Мөсөн хонгил дахь Who is BX?

Манай уран бүтээлчдийн дунд өөрийн гэсэн өнгө төрх, имиж, хоолойны цар хүрээгээрээ залуусыг байлдан дагуулж чаддаг дуучин бол яах аргагүй BX мөн билээ. Түүний Who is BX? нэртэй бие даасан тоглолт болох гэж байгааг сонсоод олон хоногийн өмнөөс үзэхээр төлөвлөсөн байлаа. Тасалбарын үнэ нь 10.000Т байсан бөгөөд 2 дугаар сарын 2-ны өдрийн тоглолтыг буюу түүний төрсөн өдрийн тоглолтыг өчигдөр сонирхлоо. Continue reading “Мөсөн хонгил дахь Who is BX?”

Гар утасны хязгааргүй интернэтийн үйлчилгээ нэвтэрлээ

Хүссэн видеогоо найзуудтайгаа буу халахдаа үзэн баясаж, хүссэн хүмүүсийнхээ зурган дээр дураараа коммент бичиж, онлайн ертөнцөд өөрийн амьдралаа баттай хэлбэрээр суурилуулахад таньд сар бүр 19.000 төгрөг л хангалттай. Өмнөх сард лав миний дата багцын төлбөр NBA-гийн финалын тоглолт, хөлбөмбөгийн мэдээ, тойм үзсээр байгаад 50 гаруй мянга гарсан. Тэгвэл одоо бусад аль ч гар утасны операторт байхгүй Юнителийн дата багцын тусламжтайгаар илүү их боломж нээгдлээ гэсэн үг. Android, iOS дээрхи application-уудыг хүссэн үедээ, хязгааргүйгээр ашиглах хамгийн том боломж нээгдлээ. Continue reading “Гар утасны хязгааргүй интернэтийн үйлчилгээ нэвтэрлээ”

Залуусын гар утасны үйлчилгээнүүд


Сүүлийн үед be.., d20, iD гээд олон янзын гар утасны залуучуудад зориулсан үйлчилгээнүүдийн рекламаар бөмбөгдөх боллоо. Аль нь ер нь ямар учиртай болохыг бага зэрэг судалж үзлээ. Цацаж байгаа рекламнаас нь л ерөнхий дүгнэлтүүдийг хийж болохоор санагдсан. Зарим нэг нь залуусын үйлчилгээнд ододыг сонгож тоглуулдаг байхад зарим нэг нь үнэхээр цоглог фракцын төлөөлөл болсон залуусыг сонгож тоглуулж байх жишээтэй. Брэнд бүр өөрийгөө ямар ч талаар нь илэрхийлж болно л доо, гэхдээ залуус амьдралын хэв маяг, тэдний өдөр тутмын хийдэг зүйлстэй бүхий л талаараа эдгээр үйлчилгээнүүд холбогдож байвал илүү төгс утга руугаа ойртох байх.
Continue reading “Залуусын гар утасны үйлчилгээнүүд”

Амай “Гайхамшигт ертөнц” номыг уншив

Ойрд ном унших завгүй явсаар Амайн дэлхийг тойрсон аялалын хамгийн сонирхолтой зүйлсийг нэг дор багтаасан 9 боть номны хамгийн эхнийх нь болох “Гайхамшигт ертөнц” номыг 2 хоногт л уншиж дуусгав. Аялсан газар бүрийн хамгийн сонирхолтой тэмдэглэл, гэрэл зургаар баримтжуулсан байдал нь энэхүү номны хамгийн амин сүнс нь байлаа. Магадгүй дагалдаж ирдэг двд дээр нь ганц хоёр видео бичлэг байвал бүр төгс болох байлаа. Гэхдээ аялалын тэмдэглэлийг уншиж байхад тиймэрхүү бичлэг хийх ямар ч боломжгүй байсныг ойлгосон.

Continue reading “Амай “Гайхамшигт ертөнц” номыг уншив”

Монгол Блогчид 2010 өндөрлөв

Монгол Блогчид 2010 арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө. Интернэт хэрэглэгчийн тоо өдөр хоногоор өсөн нэмэгдэж буй өнөө үед блогчидийн үйлдвэрлэж буй контент яах аргагүй үнэ цэнэтэйд тооцогдож байгаа юм. Худал үнэн нь мэдэгдэхгүй хэрэгтэй хэрэггүй олон сонин хэвлэл, тв радионуудаас нийгэм нэгэнтээ залхсан нь үнэн. Маркетинг талаасаа ч блогчид нь нийгэмд үзүүлэх нөлөөлөл, амнаас ам дамжих яриа мэт цааш тархдаг вирүс мэт чанар нь блогийг улам хүчтэй болгож буй. Блог хөтлөх нь хувь хүний бичих чадварыг хөгжүүлэх, өөрийн санаа бодлоо бусадтай хамгийн хялбар байдлаар хуваалцаж тэдний саналыг сонсох гэх мэт олон талаар ашиг тустай.

Continue reading “Монгол Блогчид 2010 өндөрлөв”

Sweetymotion бут авлаа

Sweetymotion
11 сарын 19, 20 нд УБ хотод болсон Sweetymotion хамтлагийн тоглолтыг хүсэн хүлээж байгаад үзлээ. Өмнө нь үзэж байсан тоглолтуудад анзаарагддаг зүйлс нь хөгжмийн найруулга нь яг л хуучин хэвээрээ, дуулж байгаа дуучид, уран бүтээлчид маань хүмүүсийг entertain болгох буюу гайхшруулах тал дээр нилээн дутуу ажилладаг байсан. Америкт сүүлийн 7 жил дуулаад, тэндхийн шоу ертөнцийн амьдралыг биеэр үзэж, туршлага хуримтлуулсан гэдэгт нь найдаж би энэхүү шоуг үзэхийг тэсэн ядан хүлээсэн юм.
Continue reading “Sweetymotion бут авлаа”

ISP үүдийн өрсөлдөөн дундаас хэрэглэгчид хожсоор

Өнөөдрийг хүртэл манай улсад яг албан ёсоор интернэт хэрэглэгчийн цэгцтэй бөгөөд нарийн судалгаа байдаггүй. Интернэт хэрэглэгч гэж чухам хэнийг хэлэх вэ гэдгээс бүх зүйл эхэлнэ л дээ. Өдөрт 10 минут интернэтэд суугаад гадаадад сурч буй хүүхэддээ имэйл бичдэг эцэг эхчүүд интернэт хэрэглэгч мөн үү гэх мэт асуудал үүсдэг. Саяхан гаргасан нэгэн судалгаагаар буюу 2010 оны 6 сарын байдлаар манай улс нь 350000 гаруй интернэт хэрэглэгчтэй аж. Миний бодлоор энэ нь хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо буюу өдөрт 2 цагаас дээш хугацаагаар интернэтэд холбогдсон хүмүүсийн тоо байх гэж таамаглаж буй. Continue reading “ISP үүдийн өрсөлдөөн дундаас хэрэглэгчид хожсоор”

9 сар 900 минут яриулна гэнэ үү?

9 сар ч дөхлөө, хичээлийн шинэ жил ч эхлэх хугацаа ойртсоор байна. Хөдөөнөөс дүү ирээд хичээлийн шинэ жилийнх бэлтгэл ажлыг нь базааж өгөх гээд бас л хөөрхөн ажил болж байна шүү. Энэ жил төгсөж байгааг ч хэлэх үү, шинээр худалдаж авах, зарах зүйлс ч их байх шиг байна. Хамгийн түрүүнд шинэ утасны дугаар авч өгөх болов оо. Өмнө нь өвөөгийнхөө дугаарыг ашиглаж байгаад хураалгасан юм байх. Би оюутан байхдаа мобикомын студент дугаар ашигладаг байж билээ, нэг их урамшуулал ч зарлахгүй тэгэсхийж байгаад төгсчихсөн учир мобигоос өөр сонголт хийхээр шийдлээ. Гэтэл юнителийн iD аас аз болж урамшуулал зарласан байж таарав аа.
Continue reading “9 сар 900 минут яриулна гэнэ үү?”

Asus Eee PC 1005PE тэй боллоо

Asus EEE PC 1005PE

Би сүүлийн 2 жил гаруйн хугацаанд нэтбүүкийг сонирхон ашигладаг болсон. Анх нөүтбүүктэй байхдаа тээвэрлэхэд төвөгтэй санагдсан учраас овор хэмжээгээр бага, зөөвөрлөхөд хөнгөн, үзүүлэлт сайтай, үнэ хямд гээд давуу тал ихтэй байсан учраас нэтбүүкийг өөрийн хэрэгцээ болгосон юм. Хамгийн анх Acer Aspire ийн 9 инчийн нэтбүүк худалдаж аваад ашиглалаа. Үзүүлэлт нь тун давгүй, ажиллагаа нь ч боломжийн байв. Гэхдээ нэг сул тал нь хэт жижиг учраас текст бичихэд гар өвддөг байсан. Фотошоп эд нар бол гайхалтай хурдан ажилладаг байв.
Continue reading “Asus Eee PC 1005PE тэй боллоо”

Хотын хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэгч

Би бүр багаасаа л ФМ ийн үнэнч фэн байсан. 1997 оны үеэс хамгийн анх ФМ сонсож эхэлж байлаа. Тухайн үед 4-5 радио л ажилладаг байв. 100.9, 102.5, 104, 107 байсан шиг санаж байна. Магадгүй хамгийн оргил үе нь тэр байсан байх. Сүүлдээ радионуудын тоо нь ч олширч, чанаргүй контенттэй радионууд ч асар ихээр нэмэгдсэн. Харин тэр бүх давалгаан дунд өөрийн гэсэн имиж, бодлогоороо ялгарч чадсан радио бол яах аргагүй Hi-Fi 98.9 байлаа. Өнгөрсөн баасан гаригт С1 ийн студид тус радиогийн 5 жилийн арга хэмжээний хүрээнд амьд хамтлагуудын тоглолт болж өнгөрлөө. Шилдэг гэгддэг амьд хамтлагуудаас ихэнх нь байсан бөгөөд Клик клик бүүм хүртэл оролцож өөрийн ая дуугаа өргөсөн. Хамгийн олон төрлийн хөгжмийн нэвтрүүлэгтэй, байнгын сонсдог радио бол яах аргагүй 98.9 болж чадсан. Жинхэнэ хотын хөгжим гэж юу байдаг, сонсогч нарын хөгжмийн боловсролыг сайжруулах тал дээр ч хангалттай анхаарал тавьж ажилладаг нь бусад радиогоос тэдний ялгарах онцлог нь байх. Continue reading “Хотын хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэгч”