Bill Campbell-ийн “Trillion Dollar Coach” номыг энэ удаа онцолж байна. Америкийн технологийн төв цэг болох Цахиурын Хөндийгөөс үүсэн гарсан томоохон компаниуд болох Google, Apple, Intuit компаниудын удирдлагуудыг дасгалжуулж зөвлөдөг байсан Bill Campbell хэмээх хүний тухай бичсэн ном юм. Тэрбээр Steve Jobs, Larry Page, Eric Schmidt зэрэг томоохон захирлуудад зөвлөдөг байсан эрхэм байжээ. Энэхүү номонд түүний баримталдаг зарчим, арга барилуудаас өгүүлсэн байна.

Хоёрдугаар бүлэг: Таны албан тушаал бол таныг менежерийг илтгэнэ. Таны багийн гишүүд таныг манлайлагч болгоно.

Аливаа менежерийн хувьд тухайн багийн гишүүдийн эрүүл саруул байдал болон амжилттай байдал нь хамгаас чухал. Аливаа хурлыг явсан газрын сонин сайханаас нь ярилцаж эхлүүл.

Eric Schmidt-ийн хувьд долоо хоног бүрийн ажилтнуудын хурлаа Даваа гарагийн 1 цагт сүүлийн арваад жил хийдэг уламжлалтай. Таны сууж байсан дийлэнх долоо хоног бүрийн хуралтай ерөнхийдөө төстэй. Хурлын хэлэлцэх асуудал, ширээ тойроод хүмүүсийн өгөх тайлан, тайлбарууд, хүмүүсийн зогсолтгүй имэйл болон мессежээ шалгах үйл явц гэх мэт. Eric-ийн хувьд нэг зүйлийг бусдаас өөр хэлбэрээр хийдэг байв. Хүмүүс хурлын өрөөнд орж ирээд байраа олон тухлаад сууж эхэлмэгц хүмүүсээс өнгөрсөн амралтын өдрүүдээр юу хийсэн тухай, эсвэл хэн нэг нь аялаад ирсэн эсэхийг байнга асууна. Энэ хуралд Larry Page болон Sergey Brin нар мөн суудаг. Амралтын өдрийн тайланд дийлэнх тохиолдолд фитнесээр хичээллэсэн туршлага, kiteboarding (шүхэр бүхий усан дээр гулгадаг тавцан) зэргээс гадна Jonathan-ийн охины хөлбөмбөгийн тоглолтын амжилт, инженерийн багийн ахлагч Alan Eustace-ийн гольфын өндөр оноо зэрэг багтдаг байв. Хэрэв Eric-ийн зүгээс албан томилолтоор өөр улс, хотуудаар явсан бол өрөөний том дэлгэцэн дээр Google Maps ашиглан яг ямар хотуудаар аялсан тухайгаа тодорхой зааж үзүүлнэ. Очсон хот тус бүрийнхээ тухай сонирхолтой зүйлсийн талаар ярьж ажиглалтаа хуваалцана. Өнгөц харахад иймэрхүү төрлийн яриа нь ач холбогдолгүй, албан хэрэгтэй ямар ч холбоогүй мэт санагдавч энэ нь Bill болон Eric нарын хамтран харилцаа холбоогоо сайжруулах арга замын хүрээнд авч хэрэгжүүлсэн алхамын нэгээхэн хэсэг нь байсан юм.

Энэ нь хоёр үндсэн зорилготой. Эхнийх нь багийн гишүүд бие биенээ хүн гэдэг талаас нь илүү сайн таньж мэдэх, ажлаас гадна ямар хүсэл сонирхолтой гэдгийг мэдэж авахад чухал. Хоёрдугаарт, өрөөнд цугласан хамт олныг зүгээр нэг албан тушаалтан гэдэг талаас бус хүн гэдэг талаасаа илүү хөгжилтэй байдлаар асуудалд хандах уур амьсгалыг бүрдүүлнэ. Bill болон Eric-ийн хувьд хөгжилтэй ажлын уур амьсгал нь өндөр ажлын гүйцэтгэлтэй шууд холбоотой байдаг гэдэг зарчмыг ойлгож гэр бүл болон бусад хөгжилтэй зүйлсийн тухай өндөр ач холбогдол өгч ярилцдаг байв. Уулзалтын явцад аливаа асуудал хэлэлцэх үед тухайн ажил хариуцсан албан тушаалтнаас гадна бусад бүх хүнийг Eric-ийн зүгээс идэвхтэй оролцоход уриалдаг байв. Хүмүүсээр өөрсдийнх нь тухай яриулах замаар авч хэрэгжүүлж болох харилцааны энгийн практик нь эцсийн шийдвэр гаргалтад эерэгээр нөлөө үзүүлж найрсаг уур амьсгалыг хамт олны дунд бий болгох увдистай ажээ.

“Эхлээд надад их эвгүй санагддаг байсан,” хэмээн Dick Costolo томилолтынхоо тухай бусадтай ярилцдаг Bill-ийн туршлагын тухай ярив. “Гэвч энэ аргыг тууштай хэрэгжүүлж эхэлмэгц асар их өөрчлөлт бий болсон. Хурлын уур амьсгал илт зөөлөрч, бие биенээ ойлгох гэсэн эрмэлзэл нэмэгдэж хүн бүрийн сэтгэл санаа ч дээрдсэн” гэв. Dick-ийн зүгээс өөрийнх нь дасгалжуулж байсан нэгэн CEO-ийн удирдаж буй хуралд ажиглагчаар оролцсон тухайгаа ярив. “Ямар ч оршил яриа ажилтнуудын дунд явагдалгүйгээр хэлэлцэх байсан томоохон асуудлууд руу яваад орчихсон. Нүүрэндээ алгадуулж байгаа аятай л юм болсон. Багийн гишүүд нь хэр хоорондоо холбогдож, хамтарч байгааг нь хэлэхэд их хэцүү байсан” гэв. Yahoo-ийн CEO-оор ажиллаж байсан Marissa Mayer-ийн хувьд томилолтын тухай ярианы практикийг арай өөр хэлбэрт шилжүүлэн ашигладаг байв. Аялсан тухайгаа ярихын оронд аливаа хурлын эхэнд бие биедээ талархалаа илэрхийлдэг байв. Өнгөрсөн долоо хоногт болсон зүйлсэд өөр нэгэн багт талархах ёстой. Та өөртөө талархаж болохгүй, мөн бусдын хэлснийг давтах ёсгүй. Долоо хоногийн ажлаа дүгнэж тоймлох бас нэгэн үр дүнтэй арга байж болох.

Харилцаа бол компанийн амжилтын хамгийн чухал үндэс гэдэг зарчмыг Bill баримталдаг байв. Түүний хувьд бидний юу ойлгож байгааг манай компанийн бусад ажилтнууд ч гэсэн ойлгодог байх ёстой гэдэг талаас байнга дасгалжуулдаг байсан. Зарим зүйлсийн тухай товч тодорхой харилцаж холбогдсон ч гүн бат шингэхэд тодорхой хугацаа шаарддаг. 2002 онд Southern Methodist University-ийн хийсэн судалгаанаас үзэхэд аливаа менежерийн хийх ёстой чухал ажлын нэг нь юуг, хэнтэй хуваалцаж хоорондоо ойлголцох тухай байдаг аж. Зөв хэрэгжүүлж чадвал “нийтлэг мэдлэгийн” үр дагавар нь аливаа багийг сайн ажиллах суурь болж өгдөг. Bill-ийн зүгээс аливаа уулзалтыг зөв хийхэд их чухал ач холбогдол өгдөг байсан, “ганцаарчилсан уулзалт”, “ажилтнуудын хурал” зэргийг зөв хийх нь менежментийн хамгийн чухал зарчмуудын тэргүүн эгнээнд бичигдэнэ. Түүний хувьд эдгээр уулзалтууд нь компаниа зөв удирдаж залуурдахад хамгийн чухал хэрэгсэл гэж үздэг байсан. Тийм ч учраас хөнгөн хандаж огт болохгүй. Ажилтнуудын хурал нь тулгамдаж буй хамгийн чухал асуудал болон боломжуудыг хэлэлцэх талбар. “Нийт ажилтнуудыг нийтлэг ойлголцолд хүргэх, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж зөв шийдвэр гаргах чиглэлд аливаа хурал, уулзалтыг ашиглах хэрэгтэй” хэмээн зөвлөдөг.

Тулгамдаж буй чухал асуудлууд дийлэнхдээ хэд хэдэн багийг хамардаг. Тиймээс бусад багуудаа юу хийж, юун дээр ажиллаж байгааг мэдэх боломжийг нийт байгууллагын ажилтнууд дунд мэдүүлэх боломжийг аливаа хурал олгоно. Жишээ нь зарим нэг асуудлыг ганцаарчилсан уулзалтаар шийдвэрлэх боломжтой ч бусад багуудын хувьд мэдэхгүй өнгөрөхөөс сэргийлж нийтийн дунд хэлэлцүүлэг явуулах байдлаар бусдад мэдээлэл өгөх хэрэгсэл болгож болно. GO-ийг үүсгэн байгуулагч Jerry Kaplan-ийн өөрийн бичсэн Startup хэмээх номонд Bill-тэй тухайн компанийн Microsoft-той өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнийхөө тухай ганцаарчилсан уулзалт хийх хүсэлт гаргасан тухайгаа бичсэн байдаг. Энэ нь тун хаалттай, эмзэг бөгөөд чухал сэдэв байсан тул CEO-ийн зүгээс ганцаарчилсан уулзалт хийх замаар зөвшилцөх нь зүйтэй гэж бодсон аж. Гэвч Bill үгүй гэж хэлэв. Энэ асуудлыг багаараа хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн. 2013 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд багийн уулзалт, хурал нь багийн гишүүдийг илүү оролцуулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Хүн бүрийн дуу хоолойг сонсох байдлаар багаа удирдах нь багийн оролцоог хөхиүлэн дэмжих хамгийн тод хэрэгсэн юм. Гэвч 2015 онд хийгдсэн судалгаанаас харахад судалгаанд оролцогчдын 50-с илүү хувь нь хурал, уулзалт бол цагаа үр дүнтэй зарцуулах зүйлс огт биш гэж үздэг ажээ.

(Visited 27 times, 1 visits today)

Leave A Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн