This is a Premium Blog

Kanye West [ft. Kid Cudi] - Welcome To Heartbreak

1

Огноо: November 16, 2008 | Бичсэн: Hantulga

Kanye West

Kanye West

Каней Уэстийн шинээр гаргах гэж буй 808s & Heartbreak цомгийн дуунууд нь бага багаар тарсаар байна. Энэ удаа Welcome To Heartbreak дууг нь Kid Cudi тэй хамтран дуулсаныг нь хүргэж байна. 808s and Heartbreak цомог нь дэлгүүрүүдээр 11 сарын 24 нд худалдаалагдаж эхэлнэ. Шинээр дахин төрсөн Канейг мэдрээрэй. Цоо шинэ урсгалтай болжээ.

Цааш нь унших »

Ciara - Explode

1

Огноо: November 16, 2008 | Бичсэн: Hantulga

ciara

ciara

Explode хэмээх энэхүү дуу нь Сиерагийн шинээр гаргах гэж буй Fantasy Ride нэртэй цомогт нь орох уянгын слөүжэм стилийн Promise дуутай нь төстэй дуу болжээ. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ бичээрэй.
Цааш нь унших »

Nicole Scherzinger [ft. Timbaland] - Physical

4

Огноо: November 16, 2008 | Бичсэн: Hantulga

Nicole Scherzinger

Nicole Scherzinger

Николийн бие даасан уран бүтээл нь Her Name Is Nicole нэртэйгээр гарах гэж байсныг та санаж байна уу? 3 сингл нь гараад газар авахгүй болохоор нь энэ цомгоо гаргахаа больсон цаг саяхан. Гэхдээ энэхүү цомогт орох ёстой байсан Physical дуу нь саяхан нэтээр цацагдаж эхлэв. Тимбо дууных нь продюсерээр ажилласан бөгөөд бүрэн эхээр нь хүргэе.

Цааш нь унших »

Beyonce - Ego

2

Огноо: November 13, 2008 | Бичсэн: Hantulga

Sasha Fierce

Sasha Fierce

Ego хэмээх дуу бол Биёнсэгийн Sasha Fierce цомгийнх нь хоёр дахь сингл болон гарах дуу бөгөөд эхнийх нь Single Ladies дуунд нь хийгдсэн билээ. Дунд зэргийн хэмнэлтэй нилээн дажгүй дуу болжээ. Үүний өмнө танилцуулсан Halo дуу нь ч гэсэн хүмүүст нилээн таалагдсан байсан. Каней Уэст энэхүү дууны ремикс дээр орж ирнэ хэмээн өөрөө мэдэгдсэн байсан. Тийм учраас түүнийг нь хүлээгээд сууж байх зуураа энэ дууг нэг сонсоод үзээрэй.
Цааш нь унших »

Maroon 5 [ft. Cross] - If I Never See Your Face Again [Swizz Beatz Remix]

2

Огноо: November 13, 2008 | Бичсэн: Hantulga

Maroon 5 - Call and Response

Maroon 5 - Call and Response

Maroon 5 тун удахгүй Call And Response нэртэй шинэ ремикс цомог гаргах гэж байна. Чаартуудад нилээн өндөр амжилттай явж байсан дуунуудынхаа ремиксийг томоохон одуудын тусламжтайгаар ремикслэн гаргах ба Pharrell Williams, David Banner, Mark Ronson, Tiesto ба Tricky Stewart зэрэг хүмүүстэй хамтарч байгаа аж. Танилцуулга болгох үүднээс Swizz Beatz ийн ремикс хийсэн If I Never See Your Face Again ийг хүргэе. Сэтгэгдэл?
Цааш нь унших »

Kanye West-ийн шинэ 3 дуу

9

Огноо: November 13, 2008 | Бичсэн: Hantulga

Kanye West - 808-heartbreak

Kanye West - 808-heartbreak

Канейгийн шинэ цомог нь 808s & Heartbreak нэртэйгээр 11 сарын 24 нд гарах гэж байгаа билээ. Дэлхийг тойрон аялан тоглож буй тэрбээр хэдий заваараа ийм их ажлыг амжуулаад байна? Түүний шинэ цомог нь бэлэн болсон гэж өөрөө үзсэн учраас 12 сарын дундуур худалдаанд гаргах байсныгаа наашлуулсан аж. Шинэ цомгоос нь энэхүү хүргэж буй 3 дуутай нийлээд нийт 6 дууг нь сонсож үзлээ. Заавал худалдаж авах цомог болох байх гэж найдаад л байна.

Цааш нь унших »

Nickelback - Dark Horse

3

Огноо: November 12, 2008 | Бичсэн: Hantulga

Никельбэк хамтлаг 1996 оноос хойш буюу ерөнхийдөө 2001 оноос хойш бараг л хөгжмийн ертөнцөд чимээгүй болсон. Ийнхүү тэд дахин шинэ цомогтойгоо эргэн ирж байна. Тэдний шинэ цомог 11 сарын 18 нд худалдаанд гарах ажээ..

Шүрэн бугуйвч киног үзэв

16

Огноо: November 11, 2008 | Бичсэн: Hantulga

Тэнгис синемад гарч буй хамгийн сүүлийн үеийн монголчуудын хийсэн кино бол “Шүрэн бугуйвч” билээ. С.А.С пикчерсийн уран бүтээл бөгөөд өмнө нь энэ уран бүтээлчдийн хийсэн киног огт үзэж байгаагүй учраас тун сонирхолтой санагдав. Элсний нүүдэл хэмээх киног тус уран бүтээлчид хийсэн ба Миний гэр хэмээх реалити шоуг анх хийн гарч ирж байсан. Кино зохиолыг Энхтүвшин, найруулагч Амараа, ерөнхий найруулагч Шүүдэрцэцэг хэмээх хүмүүс тус тус ажиллажээ.
Цааш нь унших »

Akon [ft. Colby O'Donis & Kardinal Offishall] - Beautiful

5

Огноо: November 11, 2008 | Бичсэн: Hantulga

Akon

Akon

Эйконы тун удахгүй шинээр гаргах гэж буй Freedom нэртэй цомгоос Beautiful хэмээх шинэ дууг та бүхэнд хүргэж байна. Эйконы өвөрмөц уянгалаг хоолой хэзээд биднийг алмайруулж байдаг хойно та энэ дууг зүгээр татаж аваад сонсоод л үз. Konvict Muzic label-ийнхээ Colby O’Donis ба Kardinal Offishall нартай хамтран дуулжээ. Сэтгэгдэлээ бичээрэй.
Цааш нь унших »

2008 оны сүүлийн хагасын толгой зургууд

13

Огноо: November 10, 2008 | Бичсэн: Hantulga

Цаг хугацаа ч хурдан юм аа. Нэг л мэдэхэд сайт маань шинэ тэмплэйт дээр ажиллаж эхэлсэнээс хойш 7 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сайтын маань толгой зургууд 6 удаа солигдсон бөгөөд эдгээрийг бүгдийг нь Онон урлаж, Энхтайван гэрэл зурагчнаар нь ажилласан билээ. Сар тутам толгой зургаа тусгайлан сольдог Монгол сайт одоогоор би лав мэдэхгүй л байна, эдгээрээс аль нь таньд таалагдаж байна? Нэмэрлэх санаа, оноо, шүүмж?

5 сарын толгой зурагт Булганы зураг ба Амгаагийн зурсан графитти тавигдаж байсан билээ

Жинхэнэ электро бүсгүй бол Чимгээ. 6р сарын туршид манай сайтыг чимсэн толгой зураг. Зарим нэг хүмүүс Болдын СД тэй андуураад байх шиг байсан.

24 цагийн хөгжмийн сувгийн хөтлөгч Дэнсмаагийн зураг 7р сарын туршид сайтыг минь өнгө оруулав

Цааш нь унших »