Бичсэн: Uguumur | May 29 2009 | 481 үзсэн

RL (of Next) – Do it big

RL

Хуучны RnB хамтлаг Next-г зарим нэг нь мэдэх байх. Тэгвэл энэ хамтлагийг гол авж явдаг RL-н соло уран бүтээл Do it big хэмээх шинэхэн дууг нь хүргэж байна. Танд таалагдана гэж найдаж байна. Үнэхээр гоё дуу шүү

Бичсэн: Hantulga | May 28 2009 | 555 үзсэн

Oceania – Lost Horizon (Odonbat Remix)

pxz048-cover1

Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж чадсан манай ганц урдаа барьдаг шилдэг Producer & DJ Одонбат маань Английн алдарт Producer-уудтай хамт нэгэн шинэ уран бутээл гаргасан байна. Энэхүү төсөлийн үр дунд Oceania – Lost Horizon хэмээx уран бутээл гарсан ба Одонбат рэмикс хийж мөн Адам Никий өөрийн рэмиксүүдээ тус тус хийсэн нь дэлхийн Top DJ Armin, нарын сэтүүдэд багтсан байна. Иймд та бүхэнд Одонбатийн рэмиксийг үнэгүй толилуулж байна. Таалан соёорхоно уу

Бичсэн: Uguumur | May 26 2009 | 792 үзсэн

Taio Cruz- Everybody’s changing

taiocruz1

Нэгэн сонирхолтой дууг хүргэж байна. За бараг хүн болгон Keane хамтлагын Everybody’s changing дуунд дуртай байх. Тэгвэл энэ дууг английн RnB дуучин Taio Cruz өөрийнхөө стилд оруулан дуулжээ. Ийм хит болсон дууг cover хийж дуулна гэдэг бас зоригтой алхам шүү.

Бичсэн: Hantulga | May 25 2009 | 1,128 үзсэн

Black Eyed Peas – Alive

Black Eyed Peas

Black Eyed Peas хамтлагийн шинэ цомог болох E.N.D. нь гарахад ойртох тусам долоо хоног бүр тэдний шинэ дуунууд цацагдах боллоо. Энэ удаа тэдний бас нэгэн шинэ дууг нь хүргэж байна.

Бичсэн: Hantulga | May 24 2009 | 2,550 үзсэн

Төрийн Дайсан киног үзчихлээ

Төрийн дайсан

Саяхан UBS үзэж байтал Universe Best Songs-д ороод байсан залуус энэ киног үзсэн тухайгаа яриад байв. Тэгээд ч UBS ийн зүгээс тийм муу хийгдсэн киног оролцогч нартаа үзүүлэхгүй байлгүй гэж бодоод энэ киног үзэхээр шийдлээ. Угаасаа ч Монгол Кино нэгтгэл хийсэн гэхээр нь мэргэжлийн хүмүүсийн бүтээл ондоо байх байлгүй гэсэн хүлээлттэй Тэнгисийн танхимд орлоо.

Киноны зохиол:
Трэйлэрээс нь харж байхад ганц нэг гадаад киноноос санаа авсан мэт санагдаж байсан ч киноны гүйцэтгэл нь тун сайн болжээ. Яг өнөөдөр монголд өрнөж буй үйл явцыг зоригтойгоор харуулж зүрхэлжээ. Гадны хөрөнгө оруулалттай компани манай улсын томоохон орд газарыг эзэмшихийн тулд түүнд саад болж буй Түвшин хэмээх сайдыг устгуулахаар төрийн цагдааг хөлсөлдөг. Ерөнхийдөө гадны киноноос л үздэг байсан зохиолтой кино гэж товчхондоо хэлж болно. Хүндүүр цэгийг хатгасан кино болсон тухай Өдрийн Сонины сэтгүүлч Мөнхбаясгалан хүртэл бичээд амжсан байсан.

Бичсэн: Hantulga | May 24 2009 | 1,348 үзсэн

Баасан гараг киног үзлээ

Нилээн дээр үед 102.5 ФМд хөтлөгч хийж байсан НБА хэмээх залууг нилээн хүмүүс сайн мэдэх байх. Али баба ба 10 дээрэмчин гээд нэвтрүүлэгч хөтөлж нэг хэсэгтээ л сонсогч нарыг байлдан дагуулж байсан цаг саяхан. НБА буюу Нямбаяр хэмээх хөдөлмөрч залуу маань Миний Монгол нэртэй продакшныг байгуулж 100.1 долгион дээр өөрийн радиог ажлиуулдаг байж байгаад НТВ ТВ ийн сувгаар “Үнэн үү” нэртэй тун аятайхан ток шоуг хөтөлж явуулж байгаад сүүлийн үед эрчтэй хөгжих болсон кино ертөнцөд хүч үзэхээр шийдсэн нь энэ аж. Өргөө кинотеатрт очиж тус киног үзлээ.

Киноны зохиол:
Кино зохиолыг бичсэн Нямбаярын ярилцлагыг уншиж байхад өөрт ажиглагдсан зүйлүүдээр зохиолоо бичсэн гэж байсан ба нилээн олон хүмүүс өөрийгөө энэ киноноос олж харна гэж байсан. Өнөөгийн нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа бүхий л зүйлийг нэг дор цогцлоосон кино зохиол болжээ. Сүүлдээ тэдгээр болохгүй бүтэхгүй зүйл нь нийлсээр байгаад хэт бараан кино болчихсон юм шиг санагдсан. Аливаа зүйл “хэт” болохоороо онцгүй байдаг. Кино зохиол нь өөрөө дажгүй хэрнээ түүнийгээ үзэгчдэд хүргэх скрипт нь тун хангалтгүй байсан. Хоорондын яриа, сценариудын холбоос зэрэг нь тун тааруу байлаа.

Бичсэн: Uguumur | May 24 2009 | 1,132 үзсэн

Jay sean – Down ft. Lil wayne

jaysean

Энэтхэг гаралтай UK RnB дуучин Jay sean-ы шинэ дуу гаржээ. Lil wayne-тай хамтарч дуулаад, хүрээгээ тэлж байгаа бололтой. Давгүй дуу болсон шиг санагдлаа гэхдээ нэг Akon-ны дуунуудтай адилхан болсийм шигээ. Таньд харин ямар санагджийна сэтгэгдлээ үлдээгэрэй залуусаа.

Бичсэн: SB | May 24 2009 | 322 үзсэн

Odonbat & Grooby Pres. Back To The Future: Episode 038

odonbat-grooby-bttf-myspace-350-x-330

DJ & Producer Odonbat ба Grooby нарын 7 хоногийн хагас сайн єдрийн vдэш бvр та бvхэнд Hi-Fi 98.9 радиогоор хvрдэг “Back To The Future” электро хєгжмийн Radioshow-г хэрэглэгчиддээ цаг тухайд нь хvргэсээр байгаа билээ. Энэ удаад тэдний цоо шинэхэн “Back To The Future Episode 038″-г хэрэглэгчиддээ хvргэж байна.

Бичсэн: Uguumur | May 23 2009 | 688 үзсэн

Jeremih- Everywhere we are

jeremih

За сүүлийн үед надад маш их таалагдаж байгаа дуучдын нэг бол Jeremih билээ. Дуулж байгаа байдал, хоолой нь нэг л өвөрмөц санагддаг юм. Түүний шинээр гаргасан Everywhere we are дууг нь хүргэж байна.   Танд таалагдах байх.

Бичсэн: Hantulga | May 22 2009 | 1,248 үзсэн

Black Eyed Peas – I Gotta Feeling

Black Eyed Peas

Black Eyed Peas-ийн бас нэгэн цоо шинэ дууг хүргэж байна. Сүүлийн үед ч энэ хамтлагийн шинэ дуунуудаар амьсгалж байна дөө..