Австралид анх ирсэн цагаасаа хойш л “Australian Open” тэмцээнийг үзэх юмсан гэж бодон бодон явсаар энэ онд санасандаа хүрэв. Газрын теннисний хамгийн нэр хүндтэй дөрвөн том тэмцээн буюу “Их Дуулга” (Grand Slam)-ийн нэг болох Австралийн Нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шөвгийн наймд үлдсэн Сербийн Новак Жокович болон Канадын Милош Раонич нарын тоглолтыг Мельбүрн хотын Род Лэйвэр Арена стадионд 2020.01.29-нд үзэв.

Djokovic vs. Raonic in the Men's Quarterfinals, Australian Open 2020

Таамаглаж байсанчлан Новак энэ тоглолтонд 3 сэт илүүрхэж хожиж улмаар аваргын төлөө Австрийн Доминик Тиемийг 5 сэтэнд хожиж Австралийн Нээлттэй тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлэв. Сонирхолтой нь тэрбээр ийнхүү гурван өөр 10 жилд 8 удаа түрүүлсэн нь энэ байлаа. Түүний анхны түрүү 2008 онд байсан бол үлдсэн 6 нь 2011-2019 онуудад байсан бол сүүлийнх нь ийнхүү 2020 онд тохиов.

Өнөө цагийн дэлхийн шилдэг тамирчдын нэг Новакийн тоглолтыг ийнхүү амьдаар үзсэндээ ихэд сэтгэл хангалуун байлаа. Мөн тэмцээн зохион байгуулагддаг хотхонд өмнөх өдрүүдэд нь гэр бүлийн найзууд, хүүхдүүдтэйгээ очиж цагийг ихээхэн зугаатай орчныг нь enjoy хийж өнгөрүүлэв.

(Visited 45 times, 1 visits today)

Leave A Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн