Posts in Travel

Сингапураар аялав

Сургуулийн нэгдүгээр улирлын амралтаар Сингапураар аялах боломж олдож 11 хоногийн хугацаанд Сингапур, Малайзаар аялав. Сингапурт байх хугацаандаа Зайрмагны музей, Сентоза арал, Adventure cove усан парк, Марина Бэй зочид буудлын усан бассейн, Шинжлэх ухааны музей, Gardens by the bay, Merlion, Little India зэрэг газруудаар очиж үзэв.

Харин Малайзад гурав хоноглохдоо Куала Лумпур дахь Petronas Twin Tower, Batu cave, KL Tower болон Жохор хотын Legoland Theme Park-аар тус тус зочлов. Куала Лумпурын төвд байрлах Pavilion хэмээх том дэлгүүрээр л нилээн сайн орсон доо. Хоолны газар сайтай, үйлчилгээний төв ихтэй, лоунж хүртэл дээд давхарт нь байдаг юм байна лээ.

Аялалын зарим нэг зургаас оруулав:

Merimbula-д крисмас, шинэ оноо угтав (2022)

2022 оны төгсгөлд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй удаан амрах боломж гарав. Сүүлийн 4 жилийн крисмас, шинэ жилийн амралтаар байнга л Күинсланд муж руу хол зам туулж явж байсан бол энэ удаа гэрээсээ харьцангуй ойрхон (3 цаг машинаар) далайн эргийн хотод очиж 9 хоног майханд хоноглов.

Энэ удаагийн амралтын бүрэлдэхүүнд нийт 9 айлын том, жижиг 44 хүн 8 майханд хуваагдаж байрлав. Өдөржин машинд яваад ядардаг байсан хүүхдүүд “энэ удаа их ойрхон байлаа, ядарсангүй амар байлаа” гэцгээж байлаа. Нью Саут Уэльс мужийн өмнө зүгийн далайн эргийн хотуудыг (south coast) ерөнхийд нь Sapphire coast хэмээн далайн усны цэнхэр өнгөөр нь тодотгон нэрийдэх аж. Бидний байрласан Merimbula хот нь мөн л цэнхэртсэн устай, австралийн хясааны хамгийн том үйлдвэрлэгч хот ажээ.

Read More

Vivid Sydney 2022 сонирхов

Жил бүр Сидней хотод жуулчид болон хүмүүсийг татаж эдийн засгийн эргэлтээ сайжруулах зорилгоор олон янзын үйл ажиллагаа зохион байгуулдагийн нэг нь Vivid Sydney юм. Хотын төвийн үзэсгэлэнт хэсгүүдээ төрөл бүрээр гэрэлтүүлж шөнийн Сиднейгийн сайханыг мэдрүүлэх зорилготой. Цар тахал гарсанаас хойш олон нийтийн газраар яваагүй удсан байсныг ч хэлэх үү, энэ удаагийн үйл ажиллагааны үеэр ойрд таараагүй их хүн сүрэгтэй таараад балмагдав шд.

Read More

Уикэндээрээ Merimbula явав

Жил бүрийн 3 дугаар сард Canberra Day буюу Канберра хотын үүсгэн байгуулагдсан өдрийг тэмдэглэж хот даяар амралтын өдөр болдог. Энэ жилийн урт амралтаар Канберрагаас 3 цаг машинаар явж хүрдэг Меримбюла гэдэг газарт майхантай амрав. Амралтын газартаа элсний волйбол, газрын теннис тоглож амрав. Мэдээж далайн эргийн хот учраас далайн усанд орж, хясааг хэрхэн далайд тарьж ургуулж байгааг биетээр үзэв. Орон нутгийн далайн хоолноос амсаж кафегаар нь зочлоод амжив.

Read More

Airlie Beach-д амрав

Сүүлийн 4 жилийн зуны амралтаараа Күинслэнд мужид амарч байсан бол 2021 оны Крисмасын аялалаа төлөвлөж байгаад дахиад л Австралийн Күинслэнд мужид очиж амрахаар шийдэв. Энэ удаа Канберра хотоос 2100 км зайд орших Эйрли Бич (Airlie Beach) гэдэг газарт 8 хонохоор төлөвлөв. Очих замдаа эхний өдөртөө 1200 км явж Miles-д хоноод дараагийн өдөр нь 800 км явж хүрэх газартаа хүрсэн. Санаа, сэтгэл нийлсэн 5 гэр бүлээрээ нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр аялав.

Read More

Виктория мужаар аялав

Australia Day-ийн амралтыг тааруулаад Виктория мужийн Мельбүрн хотод амьдардаг найзындаа зочлонгоо өмнө нь очиж үзээгүй байсан хэд хэдэн газраар аялах төлөвлөгөө гарган замд гарав. Сүүлийн хоёр жил тасралтгүй Австралийн Нээлттэй газрын тенисний Их Дуулгын тэмцээнийг үзсэн ч, энэ жил цар тахалаас болоод эхлэх хугацаа нь хойшлоод боломж олдсонгүй.

Read More

Наран ургах муж улсад амрав

Ковид-19 гарч аялах боломжоор хязгаарлагдмал байсан 2020 оноо үдэхээс өмнө ямар нэгэн байдлаар аялахгүй л бол нэг л зүйл дутуу санагдаад байлаа. Крисмасын урт амралтын үеэр Күинсланд мужийн (өөрсдийгөө Наран ургах зүгийн муж улс хэмээн нэрлэдэг – Sunshine State) Кэйрнс болон Бризбен хотуудаар аялж амрав.

Read More

Australian Open 2020 үзэв

Австралид анх ирсэн цагаасаа хойш л “Australian Open” тэмцээнийг үзэх юмсан гэж бодон бодон явсаар энэ онд санасандаа хүрэв. Газрын теннисний хамгийн нэр хүндтэй дөрвөн том тэмцээн буюу “Их Дуулга” (Grand Slam)-ийн нэг болох Австралийн Нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шөвгийн наймд үлдсэн Сербийн Новак Жокович болон Канадын Милош Раонич нарын тоглолтыг Мельбүрн хотын Род Лэйвэр Арена стадионд 2020.01.29-нд үзэв.

Read More

Голд Коустад кэмпинг хийв (2019)

2019 оны крисмасын амралтаараа бөөнөөрөө ярилцаж байгаад Голд Коуст хот руу явахаар тохиров. Өмнө нь нийт гурван гэр бүл явдаг байсан бол энэ удаа нийт таван гэр бүл хамтдаа явцгаав. Нийт 2500 орчим км замыг 2019.12.21-нээс 2019.12.30 ны өдрийг хүртэл туулав. Очих замдаа Тари гэдэг хотод, буцах замдаа Кандлтаун гэдэг тосгонд хоноглов. Крисмасын үеэр аль ч газарт очиход захиалгаа урьдчилж хийхгүй бол захиалга нь дүүрчихдэг тул 9-р сар гэхэд хамаг захиалгаа эцэслэв.

Read More