Сайтын шинэ хувилбар

2002 оноос хамгийн анх гараагаа эхэлж байсан сайт маань ийнхүү 2007 он гарсаар шинэ хувилбартаа шилжиж байна. Та бүхний өмнө үзэж байсан тэрхүү хувилбар нь 2005 оны зунаас хойш та бүхэнд хүрч эхэлсэн бөгөөд монголдоо анхны warez сайт гэдэг утгаараа анхдагч байж чадсан билээ.

Блог хэлбэрийн сайтууд сүүлийн үед ихэд хүч түрэн гарч ирж байгааг бид ч мөн анзаарч сайтаа иймэрхүү хувилбарт шилжүүлэн ажиллахад бэлэн болоод байна. Техникийн зарим нэгэн асуудлаас болоод ажиллаж эхлэх гэж нилээдгүй хугацааг зарцуулав. Ямартай ч шинэ соргог дуу хөгжим болон та бүхний хэрэгцээг хангаж чадахуйц, уншаад нэгийг олж мэдэх боломжыг өргөн дэлгэр олгох сайт болгон ажилуулах болно.

Бидэнтэй 2002 оноос хойш хамт байгаа таньд талархаж явдгаа илэрхийлье,

  • Хотын соёлоор дэлхийн өндөр хөгжилтэй орны залуустай хөл нийлүүлэн алхацгаая.