‘ВэБлог’ категорийн мэдээнүүд
Хүн болгонд тулгуур зарчим, бодлого байх ёстой
Ахмадын үг алт гэж үнэн үг юм. Ер нь л залуу насандаа ихийг хийж бүтээж байсан хүмүүсийн хөрөг нэвтрүүлгүүд МН 25 сувгийн БИ нэвтрүүлгээр нилээн их гардаг л даа. Анзаараад байхад тэдгээр хүмүүсийн олон жилийн амьдралын туршлага нь залуу хүмүүс бидэнд маш үнэтэй сонсогдож байна лээ. “Монгол төрийн бичгийг босоо босгох ёстой, уйгаржин бичгийг төрийн бичиг болгоё гэдэг дээр би санал нийлдэггүй. Харин Монгол улсын хүн бүр уйгаржин бичгээр уншиж бичиж чаддаг байх ёстой, гэлээ гээд заавал түүнийг төрийн бичиг болгох алба байхгүй гэж үздэг” гэж сая УГЗ Х.Дамдин гуай ярьж байх жишээтэй.
2 алхамын цаадахыг харж амьдаръя
Ер нь нийгэмд маш олон зүйл хийж амьдардаг хүмүүс байнаа ажиглаад байхад. Тухайн хүнээсээ шалтгаалаад өөр байж болох ч ерөнхийд нь авч үзвэл хүний мөснөөс гажууд болон хүн чанартай гэж ангилж болох юм шиг санагдлаа. Хүн чанар гэж юуг хэлж байна вэ? Хүнд туслах, нийгэмд үр ашигтай бизнес эрхэлдэг бол энэ нь хууль ёсны дагуу бөгөөд хүн чанар оролцсон ажил болно. Гэтэл хүний мөснөөс гажууд ажлаа хийдэг хүмүүс ч бас нилээдгүй байна. Жишээ нь гадны мэргэжилтнүүд ирэхэд, зөвхөн гадаад явах зорилгоор тэдэнтэй холбоо тогтоож улмаар хүслээ гүйцэлдүүлээд дараа нь тухайн хүнийг тоохгүй болох мэт.
Хүн төрөлхтөнийг нэгтгэж чаддаг хамгийн том баяр дууслаа
Дэлхий хэмээх гариг дээр оршдог хүн бүрийн анхаарлыг өөртөө татаж чаддаг ховорхон зүйлсийн нэг нь олимп хэмээх спортын хамгийн том тэмцээн билээ. Манай улсын тамирчид бараг оролцдоггүй учраас өвлийн буюу цагаан олимпыг тэр бүр манайхан сонирхоод байдаггүй. 2 сарын 12 ноос 28 ныг дуустал буюу 17 өдрийн туршид Хойд Америкийн Канадын баруун эргийн Ванкувер хотноо дэлхийн 80 гаруй орны тамирчид хурд хүчээ сорилоо. Зохион байгуулагч орон болох Канадууд эцсийн өдөр хүртэл ширүүн тэмцсэний хүчинд нийт 14 алтан медальтайгаар чанарын үзүүлэлтээр дэлхийд тэргүүллээ. Тамирчин хүн бүрийн мөрөөдөл бол яах аргагүй олимп байдаг. 4 жилд нэг удаа болдог, дэлхийн шилдэгүүд өрсөлддөг учраас олимт алтан медаль нь юутай ч зүйрлэшгүй торгон агшин, мэдрэмж, таашаал.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Ирж буй Бар жилдээ од хийморьтой байж, санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хотын хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэгч
Би бүр багаасаа л ФМ ийн үнэнч фэн байсан. 1997 оны үеэс хамгийн анх ФМ сонсож эхэлж байлаа. Тухайн үед 4-5 радио л ажилладаг байв. 100.9, 102.5, 104, 107 байсан шиг санаж байна. Магадгүй хамгийн оргил үе нь тэр байсан байх. Сүүлдээ радионуудын тоо нь ч олширч, чанаргүй контенттэй радионууд ч асар ихээр нэмэгдсэн. Харин тэр бүх давалгаан дунд өөрийн гэсэн имиж, бодлогоороо ялгарч чадсан радио бол яах аргагүй Hi-Fi 98.9 байлаа. Өнгөрсөн баасан гаригт С1 ийн студид тус радиогийн 5 жилийн арга хэмжээний хүрээнд амьд хамтлагуудын тоглолт болж өнгөрлөө. Шилдэг гэгддэг амьд хамтлагуудаас ихэнх нь байсан бөгөөд Клик клик бүүм хүртэл оролцож өөрийн ая дуугаа өргөсөн. Хамгийн олон төрлийн хөгжмийн нэвтрүүлэгтэй, байнгын сонсдог радио бол яах аргагүй 98.9 болж чадсан. Жинхэнэ хотын хөгжим гэж юу байдаг, сонсогч нарын хөгжмийн боловсролыг сайжруулах тал дээр ч хангалттай анхаарал тавьж ажилладаг нь бусад радиогоос тэдний ялгарах онцлог нь байх.
Хариуцлага гэж байна уу?
Сүүлийн үеийн хамгийн халуун мэдээ бол яах аргагүй Аса аварга маань зодог тайлсан явдал байлаа. Сайндаа ч биш л дээ, сүмогийн холбооноос хөөх шийдвэр гарах нь нэгэнт тодорхой болсон учраас зарим нэг хүний шахалтаар бараг зодог тайлсан гэхэд хилсдэхгүй байх. Амтай болгон л энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ надад таалагдсангүй. Сүмо бол Японы үндэсний бөгөөд хамгийн том спорт. Тэр ч утгаараа шударга ёс, хатуу чанга дүрэм журмын дор энэ олон жилийг ардаа үдсэн учраас өнөөдрийг хүртэл хүмүүсийн сонирхолыг татаж чадсан. Аса аварга бол үнэхээр сүмогийн ертөнцөд өөрийн байр сууриа эзэлж чадсан, хүмүүсийн барилдааныг нь үзэх дуртай агуу аварга мөн. Гэхдээ усыг нь уувал ёсыг нь дага зарчимаар сүмогийн чанга хатуу дүрэм журамд захирагдах нь түүний үүрэг. Хэрэв үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээх л ёстой. Ийм л энгийн зарчим үйлчилж байна. Гэтэл бид яагаад ингэж туйлшраад Японуудыг муу хэлээд байна?
Мал мал гэдэг өвчин нь дахиад л сэдэрлээ

Малчин хүний хийх ёстой ажил юу вэ? Малаа маллах. Малаа арвижуулж буй нь сайн хэрэг. Гэтэл тэр арвижуулаад байсан малнууд нь ямар ч чанаргүй болох нь энэ удаагийн зуд гэрчиллээ. Тиймээс тоонд бус чанарт анхаарах нь зүйн хэрэг гэдгийг сануулав. Оффисын ажилтан 1 жилийн дотор хийсэн ажлаа дүгнүүлэхдээ 100 компанитай гэрээ байгуулсан ба тэдгээр гэрээнүүд нь ямар ч үр дүнгүй байгаатай утга дүйцнэ. Гэхдээ нэг ялгаа нь малчид өөрсдийн ажлаа хийх орчин нөхцөл нь өөрсдөөс нь шалтгаалдаггүй буюу давтагдашгүй хүчин зүйлс нөлөөлөх магадлал өндөртэй. Тиймээс малчидын хамгийн түрүүнд хийж сурах ёстой зүйл бол гамшигийн үед ямар аргаа хэмжээ авах, яаж эрсдэл багатайгаар ажлаа амжуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хаа сайгүй л өвөлжилт хүндэрлээ, зуд боллоо гэж ярьж, хандив цуглуулах талаар ярих юм. Эдийн засгийн хямрал ч гэсэн бид нарын энэ кейс дээр бол зуднаас ялгаагүй шүү дээ? Банкууд нь зээл олгохгүй, харилцагч компаниудын төлбөрийн чадвар муудаад, орлого багасаад, ядаж байхад татвараас утасдаж дарамтлаад. Бид нар ч гэсэн өөрсдийнхөө “зуданд” нэрвэгдсэн ш дээ. Гэтэл ард түмэн бидний төлөө ингэж санаа зовоод, бид нарн зориулж хандив цуглуулж байсныг би лав санахгүй байна. Хандив цуглуулсан ч өгөх хүн олдохгүй байсан биз. Яагаад гэвэл би малчин биш болохоор намайг тоохгүй л дээ.
Өчүүхэн зүйлээс болж туйлширдаг Монгол
Ойрдоо блог бичсэнгүй, нэг л мэдэхэд 2010 он гарчихлаа. 2009 оны ажлаа ч дүгнэж чадсангүй, гэхдээ яахав хувьдаа бол дүгнэчихсэн яваад байгаа л даа. Өдөр тутмын сонин сайхан мэдээ, болж буй сонирхолтой зүйлсийн тухай түиттер дээрээ биччихдэг учраас илүү амар болоод байгаа. Өчигдөр Сүмогийн 1р сарын башё өндөрлөж байсан. Хэдийгээр Дагвадорж түрүүлэх нь ойлгомжтой болчихсон байсан ч гэсэн Даваажаргал тэр хоёрын барилдаан тун сонирхолтой байлаа. Ер нь сүмо сонирхдог хүмүүсийн тоо үндэсний бөх сонирхогчдоос хол давжээ. Яагаад тэр вэ? Үндэсний бөхийн дүрэм, журам, зохиогддог өнгө аяс нь хэтэрхий цаг үетэйгээ хөл нийлэхгүй байгаам болов уу? Стандартын зодог, шуудаг өмсдөг болж байгаа нь нэг дэвшил ч гэсэн үзэгчдэд сонирхолтой байлгах тал дээр ҮБХ ийнхон анхаарах цаг болсон. А.Сүхбат аварга сайндаа зодог тайлсан юм биш шүү дээ, энэ бүгдийг холбоонд сануулах гэж л анхааруулсан нь тэр байсан. Гэвч тэдэнд ойлгож байгаа зүйл ч алга. Сүхбат аваргыг барилдахаа больсоноос хойш маш олон үзэгч түүнтэй хамт үндэсний бөхийг сонирхохоо больсон байдаг.
Нангиадын наад санааг дагаад намирна
Сүүлийн үед өрнөөд байгаа хамгийн хурц асуудлуудын нэг нь монголын хөөмийг Хятадууд ЮНЕСКОд бүртгүүлсэн явдал билээ. Энэ тухай бичсэн нийтлэлүүдээс уг нийтлэл таалагдсан тул орууллаа, та уншаад өөрийн бодлоо хуваалцаарай.
Баабарын хэлдэгчлэн манай эх орончид саяхнаас ээрч муурч, хэнхдэгээ балбадаг зан нь сэдэрлээ.
БНХАУ ЮНЕСКО-д Монгол үндэстний гэх хэд хэдэн өв соёлыг өөрийнхөө улсын нэр дээр бүртгүүлж “зохиогчийн эрх”-ээ авсан юм байна. Үүнд монгол үндэстний хувцас болох дээл, гутал, ардын язгуур урлагийн нэгэн төрөл хөөмий, мөн уртын дууг Хятадын үндэстэн ястнуудын соёлын үнэт өв мөн гэж гадаад ертөнцөд баталгаажуулжээ. Үүнийг сонссон олон монголчууд нэн хилэгнэж бидний гэх аль нандин бүхнийг маань булаасан байна. Яахаараа ардын сайхан хөөмий маань Хятадын өв соёл болдог билээ. Юугаа харж байсан төр засаг вэ? Хэн урваад энэ бүгдийг зөвшөөрч шанд нь юу авсан бол. Одоо МОНГОЛ ГЭДЭГ үндэстэн аажмаар устаж үгүй болохын эхлэл тавигдлаа. Дуу, хуур, хөөмийгүйгээр биднийг гадаадынхан төсөөлөхгүй. Манай бахархал бол эдгээр зүйлс байсан юм. Үүнийг эсэргүүцэн тэмцэж болиулцгаая гэсэн эсэргүүцлийн үгс хөвөрч, эрэлхэг зоригт охид, хөвгүүд энд тэнд тодорч эхэллээ.







Universe Best Songs 2010 эхэлчихжээ
Түрүү жилийн ТВ ийн дотоодын шоунуудаас хамгийн их хит болсон нь яах аргагүй UBS шоу байсан. Тэгвэл энэ жил тэдний 2 дахь сезон буюу 2010 оны шоу нь эхэлжээ. Түрүү жилийнхээс бараг 2 дахин их оролцогчид бүртгүүлсэн гэсэн. 1-р шатны шалгаруулалт нь эхэлчихсэн, ТВ ээр цацагдаж байна лээ. Авъяаслаг хүмүүс нилээн харагдана лээ. Энэ жилийн хувьд Д.Жаргалсайхан шүүгч байхгүй болохоор шүүлт нилээн хатуу болсон юм шиг санагдсан. Гэхдээ 3 шүүгчийн 2 нь зөвшөөрөхөд тэнцдэг болсон нь олзуурхууштай. Харин энэ жилийн шүүлтийн том босс нь Рагу болсон юм шиг санагдсан, хүмүүсийг хэт доош нь хийх, өөлөх хэрэггүй зүйлийг нь дахин дахин хэлэх гэх мэтийн зүйл гарсан нь таалагдахгүй байгаа. Уг нь Долгион шүүгч ахлах маягаар ажиллавал их зүгээр санагдаад байгаам. Гадны нэг хүн ирчихээд манай залуусыг доош нь хийгээд байхаар хэнд л ер нь таалагдахав дээ?