2023 оны 3 дугаар сард болдог Canberra Day-ийн урт амралтын өдрүүдийг ашиглаад Канберра хотоос урд зүгт 170 орчим км зайд оршдог Жиндабайн (Jindabyne) нуурын эрэг дээрх хотод очиж майхангаа бариад амрав. Өмнө нь байнга далайн эрэг дагуу хотуудад очиж майхантай амардаг байсан бол Жиндабайн нуур нь эх газарт байрлалтай, өндөр уулсын дунд оршдог тул шөнөдөө бага зэрэг сэрүү ордог нь бас нэгэн шинэ туршлага болов. Өдрийн температур нь ойролцоогоор 18-20 орчим градус, шөнөдөө 5-8 орчим градустай хонов.
Read MorePosts in Lifestyle
Зуны амралтаараа монголдоо амарлаа (2022)
Ойрын жилүүдэд Монгол явж амжаагүй байж байтал нэг л мэдэхэд хамгийн сүүлд явсанаас хойш 4 жилийн хугацаа өнгөрчээ. 2022 оны зуны амралтаараа эх орондоо очиж сар гаруйн хугацаанд сайхан амарч авав. Гэр бүлээрээ эх орондоо хэрхэн амарсан тухай доорхи 3 минутын видеоноос үзээрэй
Анх удаа марафонд гүйв
2020 оны эхээр David Goggins-ийн бичсэн “Can’t hurt me” номыг уншаад хүний бие бол бидний бодож байгаагаас илүү хүнд хүчир ачаалал даах чадвартай, гол нь сэтгэлзүйгээрээ бууж өгч болохгүй гэдгийг ойлгож авсан. Удалгүй ковид цар тахар эрчимтэй дэлгэрч, гэрээсээ ажиллах шинэ хэвшил бий болсоноор дасгал хөдөлгөөний ач холбогдол улам нэмэгдэж сэтгэлзүйн хувьд тогтвортой, эрүүл байх нь биеийн дасгал сургуулилтаас шууд хамаардаг талаар олон эх сурвалжаас олж уншаад дугуй унах, гадаа гүйх шинэ хоббитой болов.
Дугуй жийж, гүйж эхэлсэнээс хойш хэсэг хугацааны дараа өөрийгөө сэтгэлзүйн болон биеийн хүчний хувьд сорих бодол төрж марафоны зайд гүйхээр төлөвлөж 12 долоо хоногийн бэлтгэлийн хөтөлбөр олж аваад ямартай ч анхны марафон учраас барианд орох, тэр дундаа 4 цаг дотор багтаан барианд орох зорилго өвөртлөн хувийн бэлтгэлдээ гарав. Миний эргэн тойрны хүмүүс намайг нэг юманд автахаараа эцсийг нь тултал явдаг зантай гэж дүгнэдэг. Тэрийг нь ч батлах гэж байгаа мэт марафонд заавал гүйж байж сална даа л гэж бодож байлаа.
Read MoreӨдрийн аль цагт дасгал хийвэл үр дүнтэй вэ?
Өдрийн аль цагт дасгал хийх нь бидний бие махбодид арай илүү үр дүнтэй бол гэж та бодож байсан уу?
Дасгал хийж буй цаг болон бодисын солилцооны чиглэлээр хийгдсэн судалгаанаас үзэхэд зарим хүмүүсийн хувьд үдээс хойш дасгал хийх нь илүү үр дүнтэй байдаг нь тогтоогджээ. Чихрийн шижин өвчний хоёрдугаар төрлийн шинж тэмдэгтэй эрэгтэйчүүдэд хийсэн уг судалгаанаас үзэхэд үдээс хойш дасгал хийх нь бодисын солилцоог үдээс өмнө хийхээс илүүтэйгээр идэвхжүүлж байдаг нь тогтоогджээ.
Read MoreНуур тойрч жийв
9 сар гарч хаврын улирал бөмбөрцөгийн өмнөд хэсэгт ирлээ. Австралийн нийслэл Канберра хотын төвд байрлах Бөрли Гриффин нуурыг нар зөв тойрч дугуйгаар жийсэн бичлэгээ хуваалцаж байна.
Read More11 км гүйсэн бичлэг (хурдасгасан)
2020 оны 8 дугаар сарын 29-ний Бямба гарагт 11 км гүйсэн видеогоо хурдасгасан байдлаар бичиж оруулав
Бичлэгийг GoPro Hero 7 Black камер ашиглаж цээжин дээр тогтоогч ашиглан timewarp x 15 тохиргоог ашиглан бичив.
Read MoreУулнаас уруудав
Дугуйгаар өндөр уулын өөдөө өгсөх хэцүү ч дээр нь гарсны дараа өндрөөс асар хурдтай уруудах шиг кайфтай зүйл үгүй. Uriarra, Cotter, Tidbinbilla зэрэг газруудаар амралтын өдрүүдэд жийж байхдаа уруудсан бичлэгүүдээ нэгтгэж орууллаа.
Read MoreЗаал авч сагс тоглож эхлэв
Ковидоос шалтгаалан тогтоогоод байсан хөл хорио суларч спорт зааланд явагдах үйл ажиллагаа эргээд хэвийн түвшиндээ орж байх шиг байна. Австралид 2012 онд ирсэнээсээ хойш долоо хоногийн амралтын өдрүүдээр монголчуудтайгаа заал авч сагс тоглодог байсан уламжлалаа сэргээн эргээд зааландаа хөлсөө гаргаж эхэллээ.
Read MoreГүйж эхэллээ
Өндөр хөгжилтэй орнуудын иргэд нь дасгал сургуулилт, хөдөлгөөнийг эрхэмлэн амьдарч байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш аж. Хүн өөрийн бие махбодь нь ямар нэгэн байдлаар өвчин ороож, болохоо болиод эхлэх үед л юунаас болов, яаж засах талаар бодож эхэлдэг нь гэм биш зан. Би ч бас илүү идэвхтэй, хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэн бага багаар гүйж эхэллээ.
Read MoreАнхны км сенчүри жийлт
Цар тахал гарч эхэлснээс хойш өөрийн амьдралын хэв маягийг бага зэрэг өөрчилж дугуй унах шинэ хоббитой болов. Долоо хоног бүр ойролцоогоор 100 орчим км зайд дугуй унаж байгаад өөрийгөө сорих зорилгоор нэг өдөрт 100 км явах (сенчүри хэмээн нэрлэдэг) зорилгыг өөртөө тавив. Энэхүү зорилгоо 5 дугаар сарын 31-нд биелүүлсэн бөгөөд энэ тухайгаа бяцхан видео болгож youtube дээр оруулсан болно.
Read More