70-80 аад оны паари УБ-д болох гэж байна

ub party

Таны аав ээжийн сонсдог байсан 70-80 аад оны dance урсгалын дуунуудыг 1 үдэш хамтдаа сонсоод үзэх үү? Тэр үед ямар хэмнэлтэй, ямар аян дээр бүжиглэдэг байсныг бүгд хамтдаа мэдэрцгээе залуус аа.

Үдэшлэгийн турш 99% нь 70-80 оны дуунууд эгшиглэх бөгөөд 1% нь 90 ээд оны транс хөгжим явах бөгөөд үргэлжлэл 99%-г нь 2 долоо хоногийн дараа сонсож болно.

Манай үсэргээн болох газар: 6 сарын 22 –ны Баасанд 20 цагаас UBClub Café-д

Амай Дэлхийг Тойрсоор Африкт

Amai Around the World

Монголын анхны электро хөгжмийн промотер АМАЙ дэлхийг тойрохоор гараад эдүүгээ 1 жил 7 сар гаруй болж байна. Энэ хугацаанд 27 орон 200 гаруй хот суурингаар дайрч, 3 тивийг туулаад байна. Аялалын турш маш олон бэрхшээлтэй тулгарч Суданы виза авч чадалгүй Египтэд 8 сар гаруй хугацаанд виза хулээж (хэрвээ Израел улсаар зорьчсон байх юм бол Египт Иорданиас бусад араб орнууд руу зочилох боломжгүй болдог) Израел Ливаний дайн, Судан, Этиоп, Кени зэрэг иргэний дайнтай газруудаар дайрч, автомашиний осол, Африкийн хамгийн аюлтай өвчин МАЛЭ ИА-г 2 удаа тусч түргэн тусламж авч. Монгол улсийн гадаад харилцаа маш сулаас үүдэн олон орны ХИЛ дээр, Элчин сайдийн яамдад визний бэрхшээл тулгарч байж эдүүгээ Африк тивийн хамгийн өмнөд цэгийн, дэлхийн үзэсгэлэнт хотуудын нэг КАПЭТаун-д хүрлээ.

Түүнтэй xолбоо барих e-mail & YIM: amai_around@yahoo.com
Түүний албан ёсны аялалын тэмдэглэл: amai.dot.mn
Хамгийн сүүлд өгсөн ярилцлага: Freedom сайтад.

DJ BTB -гийн микс СД

DJ BTB

DJ BTB-г та бүхэн манай вэбсайтаар болон энд тэнд тоглодгоор эчнээ танил болсон билээ. Энэ сарын UBCLUB.mn-ий бүтээлч DJ болсон тэрээр тун удахгүй буюу энэ баасан гарагт өөрийн анхны mix compilation CD-гээ гаргах гэж байна. Уг CD-нд DJ BTB-гийн яг одоо тоглож байгаа set-ийн хамгийн шилдэг гэсэн дуунууд орсон байна. CD-ны нээлт 6 сарын 15-нд Бриллиант Клубд 24:00 цагаас болно. Та бүгдийг урьж байна.

UBCLUB & ELAB: СҮҮДЭ video night

Suuder Video Nite

Энэ Баасан гараг буюу 5 сарын 25-нд 20 цагаас UBCLUB.cafe-д СҮҮДЭ video night болох гэж байна. екламыг саяхныг болтол аль нэг театрт зүгээр л суугаад залгидаг байсан бол одоо шар айраг шимэнгээ, эсвэл амттан зооглонгоо хүртэж болохоор боллоо. Энэ үдэш зарим нэгнийх нь үзэж амжаагүй 2006 он хүртэлх дэлхийн шилдэг олон рекламыг түүвэрлэн үзүүлнэ. Ямар ч ТАХ-гүй, биеэ барих шаардлагагүй залуу хүний заавал ордог газар UBCLUB.cafe-д цагаасаа хоцролгүй ирээрэй!

ЖИЧ: Зарим рекламны агуулга ЗӨВХӨН насанд хүрэгчдэд зориулагдсан учир ONLY +18 !!!

Most Wanted DJ: Boogii

DJ Boogii

Most Wanted DJ Party үргэлжилсээр одоо та бүхэнд 5 дахь DJ-ээ урьж оролцуулах гэж байна. Энэ удаад DJ Boogii хүрэлцэн ирж нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөөрөөхөөр бэлдээд байна. 2007 оны 5 сарын 18ны Баасан гаригт UBClub-д уулзацгаая.. Дэлгэрэнгүйг ubclub.mn -ээс

Баасанд юу болох вэ?

MOST WANTED

MOST WANTED DJ PARTY #4: DJ ALEX (Франц DJ) 5 сарын 4 ний Баасан гаригт 20 цагаас UBCLUB.cafed болно. House, Hard House, Electro, Techno урсгалаар наадах тул хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ubclub.mn -ээс..

DJ’s Track нэвтрүүлгийн паари болох гэж байна

Electro Party

Нийслэл Улаанбаатар хотын ууган ФМ радио болох 102.5 долгион дээр долоо хоног бүрийн Лхагва, Баасан гаригуудын 22:00-24:00 хооронд цацагдаж сонсогч олонд хүрдэг, Монголын анхны электрон хөгжмийн нэвтрүүлэг болох DJ’s Track нэвтрүүлгийн нэрэмжит паари 2007 оны 5 сарын 5 ны Бямба гаригт Silence Club-т зохион байгуулагдах гэж байна. Dj’s Track нэвтрүүлэг нь 102.5 радиогоор 2 жил цацагдсан бөгөөд тус нэвтрүүлгийн гол зорилго нь электро, dance хөгжмийн гайхамшигтай хэмнэл аялгууг Монголын хүүхэд залууст хүргэх зорилготой юм. Ингээд 2007 оны 5 сарын 5ны үдэш Silence Night Club-т Dj’s Track-ийн dj нартай хамт нисцгээе!

Бизнес Төлөвлөлт ба Сүнз

Business Planning

ДАЙНЫ СТ АТЕГИ БИЗНЕСТ ТЄ ЄЛ А ИЛЖИВ

Шинэ оны анхны ном дайны стратеги, цэрэг, тагнуул, довтлохуйн урлагийг цогц байдлаар бизнест ашиглаж амжилтад хvрэх тухай сонирхолтой аргачлал, шинэ санааг дэвшvvлэв. “Бизнес тєлєвлєлт ба Сvнз” нэртэй энэхvv номыг “Тєгс Шийдэл” тєвийн гvйцэтгэх захирал Н. Эрдэнэ-Єрнєх, зах зээл судлалын мэргэжилтэн Б. Дєлгєєн нар хамтран тууривжээ. Оны анхны номын нээлтэд уншигч, зохиогч, судлаач, эдийн засагч, бизнесмэн, сэтгvvлчид єргєнєєр оролцсон. Энэ нь уг бvтээлийн цар хvрээ, ач холбогдолд єгєх vнэлэлт болсон гэхэд хилсдэхгvй буй за. Номын баярт хуран цугларсан олонд Н. Эрдэнэ-Єрнєхийн уншсан бизнесийн ухаанд Сvнзийн дайтахуйн ухааныг хэрхэн хослуулсан хийгээд логик санаа хэрхэн гарсан, бvлэгт тусгагдсан ёгт vлгэр, домгийн амь санааг тайлбарласан лекц тун сонирхолтой болсон юм. Сvvлийн vед зохиогчдын уулзалт чимээ тасарснаас санаа бодлоо чєлєєтэй солилцож, уншигчдын юу хvсч байгааг мэдрэх нь хомсдсоныг “Бизнес тєлєвлєлт ба Сvнз” номын баяр ийнхvv сэрээлээ. Номын баярыг зохион байгуулсан “Интерном” номын дэлгvvрийн хамт олон ч шинэ оны салхи хагалсан дээрх бvтээлийн нээлтийг хvмvvсийн сэтгэлд хvрэхээр євєрмєц зохион байгуулсныг хэлэх хэрэгтэй. Ямартай ч ертєнцийг харах цонх болсон оюуны бvтээл номын vнэ цэнийг мэдрvvлсэн тансаг орчинд цугласан олон номоор амьсгалж, єєр хоорондоо номын тухай ярьсан гэгээн тунгалаг агшигд дахин зочлох хvсэл “Интерном”-д уяатай vйлдлээ гэж зочид ярьж байлаа. Баярын зочидын дунд Н. Эрдэнэ-Єрнєхийн аав Б. Нэргvй, ээж Ц. Оюун, Б. Дєлгєєний аав Ч. Баасандаваа, ээж С. Оюунчимэг болон найз нєхєд, ах дvvс хvндтэй суудалд сууж, номын гэгээн абшигт хуран чуулсан юм. Харин Б. Дєлгєєн хилийн чинадад суралцаж буй тул ирж амжсангvй. Дээрх ном урт зам туулж, маш олон хvмvvсийн хичээл зvтгэл, чин санааны vрээр бvтсэн хэмээн Н. Эрдэнэ-Єрнєх ярьлаа.
Continue reading “Бизнес Төлөвлөлт ба Сүнз”

Black Nite Party

brilliant-club.jpg

3 сарын 14 нд 23 цагаас Brilliant Night Club-д “BLACK NITE PARTY” болох гэж байна.

Такс 5000 бөгөөд үнэгүй Хайнекен амтат пицца дагалдана.

Хүч чадал, аз сорьсон гар утасны шагналтай тэмцээн зохиогдох бөгөөд DJ Өлзий, DJ BTB, DJ Буд нар болон Quiza та бүхэнтэй энэ үдшийг хамт үдэх юм байнаа..

Grand Evening of Piano

Oyungerel B.

Сонгодог хөгжимийн хаан хуур бол мэдээж төгөлдөр хуур. Энэ жил манайд нилээд хэдэн сонгодог хөгжмийн тоглолтууд зохиогдох төлөвтэй байгаам билээ. Түүний нэгийг бид зохион байгуулж байгаа бөгөөд “Grand Evening of Piano” хэмээх нэртэй Б.Оюунгэрэлийн уг тоглолт 2007 оны 3 сарын 14 нд 19 цагаас тоглогдоно. Тоглолтын үеэр төгөлдөр хуурчдын өөрсдийгөө сорьдог хамгийн хэцүү гэгдэх бүтээлүүдээс тоглож үзэгчдийн сонорыг мялаана. Билетийн үнэ 15,000Т байх бөгөөд төгөлдөр хуурыг мэдэрч чаддаг бүх хүмүүсийн алдахыг хүсэхгүй тоглолт болох гэж байна. Continue reading “Grand Evening of Piano”