Ялтын хэлэлцээр

Ялтын бага хурлын 70 жилийн ойг тохиолдуулан түүхийн ухааны доктор Р.Болдын бичиж, 2008 онд хэвлүүлсэн “Монголын тусгаар тогтнол, Америкийн нэгдсэн Улс, 1910-1973” номноос зохиогчийн зөвшөөрлөөр дараах хэсгийг толилуулж байна.

3.4. Ялтын хэлэлцээр [1]Крымская (Ялтинская) конференция, 1945 год

 

Хятадад Америкийн цэргийг буулгаж байлдуулах Гоминдàны Çàñãèéí газрын хүсэлтийг Рузвелüт хүлээн аваагүй байна. Тегераны бага хурлаас Хятадыг холбоотны хувьд идэвхгүй байр суурь баримтлàж байгааг шүүмжилжээ. Америкийн цэргийн удирдлага Номхон далайд хийх дайн сунжирч хүн хүчний үлэмж хохирол учрах төлөвтэй тул ЗХУ-ыг хуурай газраар Японы эсрэг дайнд татан оруулах зөвлөмжийг Рузвельтэд өгчээ. Иймд Рузвельт ЗХУ-д суух Ýë÷èí сайдаар Харриманыг 1943 онд томилж Японы эсрэг дайнд Зөвлөлтийг татан оруулах үүрэг өгчээ. Харриман Сталинтай энэ асуудлаар олонтаа уулзаж санал солилцож байв. Сталин Харриманд Монголын нутгаас Японы эсрэг цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байгаагаа анх удаа 1944 оны 10 дугаар сарын 17-нд мэдэгджээ.[2] Сталин Харриманд “Тегеранд миний дурдаагүй ганц асуудал бол Ар Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх буюу Áүгд Íайрамдах Ар Монгол Óлсыг бие даасан (identity)хэвээр байлгах явдал” гэж 1944 оны 12 дугаар сарын 14-нд хэлсэн нь дайнд орох улс төрийн нэг болзол нь байв.[3] Харриман БНМАУ-ын статус-квогийн асуудлыг “…Ñибирийн өмнөд хэсгийн урт хилээ хамгаалах гэсэн…зөвлөлтийн байр суурь…тул энэ нь миний хувьд гайхал төрүүлсэнгүй…” хэмээн хүлээн авчээ. Рузвельт, Черчилëь, Сталин нар Ялтад долоо хоногийн туршид 1945 оны 2 дугаар сарын 4-11 хүртэл найман салбар хуралдаанаар Европ, Герман, НҮБ зэрэг дайны дараах энх тайван, аюулгүй байдлын асуудлыг ярилцан тогтсон билээ. Ялтын хуралд АНУ-ын албан ёсны төлөөлөгчид дараах бүрэлдэхүүнтэй оролцжээ. Үүнд: Тнбд Стеттиниус, ЗХУ-д суугаа Ýë÷èí сайд Харриман, Ерөнхийлөгчийн Òамгын Ãазрын дарга адмирал Лейхи, Õуурай замын цэргийн штабын дарга генерал Маршалл, Òэнгисийн цэргийн командлагч адмирал Кинг, Õуурай замын цэргийн Íисэх хүчний командлагч генерал Арнолд, Москва дахь америкийн Öэргийн төлөөлөгч генерал Дийн нар юм. ТД-ын Дорнод Европын хэлтсийн дарга Бохлен Рузвельтийн орчуулагчаар ажилласан байна. Рузвельт Ялтад ирмэгц зөвлөхүүдтэйгээ 1945 оны 2 дугаар сарын 4-нд зөвлөлджээ. Зөвлөгөөнд Харриман “Сталин Ар Монголд статус-квог нь хадгалах сонирхолтой” байгааг сануулахад Рузвельт Монголын статус-квогийн талаар Сталины бодлыг мэдсэний дараа Чан Кайшигийн зөвшөөрөл авахыг чиглэл болгожээ.[4] Рузвельт Монголын статус-квог Хятадтай ярихгүйгээр шийдвэрлэхэд бэрх гэдгийг тооцож байв. Алс Äорнодын асуудал Ялтын хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байгаагүй бөгөөд Рузвельт ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оруулах асуудлыг нууцлан, зөвхөн цэргийн зөвлөхүүд, Харриман нартай л зөвлөлдөж, Тнбд Стеттиниусыг ч оролцуулаагүй байна. Сталин, Рузвельт нар 1945 оны 2 дугаар сарын 8-ны үдээс хойш товч уулзаж (хагас цаг) Àлс Äорнодын талаар ярилцжээ. Энэхүү уулзалтад, Молотов, Харриман, орчуулагчаар В.Н.Павлов, Ч. E.Бохлен (1955 онд Ýë÷èí сайдаар ЗХУ-д суусан) нар оролцжээ. Тэд Àлс Äорнодод Японы эсрэг хамтран ажиллах, дайны дараах зарим нэгэн асуудлыг хөндсөний дараа Сталин Японы эсрэг дайнд Зөвлөлт оролцох улс төрийн нөхцлийг ярилцúя гээд энэ тухай Харримантай ярилцсан гэжээ. Рузвельт мэдээлэл авснаа нотлîсон байна. Чингэмэгц Сталин Àð Монголын статус кво-г хадгалахыг санал болгожээ. Рузвельт зөвшөөрсөн байна. Сталин дайнд орох болзлоо бичгийн хэлбэрээр хийж гурван тал гарын үсэг зурахыг санал болгосныг ч Рузвельт хүлээн авчээ.[5] Молотов 2 дугаар сарын 10-ны үдээс хойш “Японы эсрэг Зөвлөлт Холбоот Улс дайнд орохтой холбогдсон маршал Сталины улс төрийн нөхцөл“ гэсэн хэлэлцээрийн төслийг Харриманд өгчээ.[6] Харрриман энэхүү төсөлд гурван засвар хийж Рузвельтэд танилцуулан Молотовт буцаан өгчээ.[7]2 дугаар сарын 10-ны үдээс хойш гурван гүрний удирдагч бусад асуудлаар салбар хуралдаантай байв. Хуралдааны түр завсарлагаанаар Сталин Рузвельт, Харимман нартай ярилцахдаа Ар Монголын статус-квогийн талаар Чан Кайшигийн зөвшөөрлийг авах санал дэвшүүлж зөвшөөрүүлэн энэхүүөгүүлбэрээ оруулсан төслөө тэр шөнөдөө хийж Харриманд өглөөөгүүлжээ. Харриман төслийн талаар адмирал Лейхи, генерал Маршалл, адмирал Кинг нараас саналыг нь авчээ. 2 дугаар сарын 10-ны оройн салбар хуралдаанд Сталин “ЗХУ Японы эсрэг дайнд Германыг бууж өгснөөс хойш хоёроос гурван сарын дараа тодорхой болзолтойгоор орно” гэж хэлжээ. Рузвельт “өөрөөс нь авсан зүйлийг л зөвхөн буцаан авах манай холбоотны санал нь байж болох зүйл” хэмээн дэмжсэн байна. Сталин “Японы булаан авсан зүйлсийг л зөвхөн эргүүлэн авч байна, Японоос дайны төлбөр шаардахгүй” гэжээ. Рузвельт Ялтаас яаравчлан буцах болсон тул гурван гүрний удирдагчид 2 дугаар сарын 11-ний өдрийн зоогийí үеэр “Японы эсрэг Зөвлөлт Холбоот Улс дайнд орохтой холбогдсон Хэлэлцээр”- т гарын үсэг зуржээ. Черчилльд энэхүү хэлэлцээр байгуулах тухай жичид нь танилцуулж гарын үсэг зуруулах зөвшөөрлийг нь авч байснаас биш түүнтэй Сталин, Рузвельт БНМАУ-ын статус-квог хадгалах талаар нүүр тулж ярилцаагүй байна. Хэлэлцээрийг нэг жилийн хугацаанд нууцлàсны дараа ил гаргахаар тохиролцжээ. Стеттиниус Àлс Äорнодын “хэлэлцээрт Ерөнхийлөгч цэргийн хэргийн амин чухал ашиг сонирхолын үүднээс гарын үсэг зурсан юм. Зөвлөлтийг Японы эсрэг дайнд татан оруулах ёстой гэж цэргийнхэн үзэж байлаа” гэж бичжээ.[8] Японд алдсан зарим арлуудыг эргүүлэн авах, Номхон далайд гарах Òэнгисийн Öэргийн боомттой болох, тус боомтыг нутагтайгаа холбосон төмөр замд хяналтаа тогтоох буюу Õаант Оросын 1896 онд Чин Улсад тавьж байсан шаардлагаа л давтсан байна. Continue reading “Ялтын хэлэлцээр”