Ковид-19 гарч аялах боломжоор хязгаарлагдмал байсан 2020 оноо үдэхээс өмнө ямар нэгэн байдлаар аялахгүй л бол нэг л зүйл дутуу санагдаад байлаа. Крисмасын урт амралтын үеэр Күинсланд мужийн (өөрсдийгөө Наран ургах зүгийн муж улс хэмээн нэрлэдэг – Sunshine State) Кэйрнс болон Бризбен хотуудаар аялж амрав.

Kuranda Skyrail – Scenic Railway

Цаг агаар биднийг харж үзэж цэлмэг, нартай сайхан өдөр таарсан. Уулын энгэрээс ой модон дээгүүр татсан агаарын замаар бүхээгэнд сууж нийт 9 орчим км явсан. Дундаа 3 зогсоолтой бөгөөд үзэсгэлэнт байгалийн сайхныг бишрэх боломжтой. Уулын оройд гарсны дараа Kuranda village хэмээх жижиг тосгоноор явж янз бүрийн захаар хэсч нутгийн уугуул иргэд болон худалдаачдын бизнесийг хөхиүлэн дэмжих боломж нээлттэй юм билээ. Үдийн цайгаа тосгоны герман хоолны газар идчихээд сууж байтал 1990 ээд оны сүүлээр аав нь Монголбанкинд Олон Улсын Валютын Сангийн төслийн шугамаар зөвлөгөө өгч байх үед гэр бүлээрээ амьдарч байсан гээд нэг австрали залуу ирээд монголоор бидэнтэй мэндлээд яриа өрнүүлэв. Өсвөр насандаа монголд 5 жилийг өнгөрүүлсэн, их сайхан сэтгэгдэлтэй буцсан. Одоо болтол ээжийгээ монголоор “ээжээ” гэж дуудаж, утсан дээрээ бас тийм нэрээр хадгалдаг гэв. Сиднейд амьдардаг, холбоотой байж монгол хоол идмээр байна гээд салцгаав. Буцахдаа галт тэргээр нэг цаг хагас орчим явсаар буув. Энэ хооронд мөн л байгалийн сүрлэг газруудыг харан бишрэн явлаа.

Hartley’s Crocodile Adventure

Хэцүү нэрт өвчин гарахаас өмнө Кэйрнс дахь матрын фармын үүдэнд жуулчид асар урт дараалал үүсгэж очерлож байсан хэмээн биднийг хүргэж өгсөн жолооч маань ярьж байв. Биднийг очиход ямар ч очер дараалал байхгүй, хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. Анх удаа матрыг ийм ойрын зайнаас харж үзэв. Зорчигчдыг завин дээр суулгаад матрыг хооллох явцад матрын ам ямар чанга дуугардаг вэ гэдгийг бодитоор мэдрэх боломж олдов. Энэ өдөр гадаа их халуун байсан тул зарим хүүхдийн дотор эвгүй оргиж биднийг сандаргав.

Green Island – Great Barrier Reef – Snorkeling

Дэлхийн хамгийн том усан доор орших шүрэн арал нь Австралийн Күинсланд мужийн бүс нутагт оршдог. “Finding Nemo”, “Finding Dory” гэх мэт хүүхэлдэйн кинонууд дээр гардаг усан доорхи амьдралыг бодитоор үзэхээр төлөвлөж, нилээн олон аралуудыг судалж байгаад хүүхдэд хамгийн тохиромжтой зөөлөн элстэй, эргээсээ холдохгүйгээр усан доор snorkel хийх боломжтой гэдгээр нь Green Island-ыг сонгов. Кэйрнс хотоос 28 км зайд оршдог бөгөөд замдаа усан онгоцоор нэг цаг орчим явдаг. Бидний очдог өдөр гадаа 31 хэм байсан бөгөөд өдөржин нартай байв. Snorkel хийх хэрэгсэл нь цаанаасаа дагалддаг бөгөөд нэмэлтээр glass bottom boat аялал, semi submarine зэрэг аялал нэмж авч явах боломжтой. Бид semi submarine аялалаар явсан. Усан доорхи шүрэн аралнууд болон загаснуудыг хооллож байх үед нь яг хажуугаас нь бас л өөр дурсамж болон үлдсэн. Ус нь бүлээхэн бөгөөд тунгалаг жигтэйхэн байсан тул хүүхдүүдтэйгээ хамт бөөндөө 2 цаг орчим тасралтгүй snorkel хийж төрөл бүрийн загас, ургамал, амьтдыг нүдээрээ харж эгээтэй л өөрийгөө загас болчихоогүй байгаа гэсэн мэдрэмж үе үе төрж байв. Хүүхдүүдийн хувьд анхны snorkel хийсэн энэ аялал бол насан туршид нь мартагдахгүй дурсамж үлдээх байх. Арал дээр нь зочид буудал болон бусад үйлчилгээний хэсгүүд байдаг бөгөөд бидний хувьд хэт их snorkel-доо анхаараад арлаар нь бүтэн тойрч үзэж амжилгүй буцсан. Гэхдээ буцахаасаа өмнө дроноо гаргаж ирж хэдэн минут нисгээд ганц хоёр бичлэг хийгээд амжсан шүү. Аялагчдын хувьд сэтгэл ханамж 100% байлаа.

Daintree Rainforest

Дэлхийн Өвд бүртгэгдсэн Daintree Forest хэмээх Кэйрнс хотоос хойш 2 цаг орчим явдаг газарт дэлхийн хамгийн эртний тропикал ногоон ой мод бүхий байгууламж оршдог. Аватар кинонд гардаг ногоон ой модны санаа эндээс төрсөн гэж үздэг. Бидний хувьд Discovery centre, Jindalba walk, Alexandra range lookout, Mossman Gorge, Rex lookout зэрэг газруудад тус тус зогсч байгалийн сайхныг нүдээр үзэж бишрээд буцсан. Тус газрыг The Sir David Attenborough тодорхойлохдоо “энэ Ертөнц дахь хамгийн өвөрмөц онцгой газар” хэмээн нэрлэсэн нь зүгээр нэг санамсаргүй хэрэг биш болов уу.

Монголчуудын шинэ жил

Кэйрнсээс буцаад Бризбен хотод ирээд 12 сарын 27-ны орой “W Brisbane” зочид буудалд зохион байгуулагдсан Монголчуудын шинэ жилийн үдэшлэгт оролцов. Австралид ирсэнээсээ хойш монгол маягийн “шинэ жил”-ийг огт мартсан байсан бидний хувьд найз нөхдөөрөө олуулаа ёолкдох сайхан боломж олдов. Крисмас, шинэ жилээр ямар ч цасгүй, шорт футболктой тэмдэглэсээр байгаад дасал болчихсон бидний хувьд гоёж гангалаад нэгэн оройг элэг нэгт монголчуудтайгаа хөгжилдэн зугаалдах таатай байлаа.

(Visited 12 times, 1 visits today)

Leave A Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн