‘Монгол Дуу’ категорийн мэдээнүүд

October 27th, 2009

Haku & C-Crew Ft Ganxvv – For Child

For Child

Манай сайт нь шинээр гарч ирж буй шинэ залуу дуучдыг дэмжин ажилладаг билээ. Энэ удаа та бүхэндээ Хаку, C-Crew болон Ганхүү нарын хамтран дуулсан “For Child” нэртэй дууг хүргэж байна. R&B, поп стилийн дуу болсон бөгөөд Есүжин охин энэхүү дуунд beatbox хийн үглэжээ. Татаж авч сонсоод шинэ уран бүтээлчдэд өөрсдийн зөвлөгөөг өгөөрэй.

September 10th, 2009

May C – Аялгуу минь чи

Emotion хамтлагийн экс дуучин Солонго буюу May C-гийн шинэ уран бүтээл “Аялгуу минь чи” дууны клипийг Suspense Transmission студи хийжээ. Уг дууны клип нь ирэх долоо хоногоос ТВ үүдээр цацагдаж эхлэх ажээ.

August 13th, 2009

Reload хамтлагийн 4 дуу

Reload2

Шинэ залуу хамтлагийг манай сайт идэвхтэй дэмжин ажилладаг билээ. Энэ удаа та бүхэнд Reload хамтлагийн шинэ 4 уран бүтээлийг хүргэхээр шийдлээ. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ үлдээгээрэй. Залуу уран бүтээлчдэд сонсогч нарынх нь сэтгэгдэл хамгийн чухал гэдгийг бүү мартаарай..

Lox – Сайн уу

Lox

Манай сайт нь дотоодын шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладагийн хувьд Lox хэмээх нэртэй 2007 онд байгуулагдсан хамтлагийн “Сайн уу” хэмээх дууг хүргэж байна. Тэд одоогоор “Хипхоп” нэртэй анхныхаа цомог дээр ажиллаж байгаа бөгөөд 2016 студи дээр дуугаа бичүүлж байгаа юм байна. Шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлийг сонсож сэтгэгдэлээ бичээрэй..

Наба – Улс Төрийн Золиос

naba наба

Дайн ба Энх хамтлагийн гишүүн Наба өөрийн ганцаарчилсан уран бүтээлээ hRE Music дээр хийж байна. “76″, “Хонхны дуу” зэрэг улс төрийн дуунд оролцож байсан тэрээр энэ дуундаа нийгмийн хөндүүрийн тухай дуулжээ. Үгийг өөрөө бичиж, хөгжмийг нь oNekey хийв. Хуучны рэпр буцаж ирлээ…

Сонс:

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Tat {баруун товшоод Save As…}:

Наба – Улс Төрийн Золиос

Улс Төрийн Золиос

Миний Монгол нэг л буруу замаар замнаад байна ……..
Алтан дээрээ суугаад гуйлга гуйдаг байсан байна………
Харин одоо шороон дээрээ суугаад гуйлга гуйхад ойрхон байна……..
Одоо бодоход энэ л улсаа тордоход
Долоо дордоход дарга ноёд нь одоход

February 21st, 2009

“Буруу Эргэлт” уран сайхны кино тун удахгүй…

buruu-ergelt1

Сүүлийн ганц хоёрхон жилийн дотор монголын кино урлаг маш хурдацтай хөгжиж байгааг та бид өөрсдийн нүдээр үзэж байгаа билээ. Тэгвэл энэхүү хөгжлийн нэгэн баримт болохуйц “Буруу Эргэлт” хэмээх кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Энэхүү киног Шинэ-үе  продакшн ба Zaya’sh студийн хамт олон хамтран бүтээсэн байна. За ингээд та бүхэндээ энэхүү киноны  клип мөн дуучин Дэлгэрмөрөний дуулснаар дууны хамт хүргэж байна.

February 13th, 2009

No Exit – Бондоолой

No Exit - шинэ хамтлаг

No Exit - шинэ хамтлаг

Манай сайттай холбоо барьсан No Exit хэмээх нэгэн шинэ залуу хамтлагийг дэмжих үүднээс тэдний дууг өөрийн сайт дээрээ байрлуулан хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Шинэ залуу хамтлагийн дууг сонсоод та бүхэн өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ өгнө биз ээ.

January 16th, 2009

Монголын Зарим Одууд – Нарны Хаан Хүүхдүүд

Хүүхдийн Төлөө За гэж хэлцгээе

Хүүхдийн Төлөө За гэж хэлцгээе

Хүүхдийн хорт хавдарын эсрэг нэгдэн хандивын тоглолт зохион байгуулж буй Монголын рок, попын одуудын дуулсан “Нарны Хаан Хүүхдүүд” дууг хүргэж байна. Үүрэн телефоны операторуудын тусгай дугаарыг ажилд оруулж эхэлсэн бөгөөд та бүхэн гар утсаараа тусгай дугаар луу За гэсэн мессежийг илгээхэд л өөрийн бага ч атугай тусыг хорт хавдартай Х.Номун охинд хүргэх болно. 1 сарын 24 ны 18 цагаас 50 гаруй уран бүтээлчийн оролцох тоглолтыг үзэж сэтгэлийн тусламжаа бяцхан охинд хүргэцгээе. Дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайтаас нь авна уу.

August 30th, 2008

Одко хамт. AntiVirus – Хэв маяг. Ёж үг

Рэппэр Одкогийн шинэ цомог саяхан худалдаанд гарлаа. Шинэ цомгийнх нь шинэ клипийг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү дууны аяыг Баярхүү зохиожээ.

  • Сэтгэгдэлээ бичихээ бүү мартаарай, учир нь Одко манай сайтаар өөрийн биеэр зочилж үздэг болно :]
  • January 30th, 2008

    Сэлэнгэ – Бүсгүйн Заяа [клип]

    Selenge

    Шинээр гарч ирж байгаа Монголын уран бүтээлчидтэй манай сайт хамтран ажиллахад хэзээд бэлэн байдаг билээ. Ингээд энэ удаа та бүхэндээ дуучин Сэлэнгэ-гийн “Бүсгүйн Заяа” хэмээх дууны клипийг нь татаж авах хэлбэрээр хүргэж байна..