Төрийн Ордонд орж үзэв

Хүн бүрийн хувьд сүүлийн үед хамгийн завгүй үе нь үргэлжилж байгаа байх. Өглөө 8.30 аас хичээлтэй байж байгаад 9.30 аас Төрийн Ордонд “Эдийн Засаг, Бизнесийн Үндэсний Чуулган” хэмээх инфляцын эсрэг чуулга уулзалтанд анх удаа оролцонгоо Төрийн Ордондоо орж үзэх шив. Эхний хэд хэдэн илтгэлүүдийг сонсоод бараг л зүүрмэглэх шахав. Ямартай ч эрдэмтэд, төрийн томоохон албан тушаалтнуудын тавьсан илтгэлээс үзэхэд өнөөгийн манай нөхцөл байдалд үүсээд байгаа энэхүү инфляц нь дэлхий дахинаа үүсээд буй энергийн эх үүсвэрийн үнэ нэмэгдсэнтэй мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ асар ихээр нэмэгдээд байгаатай холбоотойгоор тайлбарлаж байлаа.
Continue reading “Төрийн Ордонд орж үзэв”

Супервижн кабелийн ТВ ээ гэж

Саяхан ажлын байрандаа ТВ аваад супервижн кабель холбуулав аа. Уг нь ч Сансар эд нарыг бодвол дүрсний чанар, сувгийн чанартай байдал зэрэг нь хамаагүй илүү юм л даа. Эхний хэдэн өдөр ч яахав Аваргуудын лигээ үзэх шив. AXN-ээр үзэх дуртай ТВ шоунууд минь гарч байнаа, тэгээд ажиглаад байтал америкийн ихэнх сувгуудаар нь гоё гоё юмнууд гарах юм. Нэтээс орж суваг болгоны хуваарийг харах гэтэл залхуу хүрэв. Ер нь цаад тавьж өгч байгаа кабелийн компанид өөрсдөд нь энэ бүх гаргаж буй сувгийнхаа хуваарийг хэвлэж тараадаг эсэх талаар утасдаж лавлав. Гэтэл тийм хуваарь хэвлэж гаргадаггүй гэлээ. Ингээд гаргавал хүмүүс их худалдаж авах юм биш үү, ядаж нэг сайт хийгээд бүгдийг нь нэгтгээд тавиад байвал нэмэлт үйлчилгээ болчих юм биш үү гэтэл 455082 дугаарын утсыг авсан бүсгүй та маркетингийнхэнтэй ярь гээд уурсангуй утсаа тавьчихлаа. Тэд нарын мөнгө олж болох аргыг зөвлөснийхөө төлөө би хөөцөлдөн байж тэдний маркетингийн албатай ярих гэж үү? Гонж.

Тиймээс иймэрхүү утас авдаг хүн эд нар дээрээ анхаарах нь туйлаас чухал юм л даа.. Өөрсдөө шинэ санаа гаргаж чадахгүй бол “аутсорс” маягаар гадны санаа нэмэрлэгчдийн шүүсийг уг нь тосоод сууж баймаар юм..

Нуугдаж тоглоход учир бий

Маркетингийн салбарт ажилладаг хүмүүс үнэхээр бусдаас өвөрмөц сэтгэдэг ёстой байх юу? Миний нэг ойр байдаг хүн маркетингийн салбарт ажилладаг л даа. Анзаараад байхад маркетерүүд нилээн өвөрмөц сэтгэдэг нь багаасаа л анзаарагддаг юм шиг. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь сэтгэлгээг нь тэлж илүү задгай буюу “хайрцагнаас гадна” сэтгэдэг болгох явдал нилээн чухал юм шиг. Миний анзаарч байсан хамгийн том жишээ гэвэл бага байхдаа тоглодог байсан нуугддаг тоглоом байлаа. Би болон манай бусад найзууд маань ихэнхдээ л нэг хэвийн, амархан олж болохуйц газар орж нуугддаг байлаа. Гэтэл тэр найз маань асар зэвүүн зэвүүн газар олж орж нуугддаг байж билээ. Сүүлд бодоод гаргалгааг нь хийхэд яах аргагүй л багаасаа өөрөөр сэтгэдэг байсныг нь саяхан л анзаарсан.

Хэрэглэгчидтэйгээ харилцаагаа сайжруулах нь

Янз бүрийн сайтууд өөрсдийн хэрэглэгчдийнхээ дуу хоолойг сонсохын тулд Зочдын Дэвтэр буюу Guestbook хэмээх зүйлсийг ашигладаг байсан цаг саяхан. Тэгвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлдэг томоохон дэлхийн компаниуд сүүлийн үед хэрэглэгч хаан хэмээх уриаг жинхэнэ ёсоор нь хөгжүүлж байна. Үүний нэг тод жишээ гэвэл саяхан 1р сард Starbucks ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Хоуард Шульцийн санаачилсан MyStarbucksIdea.com хэмээх сайт юм.
Continue reading “Хэрэглэгчидтэйгээ харилцаагаа сайжруулах нь”

Чадвартайг нь уу, хамаатан садан уу

Хэрэв та өөрийн бизнесээ амжилттай эхлүүлээд цаашид өргөжүүлэх шаардлага гарвал хүний нөөцийн асуудал хамгийн томоор тавигдаж ирнэ. Энэ тохиолдолд хоёр асуулт гарч ирдэг. Ярилцлага болон хайгуул хийх замаар чадвартай ажилтанг шалгаруулж авах, эсвэл хамаатан садныхаа ойр дотны хүмүүсийн амьдралыг сайжруулан, тусалж дэмжих зорилгоор тэднийг ажилд авах уу гэдэг асуулт их ярвигтай юм шиг. Миний хувьд тийм ч их бизнесийн салбарт нэр хүндээ олчихсон хүн биш ч гэсэн багаас нь эхлээд өөрийн ажиглалт, бодролуудыг архивжуулж байвал сүүлд нь эргээд харахад зүгээр юм шиг санагдлаа л даа. Зиак тэгээд чадвартай хамаатан байвал уг нь бүр л ideal байх. Гэхдээ хүн бүр 10 хуруу тэгш байдаггүйгээс хойш аль нэг сонголтыг нь л хийх болов уу. Мэдээж хамаатныгаа ажилд авбал цаг хугацааг их хэмнэнэ. Гэхдээ бүтээмж нь чадвартай ажилтныг гүйцэхгүй байх магадлалтай л даа. Гэх мэтчилэнгээр яриад байвал чадвартай хүн сонгож авах нь цаашдын ирээдүйгээ харвал илүү боломжтой байгаа мэт харагдаж байвч хамаатнуудыгаа ажилд авсан ч амжилттай ажиллаж болдогийн жишээг MCS харуулж байна шүү дээ, таны бодол?