‘Монгол кино үнэлэлт’ категорийн мэдээнүүд

January 19th, 2010

Цасан охин киног үзлээ


Өргөөд гарч байгаа Цасан охин киног үзлээ. Тус кинонд ажилласан багийн өмнөх кинонууд нь тун амжилттай байсан. Хамгийн сүүлд тэд “Гоёлын даашинз” кинон үзэгчдэд хүргэсэн билээ. Энэ кинонд тоглосон зарим нэг хүн ярианы сэдэв болж нэг гэр бүлийн хоёр хоорондоо хүртэл маргалдаж муудалцсан тохиолдолыг би эндээс уншсан. Ямартай ч ТВ ээр реклам нь нилээн гарч байгаа энэ киноны сэтгэгдэлээ хуваалцъя.

January 18th, 2010

Ах дүүс киног үзэв

Саяхан нэг амралтын өдөр МН25 ийн Нонстоп хөтөлбөрөөр Ах дүүс хэмээх киног хийсэн уран бүтээлчид оролцож байлаа. Ярианаас нь сонсоход нилээн дажгүй кино болсон мэт санагдсан тул Өргөөд очиж үзэв. Өргөө гэснээс Аватар киноны тасалбарын үнэ нь 19, 22 цагуудаас 6000 төгрөг болсон байсан. Хүмүүс ч үүнд нилээн бухимдалтай байх шиг санагдсан. Аргагүй л дээ, гэхдээ өглөөний эхний үзвэрийн тасалбар 2500 гэхээр үзэгч таны хувьд сонгол нээлттэй байгаа гэдэг талаас нь бас нэг хараад үзвэл. Шинээр нээгдэж буй кинонууд дэлхийн ихэнх улсуудад тасалбар нь бусад үзвэрээсээ арай үнэтэй зарагддаг. Гэтэл 6000 төгрөг бол ам.доллараар тооцвол 4$ болж байна. Зиак энэ ч яахав үндсэн кинондоо оръё.

December 25th, 2009

2009 онд хамгийн их ашиг олсон кинонууд

Өнгөрч буй 2009 оны хувьд Монголын кино уран бүтээлчдийн хувьд амжилт арвинтай жил байлаа. Өргөө кинотеарт албан ёсоор дахин нээгдсэнээр дэлхийн шилдэг кинонуудыг болон монголын шинэ кинонуудыг жинхэнэ орчинд нь үзэх боломжыг кино сонирхогч бидэнд олгосон нь энэ оны бас нэгэн онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн. Тэгвэл та бүхэндээ энэ онд хамгийн их орлого олсон кинонуудын жагсаалтыг буюу Өргөөгийн боксоффисыг хүргэж байна.

December 14th, 2009

Хайрын рекорд киног үзэв

Хайрын рекорд киног үзэв
Өчигдөр амралтын өдөр байсан болохоор Өргөө орж “This is it” үзэх гэсэн боловч зөвхөн өглөө болон өдрийн цагаар л гарч байсан тул нэгэнт хожигдсон байлаа. Ингээд гарч байгаа монгол кинонуудаас аль нэгийг нь үзэхээр болов. Нилээн урт дараалал дунд очерлон байж “Хайрын рекорд” хэмээх киноны тасалбар авлаа. Продюсерээр нь М.Батбаяр ажилласан бөгөөд найруулагч нь Д.Галбаяр ажээ. Зөрлөг кинонд тоглосон Т.Хулан, С.Баттулга нар тоглосон болохоор нь энэ киног үзэхээр шийдсэн юм.

Кино зохиол:
Ер нь бол монгол кинонуудын уламжлалт гэж хэлж болох инээдмийн, хөгжилтэй хайрын тухай өгүүлэх аж. Кино эхлэхдээ нэг бабник залуугийн яриагаар эхлэхээр нь тэр залуу л нэг хүнд дурлах нь дээ гэж бодож байтал арай өөр дүр зураг харагдаж эхэлсэн. Зохиол ерөнхийдөө дажгүй боловч Баттүвшин, Гэрэлээ 2 ийг дотно болгохын тулд одоо арай их контактлуулах байсан юм шиг. Зүгээр нэг тоглоом төдий зүйл замын урд тавьсаар байгаад бараг “найрчих” шиг болсон ш д. Бас нэг зүйл нь гэвэл Гэрэлээг 22 той гэж кинонд харуулах гээд Т.Хулангийн үсийг арай л муухай болгочихсон мэт санагдсан. 22 той гэхээр заавал тийм “дэлбэрчихсэн” үстэй байх албагүй шүү дээ? Харин гол дүрийн жүжигчдийн бодлыг тун хөгжилтэйгээр харуулсан нь “Гоёлын даашинз” ийн плюсийг авсан мэт санагдсан. Бас нэг ойлгомжгүй зүйл нь Гэрэлээгийн Лондонгоос эрсэн эгч нь яагаад Баттүвшингийн ч юм уу, найзынх нь ч юм уу лагерьт яваад оччихдог нь сонин. Дараа нь яагаад хүн андуурсан гэх зэргийн тайлал маягийн зүйлийг төгсгөлд нь жоохон орхигдуулчихсан юм шиг.

October 13th, 2009

Би чамд хайртай 2 ийг үзсээн

plakat_1

Монголд урьд өмнө нь ийм сайн маркетинг, пиар хийж хүн болгоны ярианы сэдэв болгож чадсан кино лав байгаагүй байх. Гэхдээ масс пиар хийхэд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл нь яах аргагүй хуучины алтан киног сонгож авсан явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Би чамд хайртайгаас өөр шинэ киног Hero хийжээ гэвэл хүмүүс нэг их сонирхохгүй байсныг үгүйсгэхгүй байх. Ямартай ч яавал ашиг олж болох санааг тус киног бүтээгчид тун сайн олж харж чадсаныг магтах хэрэгтэй байх. Гадны киноны санааг муухан байдлаар хуулбарлаж хийж, эсвэл хоёрын хооронд чадахгүй байж компьютер графикээр кино хийх гэж байснаас сонгодог хайрын түүхийг ардуудын зүрх сэтгэлд байгаа тэрхүү киноны үргэжлэл болгоод хийчихвэл тун хялбар гэдгийг бусад нь мэдээгүй л байсан. Мэдсэн ч айсан байх. Албан ёсны вэбсайт, кинонд зориулсан футболк, малгай, трэйлэр гээд хэн ч харсан үнэхээр л заавал үзэх ёстой мэт сэтгэгдэлийг хүмүүст ойлгуулж чадсан зөв маркетингийг сонгожээ. Гадны кинонуудаас бол реклам сурталчилгаагаараа үнэхээр дутахааргүй болж.

October 13th, 2009

Зүрхэнд гэрэлтэх од киног үзлээ

zurhend_gerelteh_od

Энэ жилийн ТВ шоунуудаас хамгийн их үзэгчдийг өөртөө татаж чадсан шоуг нэрлээч гэвэл би хувьдаа UBS ТВ ийн UBS буюу Universe Best Songs ийг нэрлэнэ. Түүний араас нилээн хэдэн тиймэрхүү төрлийн шоу гарч эхэлсэн ч үүн шиг их амжилт, хит болж чадаагүй л байна. Магадагүй UBS ТВ ээр өдөр тутам гараад давталт нь 2р сувгаар бөмбөгдөж байсан учраас хүн бүр сонирхохгүй байхын аргагүй байсан байх. Иймэрхүү шоу хийхэд хамгийн их анхаарах зүйл бол тус шоунд амжилттай оролцсон болон түрүүлсэн хүмүүс нь цаашид олон түмний дунд уран бүтээлээ туурвиж нэр хүндээ хадгалсаар байх явдал байдаг. Тус шоу дуусангуут UBS ТВ ийнхэн мюзикл киноны зураг авалтанд гарсан юм билээ. Дуулуулж шалгаруулчихаад кинонд тоглуулдаг нь яаж байгаам бол доо гэж тухайн үедээ гайхаж л байлаа. Удалгүй кино маань ч нээлтээ хийсэн ба өчигдөр Өргөөд очиж үзэж сонирхлоо.

Иймэрхүү төрлийн кинонуудаас хамгийн их надад таалагдсан нь Мамма Миа байсан. Абба хамтлагийн дуунуудыг зохиомжид оруулан тун хөөрхөнөөр найруулж хийсэн кино байв. Кино дөнгөж эхлэнгүүтээ л Тэмүүжин, Солонго хоёр өөрийн дуэт дуугаа ой модон дунд бороон доор бүжигчдийн хамтаар дуулж эхэлдэг. Хоёр биендээ хайрын үгээ урсгаж байгаа тэр дүр зургийг харсан хэн ч болов энэ лав үнэхээр дурлалт хосууд биш байна даа л гэж мэдэхээр. Гэтэл удалгүй Зүрхэнд Гэрэлтэх Од гээд бичиг гарч ирээд киног албан ёсоор эхэлсэнийг зарладаг байгаа, байдал ч өөрчлөгдөх нь гэсэн хүлээлттэй суулаа.

June 22nd, 2009

7 сарын 1 киног үзлээ

7 сарын 1

Энэ киног очиж үзэхийн өмнө хамгийн түрүүнд бодож байсан зүйл гэвэл яагаад энэ оныхоо 7 сарын 1 ндээ нээлтээ хийж болоогүй юм болоо л гэж бодож байлаа. Уг нь тэр өдрийн үйл явдлаар хийсэн кино бол энэ өдрөө нээлтээ хийсэн бол ядаж л сурталчилгаа хийхэд зүгээр байх байсан болов уу.

Киноны зохиол:
Тус киног үзэхээсээ өмнө миний төсөөлж байсан зүйл гэвэл 7 сарын 1 ний үйл явдалтай нилээн их холбогдох байх гэсэн хүлээлттэй байсан. Харин кинон дээрээ бараг л тус үйл явдлыг харуулдаггүй бөгөөд шууд шууд товчлоод гол төвлөрөх хэсэг нь тэрхүү найзууд дээр байсан нь тун оновчтой болсон мэт санагдсан. Хэдий 7 сарын 1 гэдэг нэрийг авсан ч улстөржөөгүй нь энэ киноны хамгийн том давуу тал байлаа. Ямар жижиг зүйлээс болж хоригдож, тэрнээс болж цаана нь хичнээн хүний амьдрал үгүй болж, ямар халуун харилцаа хөндийрч, эх үрсийн хүйн холбоо юун дээр илүү тод гарч ирдэг зэргийг харуулж чадсан сайн зохиол болжээ.

Төрийн Дайсан киног үзчихлээ

Төрийн дайсан

Саяхан UBS үзэж байтал Universe Best Songs-д ороод байсан залуус энэ киног үзсэн тухайгаа яриад байв. Тэгээд ч UBS ийн зүгээс тийм муу хийгдсэн киног оролцогч нартаа үзүүлэхгүй байлгүй гэж бодоод энэ киног үзэхээр шийдлээ. Угаасаа ч Монгол Кино нэгтгэл хийсэн гэхээр нь мэргэжлийн хүмүүсийн бүтээл ондоо байх байлгүй гэсэн хүлээлттэй Тэнгисийн танхимд орлоо.

Киноны зохиол:
Трэйлэрээс нь харж байхад ганц нэг гадаад киноноос санаа авсан мэт санагдаж байсан ч киноны гүйцэтгэл нь тун сайн болжээ. Яг өнөөдөр монголд өрнөж буй үйл явцыг зоригтойгоор харуулж зүрхэлжээ. Гадны хөрөнгө оруулалттай компани манай улсын томоохон орд газарыг эзэмшихийн тулд түүнд саад болж буй Түвшин хэмээх сайдыг устгуулахаар төрийн цагдааг хөлсөлдөг. Ерөнхийдөө гадны киноноос л үздэг байсан зохиолтой кино гэж товчхондоо хэлж болно. Хүндүүр цэгийг хатгасан кино болсон тухай Өдрийн Сонины сэтгүүлч Мөнхбаясгалан хүртэл бичээд амжсан байсан.

May 24th, 2009

Баасан гараг киног үзлээ

Нилээн дээр үед 102.5 ФМд хөтлөгч хийж байсан НБА хэмээх залууг нилээн хүмүүс сайн мэдэх байх. Али баба ба 10 дээрэмчин гээд нэвтрүүлэгч хөтөлж нэг хэсэгтээ л сонсогч нарыг байлдан дагуулж байсан цаг саяхан. НБА буюу Нямбаяр хэмээх хөдөлмөрч залуу маань Миний Монгол нэртэй продакшныг байгуулж 100.1 долгион дээр өөрийн радиог ажлиуулдаг байж байгаад НТВ ТВ ийн сувгаар “Үнэн үү” нэртэй тун аятайхан ток шоуг хөтөлж явуулж байгаад сүүлийн үед эрчтэй хөгжих болсон кино ертөнцөд хүч үзэхээр шийдсэн нь энэ аж. Өргөө кинотеатрт очиж тус киног үзлээ.

Киноны зохиол:
Кино зохиолыг бичсэн Нямбаярын ярилцлагыг уншиж байхад өөрт ажиглагдсан зүйлүүдээр зохиолоо бичсэн гэж байсан ба нилээн олон хүмүүс өөрийгөө энэ киноноос олж харна гэж байсан. Өнөөгийн нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа бүхий л зүйлийг нэг дор цогцлоосон кино зохиол болжээ. Сүүлдээ тэдгээр болохгүй бүтэхгүй зүйл нь нийлсээр байгаад хэт бараан кино болчихсон юм шиг санагдсан. Аливаа зүйл “хэт” болохоороо онцгүй байдаг. Кино зохиол нь өөрөө дажгүй хэрнээ түүнийгээ үзэгчдэд хүргэх скрипт нь тун хангалтгүй байсан. Хоорондын яриа, сценариудын холбоос зэрэг нь тун тааруу байлаа.

Нянгар хаданд гарсан нь

Нянгар хаданд гарсан нь

Нянгар хаданд гарсан нь

Сонгууль болохоор л бүх зүйл улстөрждөг зүй тогтол манайд хэрэгжээд удаж байна. Хэлсэн үг, хийж байгаа үйлдэл, хаясан хог нь хүртэл бай болдог жишээг бид бүхэн өдөр тутам харах боллоо. “Нянгар хаданд гарсан нь” нэртэй кино нээлтээ хийсэн боловч Өргөө кинотеатрт гаргахыг нь хориглосон байсан. Бас л улстөрийн шалтгааны улмаас биз. Киноны зохиолыг нь Баабар, Цэнддоо нар бичсэн болохоор зохиолын хувьд тун сайн байгаа байх гэж таамаглаж байлаа. Ер нь ч энэ хоёр хүний нийтлэлүүдийг хүмүүс нилээн унших дуртай бөгөөд түүгээр нь ч кино хийчихэж болмоор санагддаг байсан учраас сонирхон Тэнгис орж үзлээ. Зохиол болгоноор нь кино гэхээсээ илүүтэйгээр ТВ шоу маягийн юм хийвэл бас илүү бодитой байж ч болох мэт бодогддог юм.