Миний хийж байсан сэтгүүл ба өнөөдрийн сэтгүүлүүд


Би хувьдаа бизнесийн ертөнцөд оюутан байхдаа эхэлж хөл тавьсан л даа. Гадаадад сурч байхдаа Асуулт.нэт хэмээх форумаар маш олон монголчуудтайгаа онлайн ертөнцийн танилууд болж, амьдрал дээр уулзаж үерхэж, нөхөрлөж байсан найзуудаас илүү дотны хүмүүсээ олж байсан юм. Тэр ч утгаараа интернэт хэмээх энэхүү технологи нь нэг талаараа хүмүүсийг сонирхол дээр нь тулгуурлан ойртуулж чаддаг ид шидтэй бөлгөө. 2006 онд буюу одоогоос 4 жилийн өмнө найзуудтайгаа хамтран hEREE G. компанийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хамгийн анх “Хязгааргүй Технологи” хэмээх сэтгүүл хийж эхэлж байсан мөч минь одоо үед гадуур явж байгаад олон олон сэтгүүлүүдийн шинэ дугаар гарсан байхыг нь харах болгонд эргэн санагалздаг юм.
Continue reading “Миний хийж байсан сэтгүүл ба өнөөдрийн сэтгүүлүүд”

Дэлхийд гарахын тулд эв нэгдэл хэрэгтэй

Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн гэдэг үг одоо үед эсрэгээрээ болсон мэт. Манай монголын зах зээл хэдий жижиг боловч бүхий л салбартаа өөрөө өөрсдөө эзэн нь байх ёстой гэж би боддог. Мэдээж гадны мэргэжилтэн, туршлагатай хүмүүсээс туршлага судлалгүй яахав, гүйцэтгэл хийж буй түвшиндээ болон шийдвэр гаргаж буй менежментийн түвшиндээ ч монголчууд л байх ёстой. Хичнээн ард иргэд маань ядуу байгаа билээ, ажлын байранд монгол хүн ажиллаж байх нь туйлын чухал. Зах зээлийн нийгэмд шилжээд хөл толгойгоо олохгүй явж байх үед монголд санамсаргүй байдлаар болон санаатай байдлаар ирсэн нөхдүүдээс шигдэж үлдээд бизнесийн гярхай нүдээр харж өөрийн хөлөө олсон нөхдүүд өнөөдөр зөндөө бий.

Continue reading “Дэлхийд гарахын тулд эв нэгдэл хэрэгтэй”

Гэрэл зураг сонирхогч нарт зориулсан шинэ ном

Дотны анд Д.Энхтайван маань гэрэл зураг сонирхогчдод зориулан өөрийн туршлага, монголын гэрэл зураг сонирхогчдын дунд эрэлттэй байж болохуйц нэгэн гарын авлага, номыг бүтээсэн юм. Энэ хагас сайнд буюу 2010 оны 10 сарын 23 ны өдрийн 13.30 цагт Их Дэлгүүрнийн 6 давхарт нээлтийн ажиллагаа нь болох юм л даа. Энэ талаар мэдээллийг хүмүүст хүргэчих санаатай ганц хоёр ТВ тэй ярилаа. Хэвлэлийн хурал хийх гэх мэт зүйл яахав төлбөртэй байж болох, гэтэл мэдээн дундуур орж байгаа мэдээ болгон нь төлбөртэй болчихсон, хэрэв чи муу зүйл хийгээгүй л бол чи мөнгө төлж байж мэдээгээр гарах ёстой гэсэн нь үнэхээр аймшигтай санагдлаа. Харин ч гэгээлэг, хүмүүсийн оюуныг тэлэх зорилгоор бүтээсэн ном мэт зүйлсийг хүмүүст хүргэж байх нь ТВ ийн хувьд тэдний үүрэг бус уу?
Continue reading “Гэрэл зураг сонирхогч нарт зориулсан шинэ ном”

Нэр төрөө эрхэмлэцгээе

Өнөөдөр 10 сарын 20 ны өдөр буюу 2008 оноос эхлэн энэхүү өдрийг Дэлхийд Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр буюу Global Dignity Day хэмээн тэмдэглэж ирсэн бөлгөө. Глобальчлагдаж буй өнөөгийн нийгэмд дэлхийн аль ч өнцөг булан бүрт аж төрж, ажиллаж, амьдарч буй хувь хүн, бодьгал бүр нь дэлхийн хүн төрөлхтний нэгээхэн хэсэг болж нэр төртэй амьдарснаар илүү сайн сайхан, аз жаргалтай амьдралд хүрэх юм. Нэр хугахаар яс хугар, Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч үл олдоно хэмээх зүйр цэцэн үг нь манай ардууд эрт дээр үеэс уг философийг ойлгоод хойч үедээ сургамж болгохын тулд энэхүү үгийг бий болгож. Гэвч өнөөдрийн амьдралд энэхүү үгийг дагаж амьдарч буй хүмүүс бидний эргэн тойронд хэр их байгаа бол?
Continue reading “Нэр төрөө эрхэмлэцгээе”

Хэтэдсэн маркетинг буюу доромжлол

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, бараа материалаа олон нийтэд таниулах, сурталчилах, борлуулахын тулд маркетингийн тодорхой хүрээний ажлуудыг авч хэрэгжүүлдэг нь бизнесийн үйл явцын нэгээхэн хэсэг билээ. Зөвхөн ТВ, радио, сонингууд буюу уламжлалт маркетингийн сувгуудаар реклам цацдаг байсан цаг саяхан байсан бол үүнээс гадна шинээр маш олон сувгууд бий болсон. Жишээ нь Броадбэнд компанийн лифтний хажуухан талд байрлах дэлгэцүүд нь УБ хотын хамгийн хүн хөдөлгөөн ихтэй газруудад байршиж байгаа нь хамгийн оновчтой сувгуудын нэг ч байж болох. Мөн интернэт маркетингийн сувгууд болох хайлтын систем, баннер, имэйл, видео шторк гэх мэт нь мөн л үр дүнгээ хангалттай хэмжээнд өгч эхэлж буй.
Continue reading “Хэтэдсэн маркетинг буюу доромжлол”

Бизнесийн санаа үнэгүй өгнө

Одоо үед ямар ч хувь хүн бизнес сэтгэлгээгүйгээр өнөөдөр маргаашийн мөнгийг олоход хэцүү болсон цаг. Тамхи, бохь ширхэглэж зардаг хүмүүс ч бага ч гэсэн бизнес санаа суусны нэг хэлбэр. Ер нь бол бизнесийн санаа хаа сайгүй, хэний ч толгойд байж л байдаг зүйл юм. Хамгийн гол нь түүнийг амжилттай хэрэгжүүлэх нь уг санааг хөрсөн дээр буулгах хамгийн гол ажил билээ. Хүмүүс ихэвчлэн “надад нэг санаа байна” хэмээн түүнийгээ аягүй ихээр нууцалдаг. Эцсийн дүнд тэрхүү санаа нь аль хэдэн жилийн өмнө өөр олон олон хүний толгойд орж л байсан санаа байдаг гэдгийг тэд ойлгодоггүй. Олон зүйл нуршилгүйгээр шинээр бизнес эхлэх гэж байгаа хувь хүн таньд болон танай багт бизнесийн санаануудыг категори тус бүрээр, шаардагдах хөрөнгийн хэмжээ тус бүрээр гаргаж өгдөг нэгэн үнэгүй сайтыг танилцуулъя. Хэрэв та англи хэлтэй бол хамгийн анхан шатны санаагаа энэ сайтаас олж таны ирээдүйн амьдралын орлогоын гол эх үүсвэр болсон том бизнестэй болохыг хүсье.

Үнэгүй эхэлж өгөөд төлбөр дараа нь суутгах бизнес загвар

Мэдээллийн технологийн ертөнцөд ажиллаж,  бизнес эрхлэх сонирхолтой залууст нэгэн сонирхолтой нийтлэл хүргэж байна. Аливаа бизнест өөр өөрийн гэсэн тохирох загвар гэж байдаг. Өөрөөр хэлбэл бизнес бүр ямар загвараар хэрэгжиж хаанаас, юунаас ашиг олж байх вэ гэдэг загвартай байдаг. Үйлчилгээгээ эхлээд үнэгүй хүргэж байгаад дараа нь нэмэлт үйлчилгээ санал болгох замаар бага зэргийн төлбөртэй болгох аргыг амжилттай хэрэгжүүлсэн хэд хэдэн жишээг танилцуулахаар шийдлээ. Continue reading “Үнэгүй эхэлж өгөөд төлбөр дараа нь суутгах бизнес загвар”

Таны юунд мөнгө төлдөг вэ?

Аливаа бизнесийн хамтын ажиллагаа эхлэхэд талууд бие биенийгээ хэр туршлагатай, урьд нь юу хийж бүтээж байсан зэргийг сонирхдог. Тийм ч учраас анх удаа томоохон ажилд дайчлагдаж гэрээ байгуулах гэж байгаа жижиг буюу шинэхэн байгуулагдсан аж ахуйн нэгжүүд нэр хүнд олж авахын тулд үнэ төлбөргүйгээр юм уу, зардлынх нь үнээр ажил гүйцэтгэх явдал бидний дунд түгээмэл бий.
Continue reading “Таны юунд мөнгө төлдөг вэ?”

Африкт болох ДАШТ үзэцгээе

6 сарын 11 нээс 7 сарын 11 ний хооронд зохиогдох хөлбөмбөгийн ДАШТыг үзэх сонирхолтой хүмүүст нэгэн мэдээлэл дуулгая. Спортын Цонх сэтгүүлээс дэлхийн хамгийн олон хүн үздэг тус арга хэмжээг газар дээр нь очиж үзүүлэх боломжыг бий болгосон бөгөөд нийт 3700 ам.доллар төлөөд 9 хоног аялаад 1/16 ийн 2 тоглолтыг үзэх аялалд та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Хар PR дэндэж эхэллээ

Манай бизнесийн байгууллагуудын өрсөлдөөн шударгаар бус харин бие биенийгээ доош нь хийж, доромжлох, хий хоосон гүжирдэн хар PR цацах тал дээр гаршиж эхэллээ. Уг нь аливаа улстөртэй холбоотой болон сонгуулийн үйл явцаар л иймэрхүү нэг нэгнээ гүжирдэх үйл явц газар авч байсан чинь одоо бүр аж ахуй нэгжүүдийн хооронд ийм зүйл асар ихээр бий болсон нь харамсалтай. Тодорхой жишээ дурьдвал: саяхан АПУ компанийн шинээр гаргасан Fusion нэртэй брэндийн шар айргийг худлаа үнэн нь мэдэгдэхгүй Фү Шин хэмээх Хятадын пийжүү хэмээн гүтгэсэн ч гэмээр масс мсж гадуур тархаад байсан. Эх сурвалж нь тодорхойгүй ийм мсж уншаад миний хувьд тэрхүү шар айргийг амтлах сонирхолыг маань бууруулаагүй. Хамгийн гол нь манайхан шиг сенсаацилаг ард түмэн иймэрхүү хов живэнд үзүүлэх хариу үйлдэл нь асар хурдан байдаг нь “гайхалтай”.

Дараа нь удалгүй үүний хариу болгосон уу яасан мэдэхгүй, Кока коланы үйлдвэрт хүн орж нас бараад 3 хоносон байсан тул кола битгий авч уугаарай гээд л байлаа. Яаж ч эрүүлээр бодсон хүн орох нүх савгүй үйлдвэрлэлд хэн ордог билээ гэж бодож суутал MCS д ажилладаг хүмүүс нь өөрсдөө тэр спамаа тараагаад унахаар нь бас л сэжиглэж эхэлж байсан. Сая зүв зүгээр ажилаа хийгээд сууж байтал бас л үүрэн телефоны операторуудын хооронд хэрүүл дэгдэж эхэллээ.
Continue reading “Хар PR дэндэж эхэллээ”