Wii авч тоглож хөдөлцгөөе

Сүүлийн үед дэлхий даяар маш их борлогдож буй гэйм консоль болох Nintendo Wii-г авч тоглож үзлээ. Найзуудтайгаа боксын тоглоомыг нь тоглож байгаа бичлэгээ тавихаар шийдэв. Ер нь хөдөлгөөн багатай хүмүүст тун тохирсон эд байна лээ. Удирдлага нь уайрлэс болохоор их амар. Ойрд биеийн тамир хийгээгүй байсан чинь гарны булчирхай цочоод хөдлөхөд хүртэл хүндрэлтэй болчихсон. Эмэгтэйчүүд Wii Fit-ийг гэртээ авч тавиад фитнес хийдэг болчихож. Хэрэв та монголоос худалдаж авах хүсэлтэй бол Sky-н 2 давхарт Мөнгөн Бороо дэлгүүрт очоорой. Үнэ нь 400.000 гэсэн байх шүү.

Европын иргэн болох нь ээ

Өнөөдрөөс эхлээд 6 сарын 30-ныг дуустал манай монголын хэсэг залуус Европын иргэд болох нээ. Учир нь өнөөдөр шөнө Европын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн эхэлж байгаа билээ. 16 орны шилдэг хөлбөмбөгчид 21 хоногийн туршид цомын төлөө өрсөлдөнө. 4 жилд нэг удаа зохиогддог энэхүү тэмцээн нь үзэгч, нэр хүндээрээ ДАШТ-ын дараа ордог билээ. Дотэмэн ХХК-аас спорт сонирхогч, тэр дундаа хөлбөмбөг сонирхогч залуустаа туршилтын журмаар нэгэн бооцооны сайт ажилуулж эхэлсэнийг дуулгая: Таа.МН

Одоогоор мөнгөгүйгээр бооцоо тавих боломжтой ба цаашид улам өргөжин хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Мөн Спортын Цонх, ДотМН хамтран тун удахгүй нэгэн спортын сайтыг хүргэх болноо. Испани, Оросууд урагшаа.

Баярхүүгийн студиэр зочлов

bayarhuu studio

Монголдоо л шилдэг гэгддэг R&B дууны ая зохиогч буюу продюсер Баярхүүгийн хөгжмийн студи дээр зочилж түүний сүүлийн үед юу хийж байгаа талаар сонсонгоо өөрийн зарим нэг бодлыг хуваалцах хүсэлтэйгээр очив. R&B сонсох дуртайг ч хэлэх үү (гадны) монголын энэ хөгжмийн төрөл хэр хөгжиж байгаа талаар түүний хийж байгаа аянуудаас сонсож болохоор байлаа.
Continue reading “Баярхүүгийн студиэр зочлов”

Мөрөөдлийн хот 2008

мөрөөдлийн хот

Анзаараад байсан чинь миний блогийн ихэнх бичилтүүд хар бараан талдаа байдаг болчихож. Тиймээс үүнийгээ засруулахын тулд сонирхолтой зарим нэг зүйлсийг бичиж байхаар шийдэв. Энэ удаа өөрийн очиж байсан болон очихыг хүсдэг (кино, сонин, сэтгүүл дээрээс мэдээлэл олж авсан эх сурвалжаараа) дэлхийн хотуудыг жагсаан бичихээр шийдэв. Та ч гэсэн өөрийн саналыг нэмэрлэх боломжтой шүү дээ?
Continue reading “Мөрөөдлийн хот 2008”

Төсөөлөл, тэвчээрээ шалгуулсан нь

Төгөлдөр хуурч
Хаан хуурын үдэш нэртэй Б.Оюунгэрэлийн бие даасан хоёр дахь тоглолтыг үзэж сонирхов. Зохион байгуулалтанд нь оролцсоны хувьд энэ жилийн тоглолт өмнөх онд болсон тоглолтоос арай илүү онцлогтой үдэш болж өнгөрсөн. Сонгодог хөгжмийг сэхээтнүүд үздэг гэдэг ойлголт манай улсад нийтлэг буй. Хэдийгээр сэхээтнүүд нь сонгодог хөгжмийн тоглолтуудыг үздэг ч гэсэн тэдний гаргадаг хамгийн том бөгөөд энгийн дутагдал нь гар утсаа унтраадаггүй. Өчигдөрийн тоглолтын хувьд дуурийн театрт суурилуулсан шинэ төхөөрөмжийн ачаар gsm системээр ажилладаг утаснуудын сүлжээ танхим дотор бариагүй нь бага ч болов төсөөлөлөө бодитойгоор, сайхнаар харах боломжыг олгов. Ер нь тэрхүү төхөөрөмжийг цирк, драм, кино театр, палас гэх мэтийн бүхий л үзвэрийн газруудад байрлуулбал тохиромжтой юм шиг санагдсан.
Continue reading “Төсөөлөл, тэвчээрээ шалгуулсан нь”