Австралид ирж буй жуулчдад заавал үзэх ёстой газрын нэгд зүй ёсоор бичигддэг Twelve Apostles хэмээх Мельбүрн хотоос 230 км зайд оршдог байгалийн үзэсгэлэнт газраар зочлов. Эх газраас таслагдаж далайн усанд үлдсэн 12 ширхэг том хад чулуунууд олон жилийн турш нуран унасаар одоогоор 8 нь үлдээд байна. Мельбүрнээс далайн эргийн Great Ocean Road хэмээх зам дагаж явсаар хүрдэг энэ газар нь Австрали дахь жилд хамгийн их жуулчид хүлээн авдаг газруудын нэг юм. Байгалийн сүр хүчийг жинхэнэ утгаар нь харуулсан энэ газар ирэхээр нэг л таатай байдаг.

Миний хувьд гэр бүлээрээ 2013 оны төгсгөлд анх энэ газарт ирж байсан бол түүний дараа 2018 онд аавтайгаа хамт, 2019 оны эхэнд гэр бүлийн найзуудтайгаа хамт олуулаа, 2020 оны 1 сард эгчтэйгээ хамт тус тус ирж үзэж байв.

Энэхүү зургуудыг 12 Apostles Visitor’s Centre хэмээх газарт очиж авсан бөгөөд түүнээс гадна ойролцоо орших хэд хэдэн өвөрмөц тогтоцтой газар очиж үзэх боломжтой байдаг. Жишээ нь 86 шатаар доош бууж далайн ус руу орох боломжтой Gibson Steps рүү очвол тэрхүү хад чулуунуудын сүр хүчийг арай ойроос харах боломжтой.

Мөн Loch Ard Gorge,  Grotto, London Bridge зэрэг олон өвөрмөц тогтоц бүхий хад чулуунуудыг заавал очиж сонирхох ёстой газрын жагсаалтандаа оруулаарай.

View this post on Instagram

Great Ocean Road Trip, Victoria

A post shared by Hantulga Galaa (@hantulga) on

(Visited 6 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *