Блогийн шинэ дүр төрх

2010 он гарсанаас хойш огт шинэчлэгдээгүй байсан сайтын маань дизайн цоо шинээр хийгдлээ. Авъяаслаг графикч Ононгийн энэхүү бүтээл нь миний сайтын өнгө төрхийг улам гэрэлтэй, гэгээлэг болгож байгаатай та санал нэгдэх байх. Онондоо дахин баярлалаа. Толгойн хэсэгт байгаа нь миний хөрөг бөгөөд зурмал үүл нь үндэсний хэв маягийг харуулсан болно. Шинэ загварын талаархи таны сэтгэгдэл?

Шинэ оны шинэ толгой зураг 2010

2009 оны хувьд нилээд олон онцлох үйл явдал тохиолоо. Сайтын маань толгой зураг ч солигдоогүй нилээд уджээ. Шинэ оноо ямартай ч шинэ толгой зурагтайгаар угтахаар шийдээд Энхтайваны авсан Болороогийн зургийг ашиглан Ононгоор шинэ жилийн уур амьсгал бүхий толгой зурагтай боллоо.

  • Шинэ зураг таньд хэр санагдаж байна?

Миний хувийн сайтын анхны хувилбар

index

Миний сайтын анхны загвар 2002 онд нэг иймэрхүү байлаа. Зурган дээр дараад том хувилбараар нь харах боломжтой. Дөнгөж доткомын тэсрэлт болж байсан тэр үед өөрийн хуудсаа ийнхүү нээж байлаа. Түүнээс хойш даруй 7 жилийн хугацаа өнгөрчээ. Цаг хугацаа ч хурдан юм. Дараагийн хувилбаруудын сонирхолтой скрийншот байвал дахиж оруулнаа. Харин та манай сайтаар анх хэдэн онд зочилж байв?
Continue reading “Миний хувийн сайтын анхны хувилбар”

Урин зуны улирал 09

Дэлхийн ихэнх улс оронд зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр, гэтэл манайд Наадамын маргааш намар гэгчээр бага зэрэг сэрүүсэх хандлага ажиглагдаж байгаа тул та бүхнийг дулаацуулах үүднээс толгой зургаа нилээн удаан солиогүй байсны эцэст солилоо. График дизайныг Онон хийсэн бөгөөд Оюукагийн зургийг өөрийх нь зөвшөөрөлтэй авч ашигласан болно.

Та хоёртоо баярлалаа, харин таны сэтгэгдэл?

Сайт маань хоёр шинэ нийтлэгчтэй болсон

Сүүлийн үед хичээл, ажил гээд маш их завгүй байсны дээр хөгжимд дуртай, сонирхолтой хэсэг залуус, тэр дундаа Баттулга болон Өгөөмөр хэмээх хоёр нийтлэгчийн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу сайтынхаа нийтлэгч болгосныг та бүхэн анзаарсан байх. Хамгийн сүүлийн үеийн дуу хөгжмийг сайтаар минь дамжуулан хэрэглэгчидэд хүргэж байгаа хоёр нийтлэгчдээ талархалаа илэрхийлье. Сайтаа анхнаас нь эхлээд л ганцаараа “нүдэж” эхэлсэн цаг үе ард хоцорч, энэхүү сайтаар өдөрт дунджаар 900 гаруй хүн зочилж, сайн дураараа сайтад маань нийтлэл бичих хүсэлтэй хүмүүс бий болсонд би хувьдаа их баяртай байгаа, хоёр нийтлэгчдээ амжилт хүсч, үргэлж шинийг эрэлхийлж байхыг хүсье.

Хавар боллоо

УБ-т хаврын налгар өдрүүд аль хэдийнээ эхэлжээ. ТВ ээр нь витамины рекламнууд яваад, хүмүүс нь бага багаар ядарч, сульдаад, гадаа шороогоор үе үе шуураад л. Шинэ толгой зургийг уламжлал ёсоор Онон дизайныг нь гаргаж хийлээ. Гэрэл зургийг Д.Энхтайван авсан бөгөөд загвар зохион бүтээгч Ундраагийн хувцсыг загвар өмсөгч маань өмссөн болно. Таны хувьд шинэ толгой зураг ямархуу санагдаж байна?

Шинэ өнгө төрх, шинэ толгой зураг

2009 оны анхны шинэ толгой зураг
2009 оны анхны шинэ толгой зураг
  • 2009 он гараад нилээд удсаны эцэст ийнхүү шинэ тэмплэйт суулгаж, шинэ толгой зурагтай болж байна. Энэхүү бүх дизайны шийдлийг гаргаж өгч байдаг дизайнер Онондоо талархалаа.
  • Мөн энэхүү модель бүсгүйн өмссөн хувцасыг загвар зохион бүтээгч Ундраа маань урласан юм. Ундраадаа баярлалаа. Түүний хувцаснаас сонирхож байвал надтай холбоо бариарай.
  • Гэрэл зургийг мэдээж ХэрээЖи студийн Д.Энхтайван авсан болно. Тайванаадаа баярлалаа.
  • Загвар өмсөгч бүсгүйдээ мөн баярлалаа,
  • 2009 оны эхний толгой зураг ямар байна?

Шилдэг Блогоор Шалгарлаа

ICT Best 08 - Mongolia

Миний Компьютер сэтгүүл аас санаачлан Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар, Мидас Монита ТББ, Мэдээлэл Технологийн Үндэсний Паркаас хамтран зохион байгуулсан “Мэдээлэл Холбооны Шилдэг Сонголт 2008” уралдааны Шилдэг Хувь Хүний Блог вэбсайт төрөлд миний энэхүү вэбсайт маань ялагч боллоо. 2000 оноос сонирхолоороо хийж эхэлж байсан жижиг хуудас маань өнөөдөр ийнхүү шилдэг блог болон хөгжиж чадсан нь цаашид ихийг хийх урам зориг надад өгч байна. Continue reading “Шилдэг Блогоор Шалгарлаа”