Юм хийсэн хүн л шүүмжлүүлдэг

Би 16 тай байхдаа анх өөрийн сайтаа ажилуулж эхэлж байлаа. Ирэх онд 10 жилийн ой маань тохиох юм байна. Цаг хугацаа ч хурдан өнгөрч, тухайн үед хийж байсан бүх зүйл маань түүх болон үлдэж тухайн мөч бүрийн тусгал болон мөнхөрчээ. 10 жилийн сургуулиа төгсөөд их сургуулийн оюутан болоод харийн оронд очоод өөрийн сайтаа олон нийтэд хэрэг болохуйц сайт болгохын тулд бодож байгаад хийсэн зүйлийг минь нийт хэрэглэгч нарын 70% нь талархан хүлээн авч байлаа. Бусад хүмүүсийн хийсэн хариу үйлдэл бол зүгээр л дайрах, доромжлох, муулах, өөлөх үйлдэл байлаа. Тэр үед учраа мэдэхгүй байсан болоод ч тэр үү, тиймэрхүү зүйл амсаж байгаагүйг ч хэлэх үү надад тун хүндээр туссан юм. Эцсийн эцэст хүмүүст тус хүргэх гэж ийм зүйл хийгээд хэнээс ч мөнгө гуйгаагүй байхад надад ингэж хандаж байгаад нь би маш их гомдож байсан.

Continue reading “Юм хийсэн хүн л шүүмжлүүлдэг”

Өнөөдрийн амьдралдаа талархалтай хандах


Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж сайхан үг байдаг. Энэ үгийг үл дагадаг, үл тоомсорлодог хүмүүсийн амьдралыг хөндлөнгөөс харахаар зарим зүйлийг нь гайхах, биширхээс өөр аргагүй байдаг. Нэг хэсэг гэнэт баяжсан Оросуудыг бид мэднэ. Тухайн үед цоо шинэ Бенз худалдаж аваад үнсний сав нь дүүрэхээр солиод шинийг авч байсан тохиолдол ч гарч байсан гэлцдэг. Манай монголд энэ байдал харин арай хэлбэрээр үйлчлээд байдаг. Асар үнэтэй машин авчихаад өнөөдөр оройныхоо хоолны мөнгөгүй, машин дотроо 2,3 хуушуур идээд явж байдаг хүмүүс ч байдаг юм билээ. Хэдийгээр хүн бүр том шуналтай амьдрах хэрэгтэй боловч өнөөдрийн байгаа амдьдралдаа сэтгэл хангалуун амьдарч сурах нь маш чухал чанар.
Continue reading “Өнөөдрийн амьдралдаа талархалтай хандах”

Тууштай байх

Аливаа зүйлд тууштай байх нь ямагт амжилт хүрэхийн эхлэл гэж би хувьдаа боддог. Ямар сайндаа л манай нэг найз намайг мессенжерийн зураг, Асуулт самбарын аватараа солиоч, миний мэдэхээр л ийм байлаа гэж байхав. Хэдий энэ нь тийм чухал биш ч миний бусад зүйлд хэрхэн ханддагийг хамгийн тодоор харуулах зүйлсийн нэг болохоор тэр л дээ. Ийш тийш үсчсэн, нэг зүйл хийгээд хэсэг хугацааны дараа зөвхөн “уйдсан” гэдэг шалтгаанаар эцсийг нь үзэхгүй хаях бол утгагүй асуудал. Тийм хүмүүс миний эргэн тойронд зөндөө тохиолдож байдаг, тохиолдсоор ч байх болно.

Continue reading “Тууштай байх”

Сэтгүүл зүйн салбар унаж бизнесжсэн нь

Бидэн шиг залуу хүмүүс ер нь аль болох нийгмийн идэвх, оролцоо сайтай байх ёстой гэж боддог. Ирээдүйн их удирдагчид, бүтээгчид, сэтгэн бодогчид нар бидний дундаас төрөх учраас эртнээс бие биенээ таньж мэдэж, түших цагт нь тулж дэмжиж, хамтран ажиллах нь туйлаас чухал юм. Эс бөгөөс 90 ээд оноос эхлэн харийн оронд сурах, амьдрахаар одсон тэрхүү хүмүүсийн балгаар ч гэх юм уу, нэг хэсэгтээ л эх орон маань эзгүйрч гадны иргэдээр дүүрч, тэд нь дураараа авирлаж байсан цаг саяхан. Магадгүй одоо ч тийм зүйл байгаа. Олон төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын клубүүдэд гишүүнээр элсэж өөрийн санаа бодлоо өнөө цаг үеийн төлөөлөл болсон залуустай хуваалцах дуртай л даа. Өчигдөр болсон клубын уулзалтын үеэр хөндөгдсөн нэг асуудлыг бичихээр шийдэв.

Continue reading “Сэтгүүл зүйн салбар унаж бизнесжсэн нь”

Гавъяат гэж хэн бэ

Гаргасан амжилт
Монгол Улсын тамирчин
Эмэгтэй жүдоч
Азийн Наадам
Мөнгө 2006 Doha -52 kg
Азийн Аварга ШТ
Хүрэл 2005 Tashkent -52 kg
Мөнгө 2008 Jeju City -52 kg
Зүүн Азийн АШТ
Хүрэл 2006 Ulan Bator -52 kg
Универсад
Алт 2007 Bangkok -52 kg

Гавъяат цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Харин Ерөнхийлөгч маань энэхүү цолыг олгохдоо тухайн нэр дэвшигчийн ажлын хамт олны тодорхойлолтын дагуу үндэслэн эцсийн шийдвэрээ гаргадаг. Эцсийн шийдвэрийг цагаа тулвал ерөнхийлөгч ч биш, түүний зөвлөх буюу зөвлөхүүд нь гаргадаг. Сүүлийн үед гавъяа байгуулж шагнал хүртсэн хүмүүсийн тоо өсөхөөсөө илүүтэйгээр энэхүү шагналаар нүдээ олоогүй олон хүмүүсийг шагнаснаас нэр хүнд нь асар их унасан бөгөөд бэлэгдэл төдий л болсон гэхэд хилсдэхгүй байх.

Continue reading “Гавъяат гэж хэн бэ”

Залуусын соёл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

University of Technology, Sydney -ийн Ph.D хамгаалахаар судалгааны ажил хийж байгаа танилынхаа судалгаанд тус болох үүднээс орчин үеийн залуусын соёл, хотын соёл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, залуусын өдөр тутмын амьдралд медиа хэрхэн нөлөөлж байгаа гэх мэт сэдвээр ярилцлага өглөө. Нийгмийн идэвхтэй залуусын нэг төлөөллийн хувьд өөрийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж, бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж байдаг блог хөтөлдөгийн хувьд энэхүү үнэ цэнэтэй судалгааны ажилд өөрийн хувь нэмрээ оруулж бяцхан ярилцлага өгсөндөө таатай байгаа. Удахгүй бүрэн эхээр нь унших боломж бүрдэнэ гэж найдаад Ph.D хамгаалах гэж байгаа найздаа өндөр амжилт хүсье.

  • Таны хувьд их хотын соёл гэж яг юу вэ?
  • Хотын залуус ямар байх ёстой вэ?
  • Наадам сайхан боллоо

    Дээлтэй Монгол
    Гэрэл зургийг Х.Болорбат

    Энэ жилийн Наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Дэнж хотойтол нааддаг ардууд энэ жил ч гэсэн үндэснийхээ баярыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Мэдээж сайны цаана саар зүйлүүд олон олон байдаг. Тэдгээрийг эс тооцвол баяр сайхан болсон. Амны билэгээс ашдын билэг. Морь нь будлиангүй, харваачдын сум нь мэргэн, бөхчүүд нь бяртай байлаа. Араб угшилын адуунууд зонхилсон нь зөв ч үү, буруу ч уу. Ямартай ч 13 жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэж арслан цол хүртсэн заан Б.Ганбатад хүн бүр ам сайтай байсан. Дараа жилийн Наадамаар магадгүй дархан аварга цолтон төрөх биз ээ.
    Continue reading “Наадам сайхан боллоо”

    Улаанбаатар хотын шөнийн амьдрал


    Өчигдөрийн хэд хэдэн өдөр тутмын сонингуудад сүүлийн үед хотын мэрийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцсэн нийтлэл бичжээ. Өөрөөр хэлбэл шөнийн 00 цагаас хойш УБ хотод үйл ажиллагаа явуулах тусгай эрх бүхй 61 газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан билээ. Уг шалтгааныг тайлбарлахдаа тухайн 61 газарт хэрэг зөрчил их гардаг, гэмт хэргийн чанартай үйлдэлүүд зарим орой нэг газар 3 ч удаа гардагаас үүдэлтэй хэмээн тайлбарласан. Уг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг УБ хотын залуусын төлөөллийн хувьд олон талаас нь харахыг хичээн бичихээр шийдлээ.
    Continue reading “Улаанбаатар хотын шөнийн амьдрал”

    Эх үрсийн баяр сайхан боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бид жил бүрийн 6 сарын 1 ний өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол илүү өргөн дэлгэр тэмдэглэж байгаа мэт санагдсан. Бүх л ТВ ийн сувгууд өөр өөрсдийн хүүхдийн нэвтрүүлгүүдээ гарган, бүх л сул талбайд янз бүрийн арга хэмжээнүүд олноор зохион байгуулагдаж байсан. Харамсалтай нь парк маань хаалттай хэвээр. 7 сард ажилд орох юм гэсэн. Хүүхэд багачуудын хувьд нүүрэнд инээмсэглэл тодорсон, аз жаргалд бялхсан өдөр байж чадсан болов уу. Миний хувьд Алаг үрс киног үзлээ. Нэг хэсэг бокс оффист 8р байрт явж байсан уг киног нилээн удаан хүлээсэн.
    Continue reading “Эх үрсийн баяр сайхан боллоо”