Usher - Hush [клип]
Огноо: November 4, 2008 | Бичсэн: Hantulga
Хамгийн сүүлд 2005 онд Хятадын нийслэл Бээжин хотод ирж билээ. Тухайн үедээ 3-4 хоноод л яараад яваад өгч байсан санагддаг. Олимпын бэлтгэл ажил нь ид үедээ өрнөж байсан болохоор одоогийн сүндэрлэн боссон барилгууд арай л дуусаагүй байсан. Өнөөдөр Бээжин хот яах аргагүй Дэлхийн Төв хот болж чаджээ. Нэг өдрийн дотор Каней Уэст хэмээх дэлхийг байлдан дагуулж буй одоо цаг үеийн хамгийн алдартай рэппэрийн тоглолтыг үзээд, Яо Минг, Жеки Чан гэх мэтийн дэлхийн одуудын орж хоолоо иддэг ресторанд нь ороод орой нь Дийп Диш (Deep Dish) хэмээх 2007 оны чансаагаараа дэлхийд 11т бичигддэг ДиЖей -ийн пааринд очсон нийт мэдрэмжүүдийг нийлүүлэхэд яах аргагүй дэлхийн хүн болсон мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөв. Цааш нь унших »

Электро хөгжим сонирхогч нийт залуустаа тун удахгүй болох Halloween-ийн баярын өдрийг тохиолдуулан нэгэн Паари болох гэж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү Паариг DJ BUD, Ulzii, Odonbat нар 10-р сарын 31-ны өдөр Монголын Электро хөгжмийн төв болох MASS Club-т зохиож байна… Тус пааринд олон олон сюрприз багтаж байгаа шүү… Та пааринд ирэхдээ өөрийн төрхийг хувиргах ба энэхүү үдэш ирэх бүх хүмүүс тийм байх болно.Паарины үеэр авсан гэрэл зургуудыг эндээс үзээрэй.

Нийгэм бүр секси гэж юу вэ, үзэсгэлэн гоо гэж юу вэ гэдэг дээр өөрсдийн шалгууртай байдаг, Монголын секси бүсгүйчүүдийг гаргаж ирэхээр Cекс.МН сайт зорьж байгааг олж үзэв. Вэб 2.0 бага багаар хөгжиж буй Монголын нийгэмд виртуалиас бодит амьдрал руу гэсэн зорилготой бас нэгэн томоохон төсөл энэ байж ч болох. AskMen.com ийн гаргадаг шиг дэлхийд Монгол бүсгүйчүүдийг төлөөлж чадахуйц ажил хэрэг болговол бас л сенсааци болж мэдэхээр л ажил. Хамгийн гол нь энгийн нэгэн ард бидний өгсөн саналын дагуу 08 оны Монголын Секси Бүсгүйчүүд шалгарах нь. Та орж саналаа нэмэрлээрэй.
DJ Ronski Speed @Mass Club. Photo by: Chimed from Agshin.mn
Өнгөрсөн уикэнд харьцангуй завгүй өнгөрлөө. Баасан гаригийн орой сургууль дээр тэнхимийн волейболын тэмцээн болоод сургуулийн спорт зааланд 6 цаг гаруй суув. Орой нь Мүлэн Рүж киног найзындаа очиж үзэв. Ер нь мюзикл кинонуудыг нэг бол синемад эсвэл том дэлгэцээр home cinema-тай үзсэн нь хамаагүй дээр байдаг юм билээ. Урьд нь мюзиклүүдийг гэрийн энгийн ТВ ээр үзэхээр онц санагддаггүй байсан чинь шууд бүгдийг ойлгож эхэлж ч байх шиг.
Цааш нь унших »

Каней гийн шинэ дуу Coldest Winter ийг хүргэж байна. Энэ бол түүний удахгүй гаргах 808s & Heartbreak цомогт нь орсон дуу юм. Love Lockdown ба Heartless дуунуудтайгаа төстэй хэмнэлтэй, бөмбөртэй дуу болжээ. Дажгүй л юм. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй.
Цааш нь унших »
Солонгосын алдар дуучин бүсгүй БоА аль хэдийнээ 21 нас хүрчээ. Япон ба Солонгост аль хэдийнээ нэрд гарсан дуучин маань Америкийн хөгжмийн ертөнцөд нэвтрэхэд бэлэн болжээ. Тэрбээр Англи дээр дуулсан “Look Who’s Talking” нэрэтй цомгоо 09 оны эхээр гаргах гэж байгаа ба эхний сингл нь “Eat You Up” дуунд нь хийгдэж байгаа ба Bloodshy & Avant (Piece Of Me) нар продюсерээр нь ажиллажээ.

Лэйди Гагагийн шинээр гаргаж буй Fame нэртэй цомгийнх нь Starstruck дууг нь Флөү Райдатай дуулсаныг нь хүргэж байна.
Цааш нь унших »