Хөлбөмбөгийг амтлагчид

mongolia-blue-wolves

2012 оны 5 дугаар сарын 19-ний тэр өдрийг санахад одоо ч их сайхан байдаг юм. Би харьцангуй сүүлд хөлбөмбөг сонирхож эхэлсэн. Хөлбөмбөг сонирхож эхэлсэн цагаасаа Английн багуудыг дэмжиж, тэр дундаа Челси клубыг, Английн шигшээ багийг дэмждэг болсон. Өнгөрсөн улиралд Челси клубын хувьд түүхэндээ анх удаа Аваргуудын Лиги хэмээх Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй цомыг Германы Баерн клубыг өөрийнх нь нутаг дээр нь 62500 үзэгчдийн өмнө нь нэмэлт цагт, торгуулийн цохилтоор хожин фэнүүддээ асар их кайф, баяр хөөрийг бэлэглэж байв.

Continue reading “Хөлбөмбөгийг амтлагчид”

Нэр хугахаар яс хугар

Номхон далайд байрлах Шинэ Зеланд улс нийт 4.5 сая хүн амтай. ДНБ нь 122 тэрбум ам.доллар ба нэг хүнд ноогдох ДНБ нь 27,668 ам.доллар. Transparency International байгууллагаас гаргадаг авлигын индексийг дэлхийд тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл үнэнч шударгаар бизнес хийж авлига өгөлгүйгээр бүх ажилаа бүтээх боломжтой. Эдийн засгийн хамгийн гол салбар нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн. Continue reading “Нэр хугахаар яс хугар”

2013 оны хамгийн гоё салют

Шинэ жил их гоё баяр, хуучин бүхнээ ардаа үдэж бүгдийг шинээр эхлүүлэх сэтгэхгүйг бидэнд өгдөг их онцлогтой.

ШИнэ жилийг чимдэг хамгийн гоё зүйл бол мэдээж салют гэдэгтэй санал нийлэх байх. Энэ шинэ жилийн хамгийн гоё салют энэ л байх шиг байна, та бүгд үзээд саналаа хэлээрэй. Илүү гоё салют байвал хуваалцаарай.

Монгол Улсын нэр хүндийг дэлхийд цуурайтуулав

Хэдхэн жилийн өмнө л гадаадад явж байхад Монгол гэхээр тэр бүр хүмүүс мэддэггүй, ганц нэг нь л Чингис хаанаар маань мэддэг байв. Одоо бол би Монгол гэхэд уул уурхайгаараа нэрд гарч байгаа улс мөн биз дээ, дараачийн Араб шиг баян улс танайх мөн биз дээ гэдэг цаг үе болж. Дэлхий дээр орших 196 гэр бүлийн нэг хэсэг нь Монгол бөгөөд Монгол гэдэг нэрийг сонсоод манай гэр бүлийн бусад гишүүдийн толгойд хамгийн түрүүнд манай улсын түүх, уул уурхайн хөгжил бууж байна.

Саяхан буюу 12 дугаар сарын 1-нд Франц улсын нийслэл Парис хотноо “Ле Бал Дэ Парис” арга хэмжээ зохион байгуулагдав. “Францын Лидерүүдийн холбооны тэргүүн”, “Парисийн Кино Өв Шагнал”-ын Ерөнхийлөгч, “Баль Дэ Парис”-ын ерөнхйилөгч, “Botarro холбооны дэд ерөнхийлөгч”  ноён Мишель Суаегийн санаачлагаар 15 жилийн өмнөөс жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг нь Францын нийслэл Парис хотын  хамгийн тансаг орд харшид болдог бөгөөд Франц , Европын бизнес, улс төр, урлаг, спортын нөлөө бүхий төлөөлөгчид оролцдог чухал ач холбогдолтой дээд хэмжээний бизнес соёлын арга хэмжээ юм.

Иймэрхүү томоохон, дэлхийд нэр хүндтэй арга хэмжээнүүд бидэнд тэр бүр ойр тусдаггүй. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр, манай улсын эдийн засаг бага ч атугай хөгжихийн хэрээр манай улсын гадаад харилцаа идэвхжиж дэлхий дээр буй бусад гэр бүлийнхээ гишүүдэд өөрийн гэр бүлийг соёл, урлагаар төлөөлүүлэн сурталчлах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг билээ.

Уг арга хэмжээ нь  жил бүр аль нэг улстай хэрэгжиж буй эдийн засаг, улс төр, соёлын үйл ажиллагааны харилцааг түшиглэн нэг улсыг онцгойлон, хүндэт зочин улсаар уридаг бөгөөд тухайн орны эдийн засаг, соёлыг франц болон еврпоын улс орнуудад сурталчлан таниулах зорилготой юм. Энэ жилийн хүндэт зочноор анх удаа Монгол улс уригджээ. Энэхүү арга хэмжээнд манай талаас Франц улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Б.Болор, мисс Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нар оролцжээ.

Францын болон Европын язгууртнууд цугладаг томоохон арга хэмжээний хүндэт зочноор Монгол улсыг онцлон урьсан нь Монгол улс дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаагийн илрэл  бөгөөд манай улсын хувьд ч өөрийн улсаа сурталчлах томоохон боломж бүрдсэнюм. Энэхүү арга хэмжээний үеэр болсон нэг чухал үйл явдал нь “Кино наадмын шагнал гардуулах” ёслол юм. 6 улсын 20 орчим кино өрсөлдсөнөөс найруулагч Ш.Доржсүрэнгийн “Хөх толботон” кино шагнал хүртсэн. Энэхүү кино нь Европид зураг авалтаа хийсэн бөгөөд Франц, Монгол улсыг холбосон нарийн утга агуулгатай кино гэж шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авчээ.

Монгол калиграфчин тусгай цаасан дээр калиграфаар ирсэн зочдын нэрийг бичиж өгч байсан нь тэнд хуран цугласан томоохон  бизнес эрхлэгч, урлаг соёлын нэр хүндтэй зочдын анхаарлыг маш ихээр татаж, нэрээ бичүүлэх гэсэн хүмүүсийн дараалалд дарагдаж байлаа.

Монголчууд аливаа зочныг дайлахдаа, зочлон очихдоо ч идээний дээжээ барьдаг уламжлалын дагуу энэхүү арга хэмжээний хүндэтгэлийн идээгээр Чингис брэнд тодорсон юм.

Арга хэмжээний зургуудыг эндээс үзнэ үү.

Хүүхдийнхээ тухай мэдээллийг хадгалж байх арга

Технологи хөгжсөн өнөө үеийн хүүхдүүдийн онцлог, шинж чанар, өсч торниж буй орчин нь тэр чигтээ өөрчлөгдсөнийг бидний аав ээж, өвөө эмээ нар ам уралдан ярьж байгааг та хангалттай сонссон байх. Ямар сайндаа л ТВ ээр реклам гарангуут тасралтгүй үзээд, кино нь эхлэнгүүт үзэхээ болиод явчихдаг байхав дээ. Нэг гэлтгүй нилээн хэдэн айлын хүүхдүүд ийм байхыг харсан. Индиго гэж нэрлээд буй хүүхдүүдийн өсөлт, хөгжил маш эрчимтэй явагдаж байгаа гэж олонх судлаачид үздэг. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар үедээ яаж байсан, хэдийд анх хөлд орсон, хэлд орсон зэрэг бага сага л зүйлийг нь санадаг. Ихэвчлэн мартчихдаг. Цаг хугацаа тэдний хувьд харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд хүүхэд нь 18 нас хүрээд гадаадад сургуульд явах болоход хүүхэд нь нялх биш гэдгийг мэдэрдэг эхчүүд зөндөө бий.
Continue reading “Хүүхдийнхээ тухай мэдээллийг хадгалж байх арга”

Монголд интернэт нэвтрээд 15 жил болжээ

Нэг л мэдэхэд интернэт гэдэг зүйлтэй танилцаад 15 жилийн хугацааг бид ардаа үджээ. Саяхан Аргамаг блог дээр гарсан зүйлс, Д.Энхбат гишүүний бичсэн блог, Телнарын бичсэн дурсамж зэргийг уншаад өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Манай ээж япон нөхдүүдтэй их ойр ажилладаг байсан бөгөөд нэг түнш нь манайд Compaq ийн нөүтбүүк бэлэглэж байж билээ. Pentium ийн анхны процессоруудын л нэг байх. Одоо бодоход Селерон байсан шиг санагддаг юм. 1997 онд энэ бүх үйл явдал болсон шиг санаж байна. Дараа нь хуучнаар Хувьсгалчдын музейд байрлах Best гээд компьютерийн сургалтын төвд явж Золбоо гээд багшаар нилээд олон зүйлс хамгийн анх удаа заалгаж байж билээ. Том компьютер дээр нь байдаг дүүрэн тоглоомуудыг хуулж авдаг баатар болоод флоппи диск дээр бүгдийг нь хуулаад гэртээ тоглох гэтэл баахан shortcut хуулчихсан байж билээ.
Continue reading “Монголд интернэт нэвтрээд 15 жил болжээ”

2011 он минь сайн байна уу

Амжилт бүтээл, аз хиймориор дүүрэн байсан 2010 он минь улиран одож 2011 онтойгоо бид золголоо. 2011 оны хамгийн анхны нар мандахыг Хангай өртөөнөөс очиж харлаа. Гадаа хэдий -30 хэм хүйтэн байсан ч алтан нар мандахад жавар тэр дороо арилав. Тэрхүү мандсан нар шиг гэрэл гэгээтэй, жавхаа золбоотой байхын ерөөлийг та бүхэндээ дэвшүүлье.

10 жилийн ойгоор юу хийх вэ

2000 оноос Асуулт.нэт, Монстуднэт чаат гэх мэт зүйлсээр орж хамгийн анх дотоодын вэбүүдтэйгээ танилцаж байж билээ. Түүнээсээ ч санаа аваад өөрийн гэсэн хуудастай болох санаа төрөөд 2000 онд үнэгүй домэйн авч тавиад, 2001 оноос төлбөртэй болох үеэс эхэлсэн гэж тооцвол 2011 он буюу ирэх жил миний сайтын 10 жилийн ой тохиож байгаа билээ. 10 жилийнхээ ойгоор юу хийвэл зүгээр талаар та бүхний санаа бодолыг сонсох зорилгоор энэ сэдэвийг нээлээ. Чөлөөтэй саналаа хуваалцаарай. 50 ын талыг өнөөдөр насалж байгаа минь ч давхцаж таарч байна :]

Миний Монгол дуу сонсохоо больсон түүх

Манайхан ер нь юмыг их өнгөц талаас нь харах дуртай хүмүүс шиг санагддаг юм. 2000 оны эхээр маш олон иргэд маань гадаадад гарсан. 90 ээд оноос хойш ч гэсэн гадны орнуудыг зорьж буй монголчуудын цуваа ихээр нэмэгдсэн. Гадаадад амьдарч байх үед эх орноо машид ихээр санадаг. Надад монголоос ирдэг байсан монгол хамтлаг дуучидын цомгуудыг би бусад гадаадад байгаа нөхдүүдтэйгээ хуваалцахыг эрхэмлэдэг байлаа. Яагаад гэвэл тэдэнд ямар байдгийг мэдэрч байсан учраас шүү дээ. Удалгүй эх орондоо ирээд байж байтал нэгэн найз маань Quiza өөрийн шинэ дуунуудаа сайтуудаар тавиулж промо хийлгэмээр байна гэнээ, чиний сайтаар дамжин уулзаж байгаадаа баяртай байна гэж тамгалуулсан тохиолдолд би оруулъя гэтэл зөвшөөрсөн юм.
Continue reading “Миний Монгол дуу сонсохоо больсон түүх”

2010 он миний хувьд

Хүн бүрийн амьдралын тусгал нь олон нийтийн сүлжээ сайт болох цаг бидний өмнө ойрхон байна. 2010 онд өөрийн facebook ээр ямар ямар мессеж бичиж хүмүүстэй хуваалцаж байсныг эргэн нэг дурсдаг зүйл ашиглаж бүтээлээ: