Би чамд хайртай 2 киног үзүүлж эхэллээ

Би чамд хайртай 2

Би чамд хайртай киног мэдэхгүй хүн үгүй байх. Уг киноны 2р анги нь гараад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Магтаал, шүүмжийг аль алийг нь нилээн дагуулсан кино болсон билээ. Тэгвэл та бүхэнд уг киног өндөр чанартайгаар үнэ төлбөргүй албан ёсны эрхтэйгээр Voodoo.mn вэбсайт үзүүлж эхэлжээ. Орж сонирхоод сэтгэгдэлээ үлдээхээ бүү мартаарай. Үзэхийн тулд бүртгүүлж гишүүн болоход л хангалттай.

Шилдэг вэбсайтын төлөө саналаа өгөөрэй

best09

Миний компьютер сэтгүүлээс жил бүр уламжлан явуулдаг “Мэдээлэл, харилцаа холбооны шилдэг сонголт 2009” ийн санал асуулга эхэллээ. Та бүхэн шилдэг вэбсайтын төрөлд нэр дэвшсэн, олон техник, технологийн шийдлээр анхдагч болсон: www.voodoo.mn сайтын төлөө саналаа өгөөрэй.

Үнэгүй юм байж болно, гэхдээ ийм

Манайхан үнэгүй юманд нугасгүй ээ гэж ярьцгаадаг. Гэвч үнэгүй олдсон зүйлс цаанаа хэр зэрэг их хор хөнөөл дагуулдаг вэ гэдгийг тэр бүр анзаардаггүй юм шиг. 90 ээд оны сүүл үе, 2000 оны эхэн үед домэйн нэр үнэгүй байж билээ. .ком, .нэт мэтийн түгээмэл домэйнүүд тухайн үедээ үнэгүй байсан. Би ч үнэгүй байхад нь дөнгөж аваад байж байтал удалгүй үнэд орж эхэлсэн. Тухайн үедээ бухимдаж байсан боловч дараа нь мөнгөө төлж авсандаа баярласан. Домэйн олж авчихаад хост авах гэтэл бас л төлбөртэй байлаа. Тэр үед Brinkster.com гээд сайтынхан хамгийн дажгүй үйлчилгээтэй үнэгүй хост өгдөг байлаа. Angelfire.com, lycos гээд үнэгүй хостууд ч зөндөө л байлаа. Асуулт.нэт тэр үед хийгдэж эхлээд нэг их удаагүй байсан. Удалгүй Хундага өөрийн гэсэн серверийг худалдаж авсанаар вэб хийх сонирхолтой залуучуудад зориулж үнэгүй вэбхост гаргаж өгч эхэлж байв. Brinkster дээр нилээн удаан хугацаанд юм хийчихээд сууж байсан болохоор тухайн үедээ нэг их сонирхсонгүй. Харин Хундагын зөвлөсний дагуу “үнэгүй юм нэг л өдөр алга болоход чи л хохирохоос бус өөр хэн ч хохирохгүй” гэж хэлсэнийг нь хүлээж аваад асуултын сервер дээр вэбүүдээ анх байрлуулж эхэлж билээ.
Continue reading “Үнэгүй юм байж болно, гэхдээ ийм”

Садар самжууныг сурталчилсан сайтуудыг хаахыг оролдож эхэллээ

Эх сурвалж: Өдрийн Сонин #169 (3273) 2009.08.14 Баасан гариг.
Б.Цэцэгдэлгэр

Нийслэлийн цагдаагийн газраас садар самуунтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх үүднээс хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байна. Урьд нь зочид буудалд шөнөөр биеэ үнэлэгч хүүхнүүдийг баривчилснаар садар самуунтай тэмцэх ажил хязгаарлагддаг байлаа. Хэдийгээр сард нэгээс хоёр удаа шалгалт хийгээд ч биеэ үнэлэлтийг зогсоож, хязгаарлаж чадаагүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт бүртгэлтэй 230 зочид буудал, 284 дэн буудал байдаг аж. Зочид буудалын 92.6 хувь нь аль нэг компанийн мэдлийнх. Нэгэнт зочдод үйлчлэх дүрэмтэй учраас тэнд биеэ үнэлж, эсвэл амарч байгааг хянах боломжгүй. Цагдаагийн газраас хааяа хийсэн гэнэтийн шалгалтаар тийм тооны хүүхэн биеэ үнэлж, садар самуун явдал гаргалаа гэсэн мэдээлэл цацагддаг. Эцэстээ тэр ажил үр дүнгүй шахам өнгөрдөг нь нууц биш. Тэгвэл цагдаа нар дээрх шалгалтаас гадна мэдээллийн хэрэгэл, интернэт орчин дахь садар самуунтай тэмцэхээр болжээ.
Continue reading “Садар самжууныг сурталчилсан сайтуудыг хаахыг оролдож эхэллээ”

Монголын анхны гэж хэлж болох онлайн ертөнцийн дайн

Интернэттэй болоод 10 орчим жилийг ардаа үдсэн монголчуудын маань дотроос бараг анхны гэж хэлж болохоор томоохон хэмжээний “дайн” яг одоогоор дэгдээд байна. Урьд өмнө нь мэйлээ шалгаж, хэрэгцээт мэдээллээ уншиж, чаатлахаа өөр зүйл хийдэггүй байсан хэрэглэгч нар маань технологи хөгжин вэб 2.0 гэх мэтийн шинэ бүтээгдэхүүн хэрэглээ гарч ирэхийн зэрэгцээгээр хүмүүсийн ч үзэж харж, баясах юмнуудын тоо хурдацтайгаар нэмэгдсээр ирсэн. Хүн болгон л өөрийн хувийн блогтой байх тэр үед хамгийн өвөрмөц бөгөөд зарим нэг хүний хэлдэгээр ёс зүйгүй тэрхүү блогийг анх нээж хит болж байсан хүн бол яах аргагүй Гоожуур дот ком юм. Түүний блог бол 21 р зуунд байж болох л зүйл гэж би хувьдаа боддог, блогоор нь ч зочилдог байсан. Харин тэр сайтын нэг хэсэг болох Галлерей бол байж болошгүй зүйл байсан. Энд тэндэхийн шалдан нүцгэн хүүхнүүдийн зургийг байрлуулах нь хуулиар бол хориотой. Садар самууныг сурталчилсан болохоос тэр бол яашка нарыг хашраах гэсэн арга байж болохгүй.
Continue reading “Монголын анхны гэж хэлж болох онлайн ертөнцийн дайн”

Google Chrome уу Mozilla Firefox уу?

 

Google Chrome

Интернэт ашиглагч хэн бүхний хувьд өөр өөрийн гэсэн браузеруудад хандах хадлага гэж байдаг. Ямар ч интернэт ашиглаж мэдэхгүй хүн бол шууд л асаалттай байгаа компьютер дээр Internet Explorer ачааллах гээд дайрчихна. Харин түүнийг “хог” гэдгийг нь мэддэг хэрэглэгчид бол Firefox, Opera ачааллах гэж хайх байх. Гэтэл сүүлийн үед Google компанийн Chrome нэртэй цоо шинэ браузер гарч ирсэн нь зарим нэг өрсөлдөгчдөө өөрсдийн платформоор дамжуулан зах зээлээс шахаж эхэлж байгаа мэт сэтгэгдэл төрөв. Би ч уг нь Firefox-ийн хэрэглэгч байсан л даа. Гарсан цагаас нь эхлэн 3 дахь хувилбар хүртэл нь ашиглаж байсан. Гэтэл google хэмээх мангас өөрийн мэдэлд байдаг хамгийн том хайлтын систем, мөн контент менежмент систем буюу миний энэхүү вэб дээр ашиглаж буй wordpress-ийг худалдаж авсанаар Firefox дээр алдаа зааж хаагдах нь элбэг тохиох болов.

Continue reading “Google Chrome уу Mozilla Firefox уу?”

Вэб хөгжүүлэлт, вэб хийх хоёрыг ялгах цаг болжээ

webmaster_mascot
Технологийн хурдацтай хөгжил бизнест илүү шинэ боломжуудыг нээсээр байна. Үүний нэг жишээ бол вэб юм. 90 ээд оны сүүл 2000 оны эхээр интернэттэй дөнгөж танилцаж эхэлж байсан манайхан вэб л гэвэл их л өнгөлөг, ганган, дэгжин байлгахыг хүсдэг байсан. Тэр үедээ ч вэбсайттай аж ахуйн нэгжүүд цөөхөн байж. Хамтлаг дуучид нь өөрсдийгөө танилцуулах нэрийн хуудас гэдгийг гадарлаж байсан хэдий ч бүрэн ойлгоогүйн улмаас тэгэсхийгээд гял цал болсон вэбсайтууд нь хаагддаг “уламжлал” тогтоод байсан. Тэр үед одоогийнх шиг content management system буюу мэдээллийг удирдах систем цогц утгаараа байсангүй. Байсан хэд нь дутуу дульмаг ажилладаг, эсвэл хэт өндөр үнэтэй байлаа.
Continue reading “Вэб хөгжүүлэлт, вэб хийх хоёрыг ялгах цаг болжээ”

Lego.MN – Онлайнаар Тоглоом Борлуулж Эхэллээ

Lego.MN
Lego.MN

Удахгүй шинэ жил болох гээд эцэг эхчүүд болон ах эгч нар маань дүүдээ болон хүүхэддээ ямар бэлэг авахаа төлөвлөж байгаа үед нэгэн бүтээгдэхүүн санал болгож байна. Энэ бол дэлхийд алдартай Lego тоглоом юм. Тойс Брэнд ХХК нь Монголд албан ёсоор Lego тоглоомыг оруулж ирж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн Lego брэндийн тоглоомуудыг дэлхийн зах зээлийн үнээс хямдаар онлайнаар худалдаалж байна. Шинэ жилийг тохиолдуулан тоглоом захиалсан худалдан авагч нартаа хүргэлтийг үнэгүй хүргэж байгаа аж. Тиймээс та яаравчлан Lego.mn -ээр зочилж сонголтоо хийгээрэй.

Харилцах утас 9928-3288

Social Network дээрх одууд


Вэб 2.0 ийн хамгийн том жишээ бол яах аргагүй social network сайтууд бөлгөө. Дэлхий дахинаа хамгийн томд тооцогдох 2 ийм төрлийн сүлжээ сайт байгаа. Эдгээр нь MySpace.com, facebook.com юм л даа. Тухайн үед манайдаа л томд тооцогддог хамтлаг дуучид нэг хэсэг дот комын солиорол болж байх үед өөр өөрсдийн гэсэн вэбсайтаа ажилуулаад сүрхий байдаг байсан. Камертон, Ариунаа, Сараа гээд л. Харин тэдний вэбүүдээс одоо ажиллаж байгаа нь ганц ч алга. Мэдээлэл түгээх, олж авах хамгийн хямд төсөр, найдвартай энэ аргыг одоо үед өөртөө ашигтайгаар ашиглаж чадахгүй байгаа нь тэдний хувьд харамсалтай. Харин энэ арга замыг өөртөө ашигтайгаар, тун боломжийн хэмжээнд ашиглаж байгаа хэд хэдэн уран бүтээлчид бас байнаа. Сүүлийн үед гадаадын алдартай дижей нарыг монголд авчирч тоглолтыг нь зохион байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэж буй DJ Өлзий, DJ Одонбат нарын myspace профайлаар нь зочиллоо.
Continue reading “Social Network дээрх одууд”