Австраличуудын дунд хамгийн түгээмэл спорт бол AFL, рагби, крикет нар юм. Тэдэнтэй анх танилцахдаа спортын тухай, тэр дундаа эдгээр гурван спортын аль нэг сэдвээр яриа өрнүүлвэл шууд л хэл амаа ойлголцоод явдаг гэхэд хилсдэхгүй байх. Австраличууд ч гэсэн өөрсдөө AFL-ийн тоглолтыг амьдаар нь очиж үзэх нь “заавал хийх ёстой зүйлсийн нэг” хэмээн санал болгодог.

2019.08.10-нд Мельбүрн хотын “Melbourne Cricket Ground” стадионд болсон Collingwood vs Melbourne багуудын тоглолтыг гэр бүлээрээ болон гэр бүлийн найзуудын хамтаар үзэв. Найзын маань эхнэрийн ажилладаг компани нь AFL-ийн ерөнхий спонсор байсан учраас компанийн ажилтны давуу талыг ашиглаад тусгай суудлаас үзсэн нь хаврын тэнгэр шиг хувирамтгай цаг агаартай Мельбүрний бороо, салхинаас зугтах боломж олгосон билээ.

Австралийн хамгийн том буюу 100,024 хүний багтаамж бүхий уг стадионы уур амьсгал нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байв. Бидний үзсэн тоглолт нь 2019 оны улирлын 21 дүгээр тойргийн тоглолт байсан бөгөөд нийт 23 тойрог тоглодог. Стадион дүүргэлт харьцангуй бага байсан бөгөөд финалын тоглолтыг битүү үзэгчидтэйгээр үзвэл үнэхээр “тас” байх нь дээ гэж бодоод л өнгөрсөн дөө. Уламжлал ёсоор стадионд зарагдаж буй meat-pie идэж орон нутгийн гарал бүхий шар айраг шимэв.

Тус тоглолтын тойм:

(Visited 19 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *