2019 оны крисмасын амралтаараа бөөнөөрөө ярилцаж байгаад Голд Коуст хот руу явахаар тохиров. Өмнө нь нийт гурван гэр бүл явдаг байсан бол энэ удаа нийт таван гэр бүл хамтдаа явцгаав. Нийт 2500 орчим км замыг 2019.12.21-нээс 2019.12.30 ны өдрийг хүртэл туулав. Очих замдаа Тари гэдэг хотод, буцах замдаа Кандлтаун гэдэг тосгонд хоноглов. Крисмасын үеэр аль ч газарт очиход захиалгаа урьдчилж хийхгүй бол захиалга нь дүүрчихдэг тул 9-р сар гэхэд хамаг захиалгаа эцэслэв.

Бага насны хүүхэдтэй хэд хэдэн гэр бүл хамт явж байсан тул замдаа Тари гэдэг жижиг хотод амрав. Голд Коустын цаг агаар нь чийглэг, дулаахан тул бороо орсон ч даарахгүй, их таатай байв. Хүүхдүүдээ зугаацуулах зорилгоор мод хооронд уяж тогтоосон холбогч дээгүүр явдаг Tree Top челленжид явуулав. Томчууд нь өөрсдөө зугаацаж тороосоор биеэ хүлж тогтоож байгаад гулсдаг хөтөлбөрт хамрагдав. Над шиг өндрөөс айдаг хүнд ихээхэн зүрх зориг шаардсан ба хамт явсан залуустайгаа хамт ярилцаж байгаад зориг шулуудаад явсан. Явсандаа ч харамсаагүй, их гоё туршлага болсон. Хэрэв та дараагийн удаа хүүхдээ зугаацуулангаа өөрөө ч зугаацах хөтөлбөр хайж байвал очоод нэг үзээрэй. Өө бас нэг зүйл сануулахад акшн камераа авч явахаа мартав аа. Би авч явж чадаагүйдээ их харамссан.

Танилцуулга видеог нь хавсаргав:

View this post on Instagram

Gold Coast

A post shared by Hantulga Galaa (@hantulga) on

(Visited 17 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *