Өндөр хөгжилтэй орнуудын иргэд нь дасгал сургуулилт, хөдөлгөөнийг эрхэмлэн амьдарч байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш аж. Хүн өөрийн бие махбодь нь ямар нэгэн байдлаар өвчин ороож, болохоо болиод эхлэх үед л юунаас болов, яаж засах талаар бодож эхэлдэг нь гэм биш зан. Би ч бас илүү идэвхтэй, хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэн бага багаар гүйж эхэллээ.

Энэ ондоо багтааж ямартай ч марафонд (42 км) гүйж өөрийгөө сорих зорилго тавин анхан шатны сонирхогч нарт зориулсан 12 долоо хоногийн бэлтгэлийн хөтөлбөрийг даган бэлдэж эхлэв. Мэдээж ковидоос шалтгаалж нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй байгаа үед гүйлт бол хамгийн уян хатан спорт байж болох нь их таалагдаад байгаа. Марафонд гүйхийн ач холбогдол гэвэл: өөртөө зорилго тавьж түүндээ хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд сахилга баттай байх, саад бэрхшээлийг даван туулах чадвараа нэмэгдүүлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, биеийн ерөнхий төлөв байдлаа сайжруулж бялдаржуулах гэх зэрэг болно. Мөн судалгаагаар хүн амын нэг хувь нь л марафонд гүйж үзсэн байдаг гэнэ. Тийм болохоор тэр нэг хувийн тоонд багтах нь бахархмаар зүйл биш гэж үү?

Гүйе гэж бодовч арай зориглохгүй байгаа хүмүүс байвал David Goggins – Can’t hurt me номыг уншихыг санал болгоё. Хүний махан бие ямар их хүнд хүчир ачаалал даах чадвартай вэ гэдгийг бодит утгаар нь харуулсан энэхүү номны гол мессеж бол гүйлт гэдэг нь цэвэр “сэтгэлзүй”-тэй холбоотой. Гүйж байх үед бие чинь “би ядарч байна, одоо болно, өвдөг чинь өвдөөд байна, шилбэний булчингийн шөрмөс чинь татаад байна” гэх мэтээр зогсоо зайгүй тархи руу аттак хийнэ. Тэр бүх сөрөг бодлуудыг тархины мухар руугаа шидэлж сурах нь гүйлтэнд их чухал нөлөөтэй байдаг талаар бичжээ. Гүйлт ч гэлтгүй амьдралд тулгарах асуудлын үед тархинд иймэрхүү аттакууд ихээхэн ирдэг бөгөөд гүйгээд сурчихсан хүмүүс бол сурамгай гэгч нь тэдгээр бодлуудыг мухар луугаа шидэлнэ шүү дээ..

(Visited 14 times, 1 visits today)

1 Comment

  1. A WordPress Commenter 2 July, 2020 at 12:42 am

    Hi, this is a comment.
    To get started with moderating, editing, and deleting comments, please visit the Comments screen in the dashboard.
    Commenter avatars come from Gravatar.

    Reply

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *