‘Бизнес’ категорийн мэдээнүүд
Татвар төлөгчдийн мөнгийг хянах систем
Америкийн санхүүгийн хямралаас үүдсэн эдийн засгийн хямралд зориулж Америкийн ЗГ аас татвар төлөгчдийн мөнгөөр 700 тэрбум долларыг гаргах төслийг баталсан билээ. Татвар төлөгчид ч цаашид бухимдахад хэтэрхий оройтсон гэдгээ ойлгож эхлэв бололтой. Тэд дараа дараагийн арга хэмжээндээ шилжсэн байхыг саяхан олж үзлээ. Америкийн энгийн иргэн, тэрбумтан, найдвартай татвар төлөгч болох Марк Кюбан саяхан өөрийн болон бусад ард иргэдийн татварын мөнгийг энэхүү хямралаас гаргахад хэрхэн зарцуулж буйг мөрдөж мөшгих зорилготойгоор BailoutSleuth.com сайтыг ажилуулж эхэлжээ. Иргэний үүргээ асар сайн биелүүлж, хариуцлага тооцож чаддаг нийгмийн тогтолцоотой учраас энэ нь нилээн үр дүнтэй ажил болох юм шиг миний хувьд санагдаж байгаа.
Хөрөнгө оруулагчид Конгрессийг эсэргүүцэв
Dow өнөөдөр 612 гаар уналаа. Гол учир нь төрийн ордонд санхүүгийн хямралаас авхар төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаас хөрөнгө оруулагчид өөрсдийн эсэргүүцлээ ийнхүү хувьцааны үнийг унаган илэрхийлж байна. Хэрэв үүн шиг өдөр дахин нэг үргэлжилбэл зах зээл 10,000 аар унах магадалалтай. Энэхүү уналтыг Уол Стрийт тайлбарлахдаа:
“Энэ бол хувьцааны бөөний уналт байлаа, Стрийт зүгээр л эрх баригч нарыг энэхүү төлөвлөгөөг нь батлахгүй бол хувьцааны үнэ бөөн бөөнөөрөө унах болноо гэдгийг шууд бусаар дамжуулж буй дохиол боллоо,” хэмээн Роберт Павлик, Өүктрий Хөрөнгийн Менежментийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал хэлэв.
ХААН Банкны интернэт банкны тухай
Манай байгууллага ХААН Банкинд данстай л даа. Интернэтээр дансаа шалгах гээд саяхан оров оо.
http://ekhanbank.com гэж бичээд ортол огт ордоггүй. Утасдаж асуух хэрэг гарлаа. Урьд нь www бичээд үз гэлээ, бичлээ, орчихлоо. Систем админууд нь иймэрхүү энгийн зүйлсээ засчихаж болдоггүй л юм байх даа?
Хэрэглэгчийн нэр, нууц үгээ бичлээ урьдаас “Эрхийн хугацаа дууссан байна” гээд бичиг гараад болдоггүй. Дахиад л утасдах хэрэг гарлаа.. “Та 1 жилд 1000 төгрөгийн хураамж төлж байж интернэтээр дансаа шалгах эрхтэй болно” гэлээ. Сонсоод гайхах ч шиг, цочирдох ч шиг болов.
Хэрэв би Номин Супермаркетийн менежер байсан бол
Уол Март хэмээх дэлхийн хамгийн том супермаркет бэлэн байж байхад манайхан яагаад тэднээс суралцахгүй байна? Хэдийгээр Уол Март нь everyday low price гэдэг слогантай боловч бар кодыг нэвтрүүлж хамгийн түргэн хугацаанд кассир нь хэрэглэгчидэд үйлчилж хүмүүсийн талархалыг хүлээж байсан. Гэтэл сүүлийн хэд хоног Номингийн салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхээс бүр халширдаг боллоо. Ганц пепси ундаа аваад түүнийгээ бичүүлэх гэж сагс дүүрэн бараа авах гээд очерлож байгаа 2-3 хүний ард орж 10 аад минут хүлээх жишээтэй. Уг нь гадны дэлгүүрүүдэд эхний касс нь 1 ээс 10 ширхэг зүйл худалдаж авах гэж байгаа хүнд л үйлчилдэг журамтай байдаг. Түүнийг яагаад нэвтрүүлж болохгүй байна?
Блогоо ном болгож зарах уу
Ер нь блогийг хуучирхаар нь яадаг юм бол? Бүүр дээр үеэс эхлэн блог хөтөлж байсан хүмүүс өөрсдийн блогийн архиваараа юу хийдгийг нь жаал сонирхож ухаж үзэв. Гадны архаг блоггерууд бол хуучирсан зүйлүүдээ архивлаж хадгалах хамгийн зөв арга нь e-book болгох явдал гэдэгтэй санал нэгджээ. Тэгвэл саяхан блогоо электрон ном, бүр цаашилбал ном болгон хэвлүүлээд нэг хувийг нь өөртөө хадгалаад бусдыг нь худалдаалж ч болох боломжыг Blurb олгож байгааг олж мэдэв.
Америкт усан спорт, Монголд жүдо, буудлага хит болов
Монголын түүхэн дахь анхны алтан медалийг авчирсан Түвшинбаярын ачаар жүдогийн нэр хүнд манай улсад асар ихээр нэмэгдэв. Охиноо барилдуулах гэхээр арай л хэтэрхий санагдаад байгаа эцэг эхчүүд нь буудлагын спортыг сонгож байна. Дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг өргөнө гэж юу байдгийг бид бүхэн өөрсдөө харсан болохоор хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэрсэн.
Халуунд ажилаа хэрхэн хийх вэ
Сүүлийн үед УБ хотод маань байнга л 30 хэм давсан халуун болж байгаа учраас эргэн тойрны хүмүүс маань халуунаас болж хэрхэн ажиллах сонирхолгүй болж байгаа тухайгаа ярилцах болсон учраас өөрийн хийсэн зарим нэг ажиглалтуудыг хуваалцахаар шийдлээ. Ер нь дэлхийн ихэнх улсуудаас олон зүйлээрээ манай улс ялгардаг л даа. Зарим нэг нь зөв байдаг ч зарим нэг нь үнэхээр гайхмаар тэнэг зүйлс ч байх нь элбэг. Гадны зарим нэг орнуудад ажлын цагийг нь өглөөний 5-6 ийн хооронд эхлүүлээд үдээс хойш л тараачихдаг. Хамгийн том жишээ бол Хятад. Тэднийг хүний олноор хөгжөөд байна манайхан өөрсдийгөө хаацайлдаг. Тэд бол үнэхээр хөдөлмөрч хүмүүс шүү дээ. Бүх зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцож зохицуулж байдаг. Өглөө эрт босч ажилдаа явахад ядаж л нарны илч тийм хүчтэй биш байх тул алхаад ирсэн ч биеийн тамираа давхар хийчихэж болж л байгаа байхгүй юу.
Инфляци тооцох нь зөв үү
Аливаа албан байгууллага аж ахуйн нэгжүүд бусад газруудтай урт удаан хугацааны харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэдэг. Гэхдээ мэдээж өөрсдийнх нь итгэлийг дааж чадах, найдвартай, чанартай байгууллагуудтайгаа л иймэрхүү төрлийн гэрээ хэлцэл хийх сонирхолтой байх нь мэдээж. Цаад байгууллагынхаа хулхи гэдгийг мэдсэн захиалагч газрууд нь бол хийсэн гэрээндээ харамсаад дуусах хугацааг нь хүлээгээд үстэй толгойгоо гашилгахаас өөр сонголтгүй үлдэнэ.






Хар PR дэндэж эхэллээ
Манай бизнесийн байгууллагуудын өрсөлдөөн шударгаар бус харин бие биенийгээ доош нь хийж, доромжлох, хий хоосон гүжирдэн хар PR цацах тал дээр гаршиж эхэллээ. Уг нь аливаа улстөртэй холбоотой болон сонгуулийн үйл явцаар л иймэрхүү нэг нэгнээ гүжирдэх үйл явц газар авч байсан чинь одоо бүр аж ахуй нэгжүүдийн хооронд ийм зүйл асар ихээр бий болсон нь харамсалтай. Тодорхой жишээ дурьдвал: саяхан АПУ компанийн шинээр гаргасан Fusion нэртэй брэндийн шар айргийг худлаа үнэн нь мэдэгдэхгүй Фү Шин хэмээх Хятадын пийжүү хэмээн гүтгэсэн ч гэмээр масс мсж гадуур тархаад байсан. Эх сурвалж нь тодорхойгүй ийм мсж уншаад миний хувьд тэрхүү шар айргийг амтлах сонирхолыг маань бууруулаагүй. Хамгийн гол нь манайхан шиг сенсаацилаг ард түмэн иймэрхүү хов живэнд үзүүлэх хариу үйлдэл нь асар хурдан байдаг нь “гайхалтай”.
Дараа нь удалгүй үүний хариу болгосон уу яасан мэдэхгүй, Кока коланы үйлдвэрт хүн орж нас бараад 3 хоносон байсан тул кола битгий авч уугаарай гээд л байлаа. Яаж ч эрүүлээр бодсон хүн орох нүх савгүй үйлдвэрлэлд хэн ордог билээ гэж бодож суутал MCS д ажилладаг хүмүүс нь өөрсдөө тэр спамаа тараагаад унахаар нь бас л сэжиглэж эхэлж байсан. Сая зүв зүгээр ажилаа хийгээд сууж байтал бас л үүрэн телефоны операторуудын хооронд хэрүүл дэгдэж эхэллээ.