг. Түүнийг даван туулж их ажлын ард гарсаны дараа нэг л сайхан болоод, сэтгэл уужираад явчихдаг. Тиймээс яг одоо том ажил хийж байгаа, бага зэрэг шантраад болихоох зэхэж байгаа хүн байвал тэгж болохгүй шүү гэж захимаар байна. Өнөөдөр Орон нутгийн хурлын сонгуулийн өдөр. Өглөө 11 цагт гарч саналаа өгчихөөд бусад ажлуудаа амжуулав. Манай иргэд энэ сонгуулийг нэг их тоохгүй байх шиг. Сонгогчдын идэвх ч нилээн муу байгаа нь ажиглагдсан. Уг нь шууд л УИХ гээд том том ярихгүй, бүх зүйлийг хамгийн багаас нь эхлээд хийгээд явж байгаа хүнийг дараа нь танихад ч бидэнд бас хялбар баймаар. Ийгл ТВ ийн хийж буй уриалга, шууд дамжуулж буй дүрсүүдийг үзээд магтмаар санагдав. CNN сувгаас нэг их дутахааргүй ажиллаж чаддаг болсон нь ажиглагдсан. Good job guys, сайн ажилаа үргэлжлүүлээрэй.

Боолын гэрээг сонирхов

19

Огноо: October 12, 2008 | Бичсэн: Hantulga

Биг Лайн продакшн, Комеди арт нарын хамтран бүтээсэн Боолын гэрээ нэртэй киног сонирхов. 18.20с эхлэх ёстой байсан кино 18.18 болж байхад эхэлчихсэн байсан болохоор эхний кредитүүдийг нь харж арай л амжсангүй. Суудлаа олж төвхнөөд, урдуур хойгуур хүмүүс явж дуусч байтал яг киноны үйл явдал эхлэв. Хамгийн түрүүнд олж харсан зүйл гэвэл Надтай Гэрлээчийн гол дүрд тоглодог залуугийн царай байлаа. Нэг л танил санагдаад явчихав. Ерөнхий зураг авалт, дууны чанар нь харьцангуй өмнөх кинонуудаас сайн юм шиг. Киноны дундуур нилээн их (3 ч удаа) нүцгэн хүүхний бие, хаа маш удаанаар гардаг тул киноны зар, сурталчилгаанууд дээр үзэх ёстой доод насны хязгаарыг зааж өгмөөр юм шиг, эсвэл сануулга маягийн зүйлийг бичиж өгөх нь зүйтэй юм шиг бодогдов. Нүүр хувиргагч, зураг авалтын хамрах хүрээ нь хангалттай сайн болж чаджээ. Зодоон, боевик үйл явдлыг ч нилээн сайн тусгадаг болж. Мөн сценариудын холбоосыг маш сайн анхаарч хийсэн нь киноны чимэг байсан мэт. Харин Сокогийн хагархай хундага хоолой руугаа хатгангуут л шууд амнаас нь цус асгардаг хэсэг арай л панаалтай юм шиг. Гэхдээ би анагаахын хүн биш болохоор тэрийг сайн мэдэхгүй л дээ.
Цааш нь унших »

Beyonce - If I Were A Boy [клип]

1

Огноо: October 11, 2008 | Бичсэн: Hantulga

Биёнсэгийн шинэ цомог 11 сарын 18 нд худалдаанд гарах гэж байна. Түүний шинэ цомгийн шинэ синглийн клип нь цацагдаж эхэллээ.. Бид юунаас хоцрохов? Татаж авч сонсох хаяг.

Pussycat Dolls - I Hate This Part [клип]

0

Огноо: October 11, 2008 | Бичсэн: Hantulga

Пүсикэтийн Англид гаргасан шинэ синглийн цоо шинэ клип нь..

Britney Spears - Womanizer [шинэ клип]

1

Огноо: October 11, 2008 | Бичсэн: Hantulga

Kanye West - Love Lockdown [клип]

1

Огноо: October 8, 2008 | Бичсэн: Hantulga

Timbaland [ft. T-Pain & Missy Elliott] - Talk That Shit

1

Огноо: October 8, 2008 | Бичсэн: Hantulga

Timbaland

Timbaland

Тимбогийн шинэ дуу гарлаа. Энэхүү дууны өмнөх хувилбартай харьцуулвал Мисси нэмэгдэн орж иржээ. Харин хэнийх нь шинэ цомогт энэ дуу багтах бол? Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй..

Цааш нь унших »

Fall Out Boy - Headfirst Slide Into Cooperstown On A Bad Bet

0

Огноо: October 8, 2008 | Бичсэн: Hantulga

Fallout Boy

Fallout Boy

Fall Out Boy хамтлагийн шинэ цомог Folie A Deux нь удахгүй худалдаанд гарах талаар бид мэдээллэсэн. Тэгвэл энэхүү цомгийн 2 дахь сингл удахгүй энэ дуунд хийгдэн гарах гэж байгааг та бүхэнд хүргэе.

Цааш нь унших »

Herzliche gruesse – Герман хэлээр аялахуй

0

Огноо: October 6, 2008 | Бичсэн: Hantulga

ГЁТЕ-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Herzliche Gruesse” үзэсгэлэн 2008 оны 9 сарын 26-аас 10 сарын 10-ыг хүртэл Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.

“Herzliche Gruesse” үзэсгэлэн нь Герман хэлний талаарх олон талын ойлголтыг өгөх бөгөөд өнөөг хүртэл 50 гаруй оронд амжилттай тавигдаад байгаа билээ.
Цааш нь унших »