‘Үнэлэлт’ категорийн мэдээнүүд
Аватар – заавал үзэх кино
![]()
Яг одоогийн байдлаар АНУ –ын бокс оффисын тэргүүнд байранд бичигдэж байгаа Аватар киног Өргөөд өнөөдөр л үзэх завшаан тохиов. УБт гарч эхлээд удаагүй байгаа учраас маш их хүнтэй байсан учраас өглөөний цагаар хүнгүй байх болов уу гээд 10.10 ийн үзвэрийг нь утсаар захиалж үзэв. Ер нь иймэрхүү утасны захиалга тун зүгээр юм билээ. Ням гаригийн өглөө дэлхийг шуугиулж буй киног үзэхийн тулд бас л овоо хүмүүс цугласан байна лээ шүү. Өмнөх өдөрт нь л билетээ авахгүй бол худлаам билээ. Гэхдээ л манайхан кино үзэж сураагүй байна лээ. Хоцорч ирнэ, ирчихээд араас байнга өшиглөнө. Ер нь нэг сайхан нервгүй кино үзэж байсан тохиолдол ч ховор юм дөө. Гэхдээ иймэрхүү уйдаах завгүй кинонууд ч тийм бага зэргийн өшиглөлт зэргийг бол мэдрэх сөхөө өгөхгүй байсан.
2009 онд хамгийн их ашиг олсон кинонууд

Өнгөрч буй 2009 оны хувьд Монголын кино уран бүтээлчдийн хувьд амжилт арвинтай жил байлаа. Өргөө кинотеарт албан ёсоор дахин нээгдсэнээр дэлхийн шилдэг кинонуудыг болон монголын шинэ кинонуудыг жинхэнэ орчинд нь үзэх боломжыг кино сонирхогч бидэнд олгосон нь энэ оны бас нэгэн онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн. Тэгвэл та бүхэндээ энэ онд хамгийн их орлого олсон кинонуудын жагсаалтыг буюу Өргөөгийн боксоффисыг хүргэж байна.
Өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдэрсэн уран бүтээлч

Майкл Жексоныг нас барсаны дараа гарсан This is it киног өчигдөр л үзэх боломж гарлаа. Өргөөгийн жижиг танхимд нь гарч байгаа бөгөөд энэхүү кинонд ашиглагдсан бичлэгүүд нь Майклын Лондонд хийх байсан тоглолтын бэлтгэлийн үеэр буюу Лос Анжелес хотын Staples ордонд хийгдсэн бичлэгүүдийг голчлон оруулжээ. Ер нь бол хүмүүс Майклыг гайхамшигтай гэдгийг нь мэддэг ч гэсэн түүний дотоод сэтгэлд юу нуугдаж байдаг, ямар сэтгэлгээтэй хүн бэ гэдгийг нь тэр бүр мэддэггүй байх. Энэ баримтат кинонд тэрхүү хүмүүсийн тэр бүр үзэж хараад байдаггүй зүйлсийг мэдрүүлэхийг илүү зорьсоноороо онцлог болжээ. Майкл бол үнэхээр бүтээлч хүн, өөрийн дууг хүмүүст зөвхөн дуулахаас илүүтэйгээр өөрийн бүжиг, зохиомж гээд бүхий л тал дээр багтайгаа нягт ажиллаж байдаг сая хүмүүст хамгийн их таашаалыг мэдрүүлж чаддаг юм байна гэдгийг энэ киноноос харж болно.
Quiza – Qool тоглолт болж өндөрлөв

Монголд өөрийн гэсэн R&B стилийн дуунуудыг хамгийн мэдрэмжтэйгээр хийж чаддаг хүний нэг бол яах аргагүй Quiza билээ. Түүний уран бүтээлийн тоглолт 12 сарын 2 нд УБ Паласт 19 цагаас Qool нэртэйгээр болж өндөрлөв. Тасалбарын үнэ 20.000төгрөг байсан бөгөөд цагаасаа 40 гаруй минут хоцорч эхлэв. Үүнийг нь мэдээд 50 гаруй минут хоцорч очтол яг таарсан байлаа. Очоод хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл гэвэл асар хүйтэн УБ паласын заал байлаа. Уг нь ядаж танхим дүүрсэн бол заал дулаахан болохгүй юу? Гэхдээ л дараагийн удаа уран бүтээлчид маань УБ паласт тоглолт хийх гэрээ байгуулбал “халаалт өгнө” гэдэг нөхцөлийг гэрээндээ оруулах нь зүйтэй мэт санагдсан. Даарч байгаа хүнд яаж ч тоглолт маань хүчтэй нөлөө үзүүлэхэв. Ингээд нилээн даарч эхэлж байтал BX, Эгшиглэн, Агиймаа нар гарч ирэн тоглолтын темпийг арай өндөржүүлэв. Гэвч энэ темп нэг их удаан үргэлжилсэнгүй тул тэгсгээд хуучин темпэндээ орчихлоо. Дуугаралт гэж авах юм байсангүй. Quiza гийн юу гэж дуулаад байгаа үг нь огт ойлгогдсонгүй. Тайзан дээр байсан уран бүтээлчид маань хүмүүсийг хөөргөх зүйлийг огт хийсэнгүй, тэд зүгээр л ажилаа хийж байгаа аятай л харагдаж байв. Уг нь тэд хамгийн ихээр хүмүүст эрч хүчийг өгч, доргиож, хөөргөх ёстой бус уу? Дуу болгоны дундуур дуулах гэж байгаа дууны нэрээ зарлаж, үүх түүхээ ярьдаг мода уг нь өнгөрсөн л юм шиг санагдах юм. Даанч одоо болтол ийм тоглолтууд хийсээр байгаа нь харамсалтай. Танхим дүүргэлт ерөнхийдөө 40 гаруй хувьтай байх шиг харагдсан. Заалны орчин, хөгжмийн дуугаралт гээд уран бүтээлчээс шалтгаалаагүй зүйлүүд олон байсан ч, уран бүтээлчээс шалтгаалах зүйл олон байлаа гэж..
2012 – Ертөнц үгүй болвол та юу хийх вэ

Гахайн томуунаас болж үзэхээр хүлээж байсан киногоо сая л нэг театрт үзэх боломж олдох шив. Дэлхий дахинаа гараад байгаа халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс үзвэр, үйлчилгээний газрууд нилээн л алдагдал хүлээх шиг боллоо. Ямар ч л байсан Independence day, The day after tomorrow кинонуудыг найруулсан найруулагчийн ээлжит дэлхийн сүйрлийн тухай харуулдаг киног үзэх тун сонирхолтой байлаа. Киног үзэхээсээ өмнө сайтуудаар хэсч хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншиж байхад дийлэнх хэсэгт нь таалагдсан гэж бичсэн байсан. Харин ганц нэг тэсвэргүй ч гэх юм уу нөхдүүд театрийн муу бичлэгтэй хувилбарыг нь татаж үзчихээд таалагдаагүйг нь гайхаад байсан. Тийм зүйл байж болохгүй л дээ. Киног үзэх ёстой орчинд нь үзэж байж тэр киног бүрэн утгаар нь ойлгоно уу гэхээс, эффектээр баялаг киног нөүтбүүк дээр үзчихээд муулна гэдэг бол байж болохгүй зүйл.
Хэцүү Анги олон ангит киног үзээрэй
Манай ард түмэн бол бас л овоо сериалчин ард түмэн шүү. Ямар сайндаа Солонгос сериалуудын дундуур цацагддаг рекламны үнэ хамгийн өндөр байхав дээ. Монголчуудын өөрсдийн хийсэн нэгэн цоо шинэ сериал гарч эхлээд 2 долоо хонож байгаа билээ. Эзэнгүй айл, Мөрөөдлийн хөлөг онгоц зэрэг сериалуудын дараагаар гарч буй энэхүү МҮОНТ ийн шинэ бүтээлийг онлайнаар Вүүдүү.мн сайт албан ёсоор дамжуулж байгаа аж. Эхний 10 анги нь тавигдсан бөгөөд сериалд дуртай нийт ард түмэндээ дуулгахад таатай байна. Ер нь үзэгчид нилээн ам сайтай байна лээ.
Хэрэв маргааш гэж үгүй байсан бол

Хэрэв өнөөдөр дэлхий дээрх хамгийн сүүлчийн өдөр байсан бол.. гэдэг тухай та ер нь бодож байсан уу? Зарим нэг хүмүүс өнөөдрийг амьдралынхаа хамгийн сүүлчийн өдөр гэж төсөөлж ажилаа хий гэж зөвлөдөг ч дэлхийн бүх хүмүүс маргааш бол сүүлийн өдөр гэж мэдэж буй тохиолдолд юу үүсэх байсан бол? Монголын хувьд юун одоо үүсээд байгаа карентин харин ч бүгдээрээ гадуур сэлгүүцээд эмх замбараагүй байдал бий болох байсан болов уу. Юун нөгөө байгуулсан Оюутолгойн гэрээ, тэрийг зүгээр л март. Ганц олдох амьдралынхаа сүүлийн өдрийг яаж өнгөрүүлэх л бидний хувьд хамгийн том асуудал болох болно. Аз жаргал хором хоромоор хэмжигдэж, хэн нэгэнд хэлж чадаагүй үгсээ хэлж, хийж гүйцээгээгүй үлдсэн зүйлээ хийж, ойр дотныхонтойгоо сүүлийн хэдэн хором оо өнгөрүүлэх байсан байх.
Хип хоп шинэ түвшинд хүрч эхлэв үү
90 ээд оны сүүл, 2000 оны эхэн үед манай залуус маань хип хопоор өвчилж эхэлж байж. Тухайн үед дотоодын хэдхэн хамтлаг л уран бүтээлээ туурвидаг, түүнийг нь сонсдог залуус ч нилээдгүй бий болж ТопТэн гэдэг клубт байнгын хип хоп шоунууд зохиогдоостой. Зарим нэг нь гадны хамтлагийн ая хулгайлж үг зохиож дуулна, авъяастай нэг нь өөрсдөө ая, үгээ зохиож дуулдаг байсан цаг үе. Одоогоос бараг 10 аад жилийн өмнө юм байна. Гэтэл өнөөдрийн хип хоп хамтлагуудын уран бүтээлийг монголд дөнгөж орж ирж байсан үе буюу 10 аад жилийн өмнөхтэй харьцуулахад нэг их илүү гараад байх зүйл алга шив. Юм чинь уг нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөгждөг бус уу? Гэтэл 10 жил нэг л түвшиндээ зогсчихсон гэхээр харамсалтай ч юм шиг. Өнөөдөр өөрсдөө ая, үгээ зохиож дуулдаг хамтлаг нийт хэд байна гээд тооцоод үзэхэд л энэ бүх асуултын хариу олдох байх. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт С1 ТВ ийн “Их Завсарлага” амьд хөгжмийн шоунд анх удаа хип хоп уран бүтээлч оролцлоо.
Beyonce – I Am… тоглолтыг үзэв
2009 оны 3 сарын 26 наас Америкийн алдарт дуучин энэ жил 28 настай Биёнсэ хэмээх бүсгүйн дэлхийг тойрох “I Am…” нэртэй аялан тоглолт эхэлсэн билээ. Нийт 99 удаагийн тоглолтыг хийх бөгөөд хамгийн сүүлд 11 сарын 24 нд тоглосноор энэхүү аялан тоглолт нь өндөрлөх юм. Азид нийт 12 удаагийн тоглолт хийж байгаа бөгөөд өнгөрсөн Баасан гаригт буюу 10 сарын 23 нд Монголтой хамгийн ойрхон тоглолт нь Бээжинд явагдсан юм.








Хотын хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэгч
Би бүр багаасаа л ФМ ийн үнэнч фэн байсан. 1997 оны үеэс хамгийн анх ФМ сонсож эхэлж байлаа. Тухайн үед 4-5 радио л ажилладаг байв. 100.9, 102.5, 104, 107 байсан шиг санаж байна. Магадгүй хамгийн оргил үе нь тэр байсан байх. Сүүлдээ радионуудын тоо нь ч олширч, чанаргүй контенттэй радионууд ч асар ихээр нэмэгдсэн. Харин тэр бүх давалгаан дунд өөрийн гэсэн имиж, бодлогоороо ялгарч чадсан радио бол яах аргагүй Hi-Fi 98.9 байлаа. Өнгөрсөн баасан гаригт С1 ийн студид тус радиогийн 5 жилийн арга хэмжээний хүрээнд амьд хамтлагуудын тоглолт болж өнгөрлөө. Шилдэг гэгддэг амьд хамтлагуудаас ихэнх нь байсан бөгөөд Клик клик бүүм хүртэл оролцож өөрийн ая дуугаа өргөсөн. Хамгийн олон төрлийн хөгжмийн нэвтрүүлэгтэй, байнгын сонсдог радио бол яах аргагүй 98.9 болж чадсан. Жинхэнэ хотын хөгжим гэж юу байдаг, сонсогч нарын хөгжмийн боловсролыг сайжруулах тал дээр ч хангалттай анхаарал тавьж ажилладаг нь бусад радиогоос тэдний ялгарах онцлог нь байх.