Posts by Hantulga

Морин хуурын чуулга Австралид анх удаа тоглов

Монгол Улсын Филармонийн харьяа “Морин Хуурын Чуулга” бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа Австрали Улсад, тэр дундаа дэлхийн долоон гайхамшгийн нэг болох алдарт Сиднейн Дуурийн Театрт “Beautiful Mongolia” хэмээх тоглолтоо 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хийв. Тус түүхэн тоглолтыг Гадаад харилцааны яам, Соёлын яам болон Австрали дахь Элчин сайдын яам нар тус тус хамтран зохион байгуулжээ. Тоглолтыг нийт 2400 орчим үзэгчид үзэж сонирхсон бөгөөд тус тоглолтыг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлсэн юм. Түүнчлэн үйл ажиллагаанд Австралийн Нью Саут Уэльс мужийн Амбан захирагч, мөн тус мужийн Парламентын ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүс оролцов.

Read More

Сингапураар аялав

Сургуулийн нэгдүгээр улирлын амралтаар Сингапураар аялах боломж олдож 11 хоногийн хугацаанд Сингапур, Малайзаар аялав. Сингапурт байх хугацаандаа Зайрмагны музей, Сентоза арал, Adventure cove усан парк, Марина Бэй зочид буудлын усан бассейн, Шинжлэх ухааны музей, Gardens by the bay, Merlion, Little India зэрэг газруудаар очиж үзэв.

Харин Малайзад гурав хоноглохдоо Куала Лумпур дахь Petronas Twin Tower, Batu cave, KL Tower болон Жохор хотын Legoland Theme Park-аар тус тус зочлов. Куала Лумпурын төвд байрлах Pavilion хэмээх том дэлгүүрээр л нилээн сайн орсон доо. Хоолны газар сайтай, үйлчилгээний төв ихтэй, лоунж хүртэл дээд давхарт нь байдаг юм байна лээ.

Аялалын зарим нэг зургаас оруулав:

Австралийн ноён оргилд гарав (2023)

2023 оны 3 дугаар сард болдог Canberra Day-ийн урт амралтын өдрүүдийг ашиглаад Канберра хотоос урд зүгт 170 орчим км зайд оршдог Жиндабайн (Jindabyne) нуурын эрэг дээрх хотод очиж майхангаа бариад амрав. Өмнө нь байнга далайн эрэг дагуу хотуудад очиж майхантай амардаг байсан бол Жиндабайн нуур нь эх газарт байрлалтай, өндөр уулсын дунд оршдог тул шөнөдөө бага зэрэг сэрүү ордог нь бас нэгэн шинэ туршлага болов. Өдрийн температур нь ойролцоогоор 18-20 орчим градус, шөнөдөө 5-8 орчим градустай хонов.

Read More

Australian Open 2023-ийг үзэв

Газрын теннисний дэлхийн дөрвөн том Их Дуулга тэмцээний нэг “Австралийн Нээлттэй 2023” тэмцээнийг үзэж сонирхов. Хүүхдүүдтэйгээ хамт явж хүүхдүүдэд зориулсан Ballpark хэсэгт нь нэг өдөржин өнжиж маргааш өдөр нь харин дөрөвдүгээр тойргийн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн Rod Laver Arena-д болсон тоглолтыг үзэв.

Read More

Merimbula-д крисмас, шинэ оноо угтав (2022)

2022 оны төгсгөлд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй удаан амрах боломж гарав. Сүүлийн 4 жилийн крисмас, шинэ жилийн амралтаар байнга л Күинсланд муж руу хол зам туулж явж байсан бол энэ удаа гэрээсээ харьцангуй ойрхон (3 цаг машинаар) далайн эргийн хотод очиж 9 хоног майханд хоноглов.

Энэ удаагийн амралтын бүрэлдэхүүнд нийт 9 айлын том, жижиг 44 хүн 8 майханд хуваагдаж байрлав. Өдөржин машинд яваад ядардаг байсан хүүхдүүд “энэ удаа их ойрхон байлаа, ядарсангүй амар байлаа” гэцгээж байлаа. Нью Саут Уэльс мужийн өмнө зүгийн далайн эргийн хотуудыг (south coast) ерөнхийд нь Sapphire coast хэмээн далайн усны цэнхэр өнгөөр нь тодотгон нэрийдэх аж. Бидний байрласан Merimbula хот нь мөн л цэнхэртсэн устай, австралийн хясааны хамгийн том үйлдвэрлэгч хот ажээ.

Read More

Зуны амралтаараа монголдоо амарлаа (2022)

Ойрын жилүүдэд Монгол явж амжаагүй байж байтал нэг л мэдэхэд хамгийн сүүлд явсанаас хойш 4 жилийн хугацаа өнгөрчээ. 2022 оны зуны амралтаараа эх орондоо очиж сар гаруйн хугацаанд сайхан амарч авав. Гэр бүлээрээ эх орондоо хэрхэн амарсан тухай доорхи 3 минутын видеоноос үзээрэй

Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиов

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоож байв. 2022 онд тохиож буй 50 жилийн ойд зориулж Австралийн нийслэл Канберра хотын Хуучин парламентын ордон болон Үндэсний хөгжимт цамхгийг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэнийг гэрэл зураг болгон буулгаж авав.

Read More

Vivid Sydney 2022 сонирхов

Жил бүр Сидней хотод жуулчид болон хүмүүсийг татаж эдийн засгийн эргэлтээ сайжруулах зорилгоор олон янзын үйл ажиллагаа зохион байгуулдагийн нэг нь Vivid Sydney юм. Хотын төвийн үзэсгэлэнт хэсгүүдээ төрөл бүрээр гэрэлтүүлж шөнийн Сиднейгийн сайханыг мэдрүүлэх зорилготой. Цар тахал гарсанаас хойш олон нийтийн газраар яваагүй удсан байсныг ч хэлэх үү, энэ удаагийн үйл ажиллагааны үеэр ойрд таараагүй их хүн сүрэгтэй таараад балмагдав шд.

Read More

Уикэндээрээ Merimbula явав

Жил бүрийн 3 дугаар сард Canberra Day буюу Канберра хотын үүсгэн байгуулагдсан өдрийг тэмдэглэж хот даяар амралтын өдөр болдог. Энэ жилийн урт амралтаар Канберрагаас 3 цаг машинаар явж хүрдэг Меримбюла гэдэг газарт майхантай амрав. Амралтын газартаа элсний волйбол, газрын теннис тоглож амрав. Мэдээж далайн эргийн хот учраас далайн усанд орж, хясааг хэрхэн далайд тарьж ургуулж байгааг биетээр үзэв. Орон нутгийн далайн хоолноос амсаж кафегаар нь зочлоод амжив.

Read More