Технологи хөгжсөн өнөө үеийн хүүхдүүдийн онцлог, шинж чанар, өсч торниж буй орчин нь тэр чигтээ өөрчлөгдсөнийг бидний аав ээж, өвөө эмээ нар ам уралдан ярьж байгааг та хангалттай сонссон байх. Ямар сайндаа л ТВ ээр реклам гарангуут тасралтгүй үзээд, кино нь эхлэнгүүт үзэхээ болиод явчихдаг байхав дээ. Нэг гэлтгүй нилээн хэдэн айлын хүүхдүүд ийм байхыг харсан. Индиго гэж нэрлээд буй хүүхдүүдийн өсөлт, хөгжил маш эрчимтэй явагдаж байгаа гэж олонх судлаачид үздэг. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар үедээ яаж байсан, хэдийд анх хөлд орсон, хэлд орсон зэрэг бага сага л зүйлийг нь санадаг. Ихэвчлэн мартчихдаг. Цаг хугацаа тэдний хувьд харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд хүүхэд нь 18 нас хүрээд гадаадад сургуульд явах болоход хүүхэд нь нялх биш гэдгийг мэдэрдэг эхчүүд зөндөө бий.
Монголд интернэт нэвтрээд 15 жил болжээ
Бичсэн: Ангилал: Бодрол | 1,891 үзсэнНэг л мэдэхэд интернэт гэдэг зүйлтэй танилцаад 15 жилийн хугацааг бид ардаа үджээ. Саяхан Аргамаг блог дээр гарсан зүйлс, Д.Энхбат гишүүний бичсэн блог, Телнарын бичсэн дурсамж зэргийг уншаад өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Манай ээж япон нөхдүүдтэй их ойр ажилладаг байсан бөгөөд нэг түнш нь манайд Compaq ийн нөүтбүүк бэлэглэж байж билээ. Pentium ийн анхны процессоруудын л нэг байх. Одоо бодоход Селерон байсан шиг санагддаг юм. 1997 онд энэ бүх үйл явдал болсон шиг санаж байна. Дараа нь хуучнаар Хувьсгалчдын музейд байрлах Best гээд компьютерийн сургалтын төвд явж Золбоо гээд багшаар нилээд олон зүйлс хамгийн анх удаа заалгаж байж билээ. Том компьютер дээр нь байдаг дүүрэн тоглоомуудыг хуулж авдаг баатар болоод флоппи диск дээр бүгдийг нь хуулаад гэртээ тоглох гэтэл баахан shortcut хуулчихсан байж билээ.
2011 он минь сайн байна уу
Бичсэн: Ангилал: Бодрол | 1,404 үзсэнАмжилт бүтээл, аз хиймориор дүүрэн байсан 2010 он минь улиран одож 2011 онтойгоо бид золголоо. 2011 оны хамгийн анхны нар мандахыг Хангай өртөөнөөс очиж харлаа. Гадаа хэдий -30 хэм хүйтэн байсан ч алтан нар мандахад жавар тэр дороо арилав. Тэрхүү мандсан нар шиг гэрэл гэгээтэй, жавхаа золбоотой байхын ерөөлийг та бүхэндээ дэвшүүлье.
10 жилийн ойгоор юу хийх вэ
Бичсэн: Ангилал: Бодрол | 1,235 үзсэн
2000 оноос Асуулт.нэт, Монстуднэт чаат гэх мэт зүйлсээр орж хамгийн анх дотоодын вэбүүдтэйгээ танилцаж байж билээ. Түүнээсээ ч санаа аваад өөрийн гэсэн хуудастай болох санаа төрөөд 2000 онд үнэгүй домэйн авч тавиад, 2001 оноос төлбөртэй болох үеэс эхэлсэн гэж тооцвол 2011 он буюу ирэх жил миний сайтын 10 жилийн ой тохиож байгаа билээ. 10 жилийнхээ ойгоор юу хийвэл зүгээр талаар та бүхний санаа бодолыг сонсох зорилгоор энэ сэдэвийг нээлээ. Чөлөөтэй саналаа хуваалцаарай. 50 ын талыг өнөөдөр насалж байгаа минь ч давхцаж таарч байна :]
Миний Монгол дуу сонсохоо больсон түүх
Бичсэн: Ангилал: Бодрол | 3,225 үзсэнМанайхан ер нь юмыг их өнгөц талаас нь харах дуртай хүмүүс шиг санагддаг юм. 2000 оны эхээр маш олон иргэд маань гадаадад гарсан. 90 ээд оноос хойш ч гэсэн гадны орнуудыг зорьж буй монголчуудын цуваа ихээр нэмэгдсэн. Гадаадад амьдарч байх үед эх орноо машид ихээр санадаг. Надад монголоос ирдэг байсан монгол хамтлаг дуучидын цомгуудыг би бусад гадаадад байгаа нөхдүүдтэйгээ хуваалцахыг эрхэмлэдэг байлаа. Яагаад гэвэл тэдэнд ямар байдгийг мэдэрч байсан учраас шүү дээ. Удалгүй эх орондоо ирээд байж байтал нэгэн найз маань Quiza өөрийн шинэ дуунуудаа сайтуудаар тавиулж промо хийлгэмээр байна гэнээ, чиний сайтаар дамжин уулзаж байгаадаа баяртай байна гэж тамгалуулсан тохиолдолд би оруулъя гэтэл зөвшөөрсөн юм.
2010 он миний хувьд
Бичсэн: Ангилал: Бодрол | 1,210 үзсэнЮм хийсэн хүн л шүүмжлүүлдэг
Бичсэн: Ангилал: Бодрол | 2,509 үзсэн
Би 16 тай байхдаа анх өөрийн сайтаа ажилуулж эхэлж байлаа. Ирэх онд 10 жилийн ой маань тохиох юм байна. Цаг хугацаа ч хурдан өнгөрч, тухайн үед хийж байсан бүх зүйл маань түүх болон үлдэж тухайн мөч бүрийн тусгал болон мөнхөрчээ. 10 жилийн сургуулиа төгсөөд их сургуулийн оюутан болоод харийн оронд очоод өөрийн сайтаа олон нийтэд хэрэг болохуйц сайт болгохын тулд бодож байгаад хийсэн зүйлийг минь нийт хэрэглэгч нарын 70% нь талархан хүлээн авч байлаа. Бусад хүмүүсийн хийсэн хариу үйлдэл бол зүгээр л дайрах, доромжлох, муулах, өөлөх үйлдэл байлаа. Тэр үед учраа мэдэхгүй байсан болоод ч тэр үү, тиймэрхүү зүйл амсаж байгаагүйг ч хэлэх үү надад тун хүндээр туссан юм. Эцсийн эцэст хүмүүст тус хүргэх гэж ийм зүйл хийгээд хэнээс ч мөнгө гуйгаагүй байхад надад ингэж хандаж байгаад нь би маш их гомдож байсан.
Өнөөдрийн амьдралдаа талархалтай хандах
Бичсэн: Ангилал: Бодрол | 1,230 үзсэн
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж сайхан үг байдаг. Энэ үгийг үл дагадаг, үл тоомсорлодог хүмүүсийн амьдралыг хөндлөнгөөс харахаар зарим зүйлийг нь гайхах, биширхээс өөр аргагүй байдаг. Нэг хэсэг гэнэт баяжсан Оросуудыг бид мэднэ. Тухайн үед цоо шинэ Бенз худалдаж аваад үнсний сав нь дүүрэхээр солиод шинийг авч байсан тохиолдол ч гарч байсан гэлцдэг. Манай монголд энэ байдал харин арай хэлбэрээр үйлчлээд байдаг. Асар үнэтэй машин авчихаад өнөөдөр оройныхоо хоолны мөнгөгүй, машин дотроо 2,3 хуушуур идээд явж байдаг хүмүүс ч байдаг юм билээ. Хэдийгээр хүн бүр том шуналтай амьдрах хэрэгтэй боловч өнөөдрийн байгаа амдьдралдаа сэтгэл хангалуун амьдарч сурах нь маш чухал чанар.
Тууштай байх
Бичсэн: Ангилал: Бодрол | 1,425 үзсэн
Аливаа зүйлд тууштай байх нь ямагт амжилт хүрэхийн эхлэл гэж би хувьдаа боддог. Ямар сайндаа л манай нэг найз намайг мессенжерийн зураг, Асуулт самбарын аватараа солиоч, миний мэдэхээр л ийм байлаа гэж байхав. Хэдий энэ нь тийм чухал биш ч миний бусад зүйлд хэрхэн ханддагийг хамгийн тодоор харуулах зүйлсийн нэг болохоор тэр л дээ. Ийш тийш үсчсэн, нэг зүйл хийгээд хэсэг хугацааны дараа зөвхөн “уйдсан” гэдэг шалтгаанаар эцсийг нь үзэхгүй хаях бол утгагүй асуудал. Тийм хүмүүс миний эргэн тойронд зөндөө тохиолдож байдаг, тохиолдсоор ч байх болно.
Сэтгүүл зүйн салбар унаж бизнесжсэн нь
Бичсэн: Ангилал: Бодрол | 1,758 үзсэн
Бидэн шиг залуу хүмүүс ер нь аль болох нийгмийн идэвх, оролцоо сайтай байх ёстой гэж боддог. Ирээдүйн их удирдагчид, бүтээгчид, сэтгэн бодогчид нар бидний дундаас төрөх учраас эртнээс бие биенээ таньж мэдэж, түших цагт нь тулж дэмжиж, хамтран ажиллах нь туйлаас чухал юм. Эс бөгөөс 90 ээд оноос эхлэн харийн оронд сурах, амьдрахаар одсон тэрхүү хүмүүсийн балгаар ч гэх юм уу, нэг хэсэгтээ л эх орон маань эзгүйрч гадны иргэдээр дүүрч, тэд нь дураараа авирлаж байсан цаг саяхан. Магадгүй одоо ч тийм зүйл байгаа. Олон төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын клубүүдэд гишүүнээр элсэж өөрийн санаа бодлоо өнөө цаг үеийн төлөөлөл болсон залуустай хуваалцах дуртай л даа. Өчигдөр болсон клубын уулзалтын үеэр хөндөгдсөн нэг асуудлыг бичихээр шийдэв.







