Өдрийн аль цагт дасгал хийх нь бидний бие махбодид арай илүү үр дүнтэй бол гэж та бодож байсан уу?

Дасгал хийж буй цаг болон бодисын солилцооны чиглэлээр хийгдсэн судалгаанаас үзэхэд зарим хүмүүсийн хувьд үдээс хойш дасгал хийх нь илүү үр дүнтэй байдаг нь тогтоогджээ. Чихрийн шижин өвчний хоёрдугаар төрлийн шинж тэмдэгтэй эрэгтэйчүүдэд хийсэн уг судалгаанаас үзэхэд үдээс хойш дасгал хийх нь бодисын солилцоог үдээс өмнө хийхээс илүүтэйгээр идэвхжүүлж байдаг нь тогтоогджээ.

Хүн болон амьтад дээр хийсэн судалгаанаас үзэхэд бидний бие махбодь дотор гэрэл, хоол хүнс болон нойртой холбоотой биологийн үйлдэлд хариу үзүүлж дуу гаргаж байдаг эс бүхий молекулын цаг байдаг ажээ. Энэхүү цаг нь бидний биен доторх эс хуваагдах, эрчимжих үед илүү тохируулга хийхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд бусад үед биологийн хэвийн горимд өөрийн үүргээ гүйцэтгэж ажилладаг.

Бодисын солилцоонд цаг хугацаа хэрхэн нөлөөлдөг вэ

2019 онд хийгдсэн тус судалгааг Нидерландын Маастрихт Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн хоол тэжээлийн мэргэжилтэн Патрик Шрауэн их сонирхон хүлээн авчээ. Түүний хамтрагчтайгаа хийж байсан судалгаатай уг судалгаа нь тодорхой хэмжээгээр холбогдож байгаа ч, хэзээ дасгал хийх цаг хугацааг өмнө нь тооцож үзэж байгаагүй аж. Хэдэн жилийн өмнө чихрийн шижин өвчний хоёрдугаар төрөлд очиход их ойрхон байгаа насанд хүрэгчдийг дасгалын зориулалт бүхий дугуйг нийт 12 долоо хоногийн турш, долоо хоногт 3 удаа тус тус унуулж бодисын солилцоо нь энэ хооронд хэрхэн өөрчлөгдөхийг ажигласан байна.

Судалгааны багийнхан нийт 12 оролцогчдын өглөө 8 аас 10 цагийн хооронд хийсэн дасгалын мэдээллийг өдрийн 3 аас оройны 6 цагийн хооронд дасгал хийсэн 20 хүний мэдээлэлтэй харьцуулж үзжээ. Үүнээс үзэхэд үдээс хойш дасгал хийгсэдийн үр дүн нь өглөө дасгал хийгчдээс хамаагүй илүү байсан байна.

12 долоо хоногийн дараа гэхэд үдээс хойш дугуй унагсдын инсулины мэдрэхүй нь өглөө дугуй унагсдаас илт илүү байсан бөгөөд үүний үр дүнд цусан дахь чихрийн хэмжээг илүү хяналтанд оруулж чадсан байна. Хэдийгээр дасгал хийсэн хэв загвар нь хоёр туршилтын багийн хувьд ижил ч, үдээс хойш дугуй унагсадын өөхөө шатааж буй хэмжээ нь өглөөний унагсдаас мөн л илүү байв.

Үр дүнгийн талаар доктор Шрауэн хэлэхдээ “Би бол цаг хугацаанаас үл шалтгаалан ямар нэгэн байдлаар дасгал хийх нь өөрөө дасгал хийхгүй байхаас илүү сайн гэж бодож байна”. “Гэхдээ энэхүү судалгаа нь үдээс хойш дасгал хийвэл илүү үр ашигтай байна” гэв. Энэхүү судалгаанд оролцогсод нь бүгд эрэгтэйчүүд байсан ба эмэгтэйчүүдийн бодисын солилцооны онцлог нь өөрөөр хариу үйлдэл үзүүлэх боломжтой юм.

Судлаачдын хувьд үдээс хойш хийсэн дасгал нь яагаад үр дүнтэй байж болох талаар хэдэн таамаг дэвшүүлэв. “Хүмүүсийн хамгийн сүүлд идсэн хоолоо шингээх үйл явцыг унтахаас нь өмнө бодисын солилцоо дэмжиж өгдөг тул шөнөдөө тухайн хүний бие мацаг барьж буй мэт байдалд оруулдаг нь ерөнхий эрүүл мэндэд эерэгээр нөлөө үзүүлж байж магад” хэмээжээ.

Хүн бүр өөрийн өдөр тутмын амьдралын хэв маяг, хэвшилдээ зохицуулан дасгалаа хийж байх нь чухал. Гэхдээ өдрийн аль цагт ч хамаагүй, хамгийн гол нь тасралтгүй, тууштай хийж байх нь ач холбогдолтойг дахин онцлов.

Эх сурвалж: The New York Times

(Visited 48 times, 1 visits today)

Leave A Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн