Амралтын өдрүүд

Амралтын өдрийг гэртээ өдөржин өнгөрүүлээгүй ямар ч их удчихсан юм. Өглөө 8 өнгөрөөд л автоматаар сэрчих юм. Ядаж байхад шөнө тэнгэр дугараад байсан, өглөө бороо орсон сурагтай байсан. Өглөө босоод хальт ТВ харж байтал уламжлал ёсоороо хийх ёстой ажлууд ч гарч ирэн утас маань ч хангинаж эхлэв. Хамгийн анх 2006 оны зун нэг томоохон төсөл дээр ажиллаж байхад “гар утас” гээч зүйл хүнийг ямар их стресс-т оруулдагийг мэдэрч билээ. Хүн болгонд иймэрхүү янз бүрийн зүйлтэй холбоотой янз бүрийн туршлагууд байдаг байх гэж бодож явдаг. Заримыг нь сонсоход үнэхээр сонирхолтой байдаг ч заримыг нь сонирхмоор санагддаг юм. Тиймээс иймэрхүү янз бүрийн бусаддаа хэлж үлдээх туршлага байвал комент бичиж үлдээгээрэй.
Continue reading “Амралтын өдрүүд”

Хаврын хараал идсэн өдрүүд

Үсээ бага зэрэг бууралтуулмаар санагдаж байна уу? Тэгвэл таньд хамгийн амархан аргыг зөвлөж байна. Энэ бол оройн мэдээ үзэх явдал юм л даа. Би ч ойрдоо мэдээ үзэж амжаагүй л дээ, гэхдээ өдөржин гадуур явж явж эргэн тойрны байдлыг ажиглахаар юу нь болж, юу нь бүтэхгүй байгаагаа бас нэг бага зэрэг ч болтугай гадарлаад байх юм л даа. Сүүлийн үед хаврын улирал эхлээд улаан шороогоор шуурсан өдрүүд ихээр тохиох боллоо. Энэ лав учиртайдаг аа. Газар доорхи байгалийн баялагаа зарж эх орноо хөгжүүлнэ гэж зүтгэсэн эрх мэдэлтнүүд, энэ чиглэлийн талаар мэдлэг нимгэн хэрнээ энэ тухай хэнээс ч илүү мэтээр ярьж зөв шийдвэр гаргах гэж байгаа хүмүүсийг нь унагааж бослого гаргадаг 2.600.000 уурхайчид бүгд л буруутай.
Continue reading “Хаврын хараал идсэн өдрүүд”

Хааяа хэрэгтэй байдаг зүйлс

Хүн бүрийн өдөр тутмын амьдралд биш ч гэсэн хааяа хэрэг болдог зүйлс байдаг. Түүний нэг нь өнөөдөр тохиолдов оо. ТВ5 ийн “Үйлдвэрлэлийн алтан үе, Монгол орны хөгжил” нэртэй төслийн уралдаанд оролцов оо. Аль цагаан сарын өмнөхөн л эхний шат нь эхэлж байсан уг нэвтрүүлгийн гурав дахь нь буюу эцсийн шалгаруулалт нь болж өнгөрлөө. Манай баг 3р байр эзлэв ээ. Гэхдээ ямар ч байсан энэ нь миний хувьд илүү хэрэгтэй үр дүн байсан гэж үзэж байгаа. Учир нь хүн бүр л зарим нэг зүйлийг чадамгай хийгээд эхлэхээрээ хөөрөх, онгирох, биеэ тоох зүйлс тохиолддог. Магадгүй үүнийг надад болон манай багийнханд дахин нэг сануулсан дохио болж өгсөн болов уу гэж шууд бодогдсон. Ямартай ч бичлэг нь ирэх долоо хоногоос гарах хуваарьтай байсан. Их санасан газар есөн шөнө хоосон, хоёр туулай хөөвөл хоосон хоцорно гэх мэт олон үгүүдийг ийм үед хэрэглэдэг байх гэж бодож байна.
Continue reading “Хааяа хэрэгтэй байдаг зүйлс”

Сонгуульдаа бэлдэцгээе залуус аа

Амьдрах баталгаа байна уу энэ УБ-т? Амьдрах орчин, хүрээлэн байгаа байгаль орчин маань сүйрч сүйдэж байгаа талаар мэдээлэл энэ долоо хоногт арвин байлаа. Хамгийн сүүлийн мэдээ гэвэл өчигдөр Баянгол дүүрэгт асгарсан мөнгөн усны хэрэг. Уул уурхайн салбарт орж ирсэн гадны замбраагүй олон хөрөнгө оруулагч нарын цаана суусан зарим нэгэн муу санаатнуудын хийж байгаа ажил байх. Цэвэр усны нөөц удахгүй дуусна гэдэг мэдээ бас нилээн олон хүнийг цочирдуулсан. Ер нь үнэний хувьтай гэж бодоод байгаа. Энэ олон баригдаж байгаа барилга орон сууцны усны эх үүсвэрийг шууд л ундны усны эхээс нь татаад хамаагүй ашиглаад, цэвэр ус гаргаж авдаг худаг дээр нь шахуу барилга барьчихаар ямар хэрэг байхав?
Continue reading “Сонгуульдаа бэлдэцгээе залуус аа”