Posts in Hobby

Газрын теннис тоглох хоббитой болов

Дулааны улиралд тоглож болдог нэг спортын төрөл бол газрын теннис юм. Австралийн Нээлттэй тэмцээнийг юуны тулд олон жил үзсэн билээ, өөрсдөө хичээллээд үзье гэж зориглоод 2021 оны 11 дүгээр сараас эхлээд 7 хоногтоо ямар ч байсан 2 удаа 2 цагаар тус тус тоглоод эхлэв. Ажил төрлийн байдлаа харж байгаад өглөө 6 цагаас эхлээд л тоглоод байгаа. Өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд их зүгээр. Давуулалт, дотор, гадраар цохих, хөлийн байрлал, гарын савалтууд, бугуйны эргүүлэг гээд их л техник шаардсан спорт байна лээ дээ. ТВ ээр харагддаг шигээ огтхон ч биш юм билээ шүү нөхдөө!

Усанд сэлэлтээр хичээллэж эхлэв

2021 оны 5 дугаар сараас усанд сэлэлтээр хичээллэхээр зориг шулуудан насанд хүрэгчдийн анхан шатны бассейний хичээлд бүртгүүлэв. Гэвч 8 дугаар сард хатуу хөл хорио тогтоож 2 сар орчим хичээл тасалдаад дөртэй болж эхэлж байсан ч эргээд төсөөрчихөв.

Ямар ч байсан анх хичээлд явж эхлээд 10 сарын дараа гэхэд өврөөр даллах, араар даллах сэлэлтийг сураад мэлхий сэлэлтийг сурч ядаад л явж байна даа. Цаашид өврөөр даллах сэлэлтээ сайжруулаад 1500м-ийг сэлж дуусгах зорилт өөртөө тавиад үзээд л байна даа..

Анх удаа марафонд гүйв

2020 оны эхээр David Goggins-ийн бичсэн “Can’t hurt me” номыг уншаад хүний бие бол бидний бодож байгаагаас илүү хүнд хүчир ачаалал даах чадвартай, гол нь сэтгэлзүйгээрээ бууж өгч болохгүй гэдгийг ойлгож авсан. Удалгүй ковид цар тахар эрчимтэй дэлгэрч, гэрээсээ ажиллах шинэ хэвшил бий болсоноор дасгал хөдөлгөөний ач холбогдол улам нэмэгдэж сэтгэлзүйн хувьд тогтвортой, эрүүл байх нь биеийн дасгал сургуулилтаас шууд хамаардаг талаар олон эх сурвалжаас олж уншаад дугуй унах, гадаа гүйх шинэ хоббитой болов.

Дугуй жийж, гүйж эхэлсэнээс хойш хэсэг хугацааны дараа өөрийгөө сэтгэлзүйн болон биеийн хүчний хувьд сорих бодол төрж марафоны зайд гүйхээр төлөвлөж 12 долоо хоногийн бэлтгэлийн хөтөлбөр олж аваад ямартай ч анхны марафон учраас барианд орох, тэр дундаа 4 цаг дотор багтаан барианд орох зорилго өвөртлөн хувийн бэлтгэлдээ гарав. Миний эргэн тойрны хүмүүс намайг нэг юманд автахаараа эцсийг нь тултал явдаг зантай гэж дүгнэдэг. Тэрийг нь ч батлах гэж байгаа мэт марафонд заавал гүйж байж сална даа л гэж бодож байлаа.

Read More

2020 World Photography Awards Book (PDF)

Орчин цагийн хамгийн шилдэг гэрэл зургуудыг сонирхож байвал “The Sony World Photography Awards 2020” хэмээх номыг танд санал болгож байна. Энгийн үед $90 ам.доллараар худалдаалагддаг энэхүү хэвлэмэл номыг цар тахалтай холбогдуулан Дэлхийн Гэрэл зургийн байгууллагаас (The World Photography Organisation) гэрэл зураг сонирхогч хүн бүрт зориулан үнэ төлбөргүйгээр PDF форматаар бэлтгэн гаргажээ. Гэрэл зургийн хэвлэмэл ном нь таны гэрэл зураг авах дадлагыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг тэлэх, урам зориг шинээр төрүүлэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой байдаг. 2020 онд Гэрэл зурагт Хамгийн их хувь нэмэр оруулсан шагналыг эзэн болсон Gerhard Steidl-ийн талаар бичсэн David Campany-ийн онцлох эссег мөн энэ номноос олж унших боломжтой ажээ.

Read More

Дэлхийн томоохон хэвлэлүүдийг үнэгүй унших

Дэлхийн томоохон хэвлэлүүд болох Wallstreet Journal, Bloomberg, Financial Times, Foreign Policy, Harvard Business Review, The Australian Financial Review, The New York Times, Wired, The Vanity Fair зэргийг онлайнаар ямар нэгэн хязгааргүйгээр уншихыг хүсвэл Chrome эсвэл Firefox браузер дээрээ “bypass paywalls” нэмэлтийг суулгах замаар унших боломжтой юм байна. Суулгахад ердөө л 1 мниут орчим болох бөгөөд ганц сул тал нь гэвэл заавал компьютер дээрээсээ вэбээр нь дамжуулж л хандах аж.

Үнэгүй уншиж болох хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн жагсаалт:

Read More

Анхны дугуйгаа сонгох нь

Ковидийн “ачаар” энэ оны 3 дугаар сараас хойш унадаг дугуй (road bike) унах шинэ хоббитой болсон ба эхлээд найзынхаа дугуйг түр зээлэн унаж байгаад өөрөө дугуй худалдаж авахдаа нилээн юм болсон. Ямар төрлийн дугуй авах уу, уулын дугуй юу, замын дугуй юу гээд л.. Миний хувьд замын дугуйг сонгосон. Яг над шиг ийм байдалд байгаа эсвэл ирээдүйд дугуй авч уная гэж бодож байгаа хүмүүст хэрэг болж магад гэж бодон өөрийн бяцхан туршлагаа хуваалцъя.

Read More

Холын зочинтой жийв

Хүсэл, сонирхол нэгтэй дугуйчин найз маань Мельбүрнээс Хатан хааны төрсөн өдрийн урт амралтын өдрүүд (long weekend)-ийг тохиолдуулан ирж зочлох үед хамтдаа дугуй унах хөтөлбөр зохион байгуулж Саттон хэмээх тосгонд очиж амттан идэж кофе уунгаа 66 км жийж Канберрагийн унадаг дугуйн дэд бүтэцтэй танилцуулав.

Read More