Date Archives 7 сар 2020

Уулнаас уруудав

Дугуйгаар өндөр уулын өөдөө өгсөх хэцүү ч дээр нь гарсны дараа өндрөөс асар хурдтай уруудах шиг кайфтай зүйл үгүй. Uriarra, Cotter, Tidbinbilla зэрэг газруудаар амралтын өдрүүдэд жийж байхдаа уруудсан бичлэгүүдээ нэгтгэж орууллаа.

Read More

Заал авч сагс тоглож эхлэв

Ковидоос шалтгаалан тогтоогоод байсан хөл хорио суларч спорт зааланд явагдах үйл ажиллагаа эргээд хэвийн түвшиндээ орж байх шиг байна. Австралид 2012 онд ирсэнээсээ хойш долоо хоногийн амралтын өдрүүдээр монголчуудтайгаа заал авч сагс тоглодог байсан уламжлалаа сэргээн эргээд зааландаа хөлсөө гаргаж эхэллээ.

Read More

Анхны дугуйгаа сонгох нь

Ковидийн “ачаар” энэ оны 3 дугаар сараас хойш унадаг дугуй (road bike) унах шинэ хоббитой болсон ба эхлээд найзынхаа дугуйг түр зээлэн унаж байгаад өөрөө дугуй худалдаж авахдаа нилээн юм болсон. Ямар төрлийн дугуй авах уу, уулын дугуй юу, замын дугуй юу гээд л.. Миний хувьд замын дугуйг сонгосон. Яг над шиг ийм байдалд байгаа эсвэл ирээдүйд дугуй авч уная гэж бодож байгаа хүмүүст хэрэг болж магад гэж бодон өөрийн бяцхан туршлагаа хуваалцъя.

Read More

Гүйж эхэллээ

Өндөр хөгжилтэй орнуудын иргэд нь дасгал сургуулилт, хөдөлгөөнийг эрхэмлэн амьдарч байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш аж. Хүн өөрийн бие махбодь нь ямар нэгэн байдлаар өвчин ороож, болохоо болиод эхлэх үед л юунаас болов, яаж засах талаар бодож эхэлдэг нь гэм биш зан. Би ч бас илүү идэвхтэй, хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэн бага багаар гүйж эхэллээ.

Read More